Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв. Одоо өөр нэг дайны тухай өгүүлэнгээ Wikipedia.org/Wiki/ сайтаас “Demilitarisation” буюу оросоор “Демилитаризация” гэдгийг энгийнээр тайлбарлахыг хичээе.
Ийм нэгэн нэр томъёо 2022 оноос олон улсад түгжээ. В.Путин анх удаа ёс төртэй зарласан. “СВО” буюу цэргийн тусгай ажиллагааных нь үндсэн зорилго нь “Денацификация” энэ хоёр байсан ба 5 дахь жилдээ зорилгодоо хүрэхээр Украинд хохиролтойгоор байлдаж байна.
Орос-Украины хэлэлцээний анир сонсогдмогц л Москвагаас яг тэр 2022.02.24-ний өглөөнийхөө улигт болзлыг тоть шиг давтана. Одоо ч элэг доог болж дээ. Харин Иранд яаж байна гэвэл арай өөр зураглал бууж байна. Цэргийн мэргэжлийн үүднээс би тэгж дүгнэж байна. Ганцхан сарын дотор “Деисламизация”-гүйгээр “Демилитаризация” гэдэг рүүгээ Америк, Израиль хоёр дөхчихөв үү гэж үзэхээр байна. Д.Трамп 15 заалт бүхий саналаа (тулган шаардлага?) дэвшүүлсэн. Ялагдаж байгаа талд тулгаж байгаа учраас эелдэг санал гэж үзэхгүй.
Ираны эрчим хүч рүү довтлох гэснээ 5 хоног азнасан, одоо нэмээд 10 хоног. Трампын саналыг лавлаж үзвэл ерөнхийдөө “Демилитаризац” гэдэг нь ийм утгатай бууж байна:
–Дайны бэлтгэлээс татгалзах, зэвсэг, байлдааны техникээ эрс өөрчилж иргэний зориулалттай болгох, дахиж байлдааны зориулалтаар ашиглаж болохгүй болгох, нутаг дэвсгэртээ байгаа цэрэг-дайны бэхлэлт, бункеруудаа устгах, зэвсэгт хүчинтэй байх эсэхээ харилцан сонирхогч талуудын тохиролцооны үндсэн дээр хориглох, зэвсгээ хураалгах гэх мэт агуулгатай гэж хөрвүүлэхээр байна. АНУ-Израиль хоёр нэг сарын байлдаанаараа энд бичигдсэн нөхцөл шаардлагуудын бараг 90%-ийг хангачихсан байх магадлалтай.
Ираны хувьд хамгийн эмзэг гурван чимхлүүр шаардлагыг нь няцаасаар байна.
1)Цөмийн зэвсэггүй байх, цөмийн зэвсэг боловсруулахгүй байх, дахин тэр тухай бодох ёсгүй;
2)Ойрхи Дорнод, Араб ертөнц дэх прокси хүчнүүдээсээ татгалзах ёстой;
3)Баллистик пуужингүй байх, дахин тэр тухай бодох ёсгүй гэдгээс Ираны лалын хувьсгалт гвард гэх корпусын генералууд үхтлээ айж байна.
Гэлээ гээд зөвшөөрөхгүй гэвэл АНУ, Израиль хоёр агаарын дайралтаараа дуустал нь устгачихаж элбэг чадна. Учир нь тэд Ираны тэнгэрт бүрэн ноёлож байна. Израиль нь Ливаны Хезболлаг дуусгана. Йемений хуситууд Тегеранаас мөнгө, технологи, зэвсэг зогсвол аяндаа замхрана, Иракийн шиитийн цагдаагийн хүчин мөн адил гэсэн байр суурин дээр барууны цэргийн шинжээчид илэрхий зогсож байна.
Нөхцөл байдал иймдээ тулсан үед Ираны талаас дэвшүүлсэн энэ 5 зүйлт санал бол зүгээр л агаарт замхарна. АНУ, Израиль хоёр бүх дайралтаа зогсоогоод дайнаас гараад Иранд хохирлыг нь барагдуулсан нөхөр төлбөр төлөхийг Тегеранаас шаардсаар байна. Энэ бол ердөө л цөхөрсөн (үнэндээ ялагдсан) хүний эцсийн үг. Тэгэхээс тэгэх гэж шаардсаар. Ядаж холбоотон Орос, Хятад хоёр нь Ираныг дэмжээд 5 зүйлт саналыг АНУ-аас шаардаж мэдэгдэл гаргаж НҮБ-д асуудал болгон дэвэргэж байгаа бол арай өөр гэхсэн. Даан ч тэгэхгүй нь гачлан! Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Путины дэглэмийн 4 жилийн дайных нь ялагдлын хажуугаар Кремлийн хувьд маш их өртөгтэй, үнэ цэнэтэй “Иран” хэмээх геополитикийн төсөл нь нүдэн дээр дампуурч байна. Хятад ч бас Иранд давхар цохилт амсаж байна. Иранаар холбоотон хийх гэсэн биш болохоо болилоо. Иранд нийлүүлсэн Орос, Хятадын өдий төдий зэвсэг, байлдааны техник хаачсан бэ? Хожим тэр хоёр үнийн тооцоо хийх л байх. Ираны ч, хоёр хөршийн ч цэрэг-улс төрийн шившиг энэ биш гэж үү, одоогоор!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Лхагва - 04 сарын 01,
2026
Сэтгэгдэл5
Орос сөнөтүгэй
Алуурчин П цэргээ тат
Трамп Пуйлогийн араас шаачихлаа
⚡️ Ормузын хоолойн нөхцөл байдлаас болж тийрэлтэт түлш авч чадахгүй байгаа бүх улс орнуудад, тэр дундаа Ираны "толгойг таслах" ажиллагаанд оролцохоос татгалзсан Их Британид хандан танд нэг санал байна. Нэгдүгээрт: АНУ-аас худалдаж ав, бидэнд хангалттай зүйл байна. Хоёрдугаарт: Эцэст нь эр зоригоо чангалж, хоолой руу явж, зүгээр л тocoo OЧИЖ ABЦГAA. Та нар өөрсдийнхөө төлөө тэмцэхийг сурах хэрэгтэй болно. Та нар бидэнд туслаагүй шиг АНУ цаашид, та нарт туслахгүй. Иран үндсэндээ ялагдсан. Хамгийн хэцүү хэсэг нь дууссан. Явж, тосоо өөрөө ав! Ерөнхийлөгч Д.Ж. Трамп
Трамп балай болдоггүй улсаараа оролдсон юм шиг байна ! Хэлэлцээ хийё гэж гуйгаад бүтэхгүй болохоор нь сүүлдээ зүгээр хаяаад л зайлах гэж байх шиг байна ! Хоёр долоо хоногийн дараа зайлна гэсэн ! Юун хуурай замын цэрэг буулгах муулгах ! хэрвээ буулгавал ганц ч цэрэг амьд эргэж ирэхгүйгээ мэдэж байгаа муусайн анусууд ! Ормузын хоолойг нээнэ гэж өвчигнөхөө болиод зөнд нь хаяах гэж байна Трамп ! 200 тэрбум долларыг нөхөн төлбөр болгож өгөхгүй бол дайнаа довтолгооноо зогсоохгүй гэж одоо иранууд гэдийх хэрэгтэй ! Үнэндээ АНУ Израил хоёр энэ дайнд ялагдлаа ! асуудал бүтсэнгүй ! дэглэм солигдсонгүй ! Энэ бэлтгэл хошууч Укрианд очиж опёративын хувьд буруу зөвлөгөө өгч хөөгдөж ирчихээд одоо Анусуудад зөвлөгөө өгөх гээд байгаа юмуу ! Шахёд нисгэгчгүй онгоцыг дроныг тогтоож чадахгүй байгаа израил жүүдүүд л өөрийн чинь опёративын зөвлөгөө их хэрэгтэй байна ! яаралтай оч !