sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /Reuters/. Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг хоёроос гурван долоо хоногийн дотор дуусгах боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ.


Түүний энэхүү мэдэгдэл нь Ойрх Дорнодын байдлыг үндсээр нь өөрчилж, дэлхийн эрчим хүчний зах зээлд ихээхэн нөлөөлж буй нэг сар орчим үргэлжилсэн дайныг удахгүй эцэслэн зогсоох гэж буйг илтгэсэн хамгийн тодорхой байр суурь болов.


Энэхүү ажиллагаа нь Бүгд найрамдах намаас сонгогдсон түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааных нь бодлогын чиг хандлагыг ч ихээхэн өөрчлөөд байгаа юм. Д.Трамп хэлэхдээ, дайныг зогсоохын тулд Техрантай хэлэлцээ хийх шаардлагагүй гэсэн байна. "Харин цэргийн ажиллагааг хумих гол нөхцөл бол Ираныг ойрын хугацаанд цөмийн зэвсэг эзэмших чадамжгүй болтол нь "чулуун зэвсгийн үе"-д буцаан оруулах явдал юм" гэж тэрбээр хэлээд, үүний дараа АНУ гарч явах болно гэв.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг