sonin.mn
Зорилго: Улс орны хөгжил ,айл гэрийн хэвийн амгалан тайван байдал хувь хүний ухамсар сэтгэхүйд маш ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл бол согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ. Нийт гэмт хэргийн талаас илүү хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн гарч байгаагаас гадна. Архидалт гэдэг энэ сөрөг үзэгдлийн ард олон гэр бүл хар бараан амьдрал туулж байгаа юм.Согтууруулах ундааны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа гэсэн судалгаа байгаа нь бид архины хэрэглээг багасгах ёстойг харуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ХУД-ийн ИТХ,ГХУСАЗЗ-өөс Холбогдох байгууллагуудтайгаа хамтран энэ асуудалд дүүргийн хэмжээнд судалгаа хийсэн бөгөөд гарцаагүй архины хамааралтай болсон нэг иргэнийг бүх талаар. дэмжиж энэ хамаарлаас гаргаж, татгалзуулах .Тухайн гэр бүлийн амьдралд бодитой хөрөнгө оруулалт хийж энэ үйлдлээрээ олон нийтэд согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, үүний хор нөлөөг таниулж сурталчилах зорилготой юм.
Энэ хүрээнд “Архигүй айл” бүрэн хэмжээний цуврал нэвтрүүлэг бэлтгэгдэж хүрэх бол тухайн дүүрэгт харьяалагдах нэг иргэнийг сонгож төр хувийн хэвшил хамтран архины хамаарлаас гаргаж амьдралын хэвшлийг нь өөрчилж байгаа үйл явцыг үзүүлэх зорилготой юм.Үйл явц нэвтрүүлэг мэдээлэл тухай бүртээ ТВ-4 телевизийн эфирээр цацагдах бол нийгмийн сайн сайнхны төлөө явуулж байгаа энэхүү үйл ажиллагааг маань олон нийт талархан дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.