sonin.mn
Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч эхэллээ. Уг хөтөлбөр нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Нийгмийн хөгжил, дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах замаар нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу “жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах”,  Монгол Улсын Засгийн газраас баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021)-т дэвшүүлсэн “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хөгжүүлэх” зорилтын хүрээнд хэрэгжих аж.
 
Иймд иргэд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр болон энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэлд oyungerel.d@ulaanbaatar.mn цахим хаягаар 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
 
“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийн төслийг 
 
“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг ЭНД-ээс татаж үзнэ үү.
 
 
 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс