Уг машиныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы дэмжлэгээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст олгосон. Налайх дүүрэг нь ой, хээр, тал хосолсон онцлогтой газар нутагтай учир Онцгой байдлын хэлтсээс ой хээрийн түймэр унтраах, үер усны болон эрэн хайх аврах ажиллагааны дуудлага зонхилдог . Иймд үүрэг гүйцэтгэхэд туулах чадвар сайтай автомашинтай болсон нь ач холбогдолтой юм. Автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Пүрэв - 11 сарын 06,
2025

Сэтгэгдэл0
пургон гэж байхгүй фургон гэж байдаг
Өөр гайгүй гарын ая даачих юм олддоггүй л юм байх даа
ЯМАР ГОЁ МАШИН БЭ НЭГ СУУЖ ҮЗЭХСЭН