sonin.mn
ВАШИНГТОН. /Daily Mail/. АНУ-ын сансрын хөлөг үйлдвэрлэгч “SpaceX” компанийн “Starship” сансрын хөлөг 2022 он гэхэд сар луу аялаж эхэлнэ гэж тус компанийн Ерөнхийлөгч Гвин Шотуэлл мэдээлжээ.
 
 
“Бид “Starship”-ыг 2022 онд сарны гадаргуу дээр буулгахаар зорьж байна” гэж Г.Шотуэлл АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ теле хурлын үеэр хэлсэн байна.
 
 
“NASA” хүн төрөлхтөнийг саран дээр дахин буулгах шинэ хөтөлбөрийг 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ чиглэлд хамтран ажиллах 5 компанийг сонгосны дунд “SpaceX” багтаж байгаа ажээ.  
Ташрамд дурдахад, “NASA” дээрх хөтөлбөрийнхөө хүрээнд анхны эмэгтэй гишүүн бүхий сансрын нисгэгчдийн багийг саран дээр буулгахаар төлөвлөж байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг