“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ронген Архитектор компанитай “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах 9 байршилд барих “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-ийн ажилд дэмжлэг үзүүлэх, Монгол улсад пассив орон сууцны стандартыг нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Пассив орон сууцны халаалтын систем нь нарны илчийг ашиглахаас гадна тухай байшинд хэрэглэгдэж байгаа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон дотор нь ажиллаж, амьдарч байгаа хүний биеэс ялгарч байгаа дулааныг барьж авч ашигладгаараа онцлогтой юм. Ингэж сэргээгдэх эрчим хүч болон байшинг ашиглах явцад үүсч байгаа дулааныг алдалгүй барьж ашигласнаараа эдийн засгийн асар хэмнэлттэй төдийгүй уламжлалт технологитой байшинтай харьцуулбал агаарт бохирдол цацдаггүй, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй, цаг уурын өөрчлөлтийг бууруулах зэрэг маш олон эерэг нөлөөтэй гэдгийг эрдэмтэд онцолж байна.
Тус стандартыг БНХАУ, Зүүн Европын улс орнууд барилгын салбартаа амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Уур амьсгалын хувьд ижил төстэй Оросын холбооны улс барилгын салбартаа тус стандартыг нэвтрүүлснээр нэг квадрат метр талбайд 1 жилд 800 квт цахилгаан зарцуулж байгаа нь уламжлалт барилгын технологитой харьцуулахад 53 дахин бага хэрэглээ юм.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Германы Ронген Архитектор компанитай ПАССИВ барилгын технологи стандартыг Монгол улсад нэвтрүүлэхэд хэр тохиромжтой талаар судалгааны ажлыг зохион байгуулахад уур амьсгалын хувьд нэн тохиромжтой гэж үзсэн байна.
Санамж бичгийн хүрээнд Ронген Архитектор компани нь “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн техникийн шийдэл гаргах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлж “НОСК” ХК-иас санал болгосон байршилд орон сууц болон дагалдах барилга байгууламжуудад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг ХБНГУ-ын хөрөнгөөр барих асуудлыг шийдвэрлэх, зураг төсөл боловсруулахаас түлхүүр хүлээлгэн өгөх зарчмаар пассив хаусны стандартаар барьж гүйцэтгэх юм.
Сэтгэгдэл0
Эрдэнэтэд
дандаа гадаадаас гуйлгачилна .ѳѳрийн мѳнгѳѳ халамж гээд тараана.монголд хийгдсэн том бүтээн байгуулалтыг хятадаас л мѳнгѳ авч хийдэг.ѳѳр? орон ѳгѳхѳѳ бсан .худал хэлдэгийг мэддэг болсон.гэрманыг бас хуурч зүгээр хийлгэж бна

Засгийн газар,УБ хотын удирдлагууд Монголчуудын,УБ чуудын орон сууцны хэрэглээний зах зээлийг Германчуудад худалдах гэж байгаа бол зээл,санхүүжилтийн хариуцлагыг хувийн kомпануудаар хийлгэж Төр татвар төлөгчдийн мөнгөөр хариуцаж оролцохгүй байхыг анхааруулж байна.!!!

Немцуудл хийнэ оор хэндч чадахгуй орос монголчуд бол тосол болгон огсон монгийгнь замааснь хулгайлсаар байгааг барилгачиугуй юу учуй нохойн баас болгоод дуусна
Скандинавын орнууд газрын гуний дулаан ашиглаж байраа хзалаадаг систем нэвтрууулсэн нь Маш хямдхан тусдаг газ,Нуурс цахилгаан хэрэглэдэггуй

Капиталистууд зугээр юм хийнэ гэж салаавч манайд туршилт хийж бас менге угаалт саалт л хийнэ Тэр Германдаа хийж ч чадахгуй хийлгэх ч угуй засаг нь юу билээ ятгах тусам нь нягтал гэл уу Бэлэн юмаа дэлгэдэг кабины бор шиг л байх юм манай засаг За даа ер нь ч бор лдоо бор