Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.
Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтнаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн байдлаар 15.162 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 36,2 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Дорнод болон Завхан аймгийн ЗДТГ, ИТХ зэрэг байгууллагууд 50-иас дээш хувьтай байна.
Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 2, агентлагийн дарга 5, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 3, бусад 3, нийт 13 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 4,3 хувьтай байна.
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл0
Н.Номтойбаярын 2019 оны 12 дугаар сарын 27-нд зодсон хүн нэгээр нэмэгдэж үзэгдсэн нь загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнгийн нөхөр "Занаду майнз" компанийн захирал Л.Ганбаяр байв.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Түүнийг Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа бололтой. Тодруулбал, Тэрбээр Хилийн цэргийн 0151 дүгээр анги руу татсан “Гранд повер” компанийн хийж гүйцэтгэсэн 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 3050 метр шугамыг ашиглахгүйгээр цэргийн ангийг төвлөрсөн дулаанд холбожээ. Ингэхдээ улсын мөнгийг үр ашиггүй зардал гаргасан хэмээн үзсэн аж.
Өнөөдөр төрийн сайд дарга маргааш нь авлигач хулгайч дээрэмчин алуурчин шоронгийн ялтан . Энэ Монгол улсчинь яачихаад байна вэ? Юу болоод байгааг хэлж өгөх хүн байна уу?
Монгол улс Хятадад уусаж байснаас Орос гүрнийг түшсэн нь өлзийтэй болжээ! Чингисээс үлдсэн та нар “Өвөр Монгол” шиг бүү Хятадад уусаач!!! Мантуу дотроосоо исдэг” буюу их уусалтын эсрэг миний хэлэх үгБи харийн нутагт төрж өссөн Монгол хүн. Монгол үндэстнээ гэсэн сэтгэл цээжинд минь үргэлж хадаастай, цохилох зүрх, энэлэх сэтгэлд минь Монголынхоо төлөө би юу хийж чадах вэ? гэдэг асуулт дүүрэн байдаг. Хамгийн сайн чадах зүйл минь Монголдоо том хэмжээний төсөлд хөрөнгө оруулах, бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх.Тийм ээ, БИ монгол хүний хувьд үндэстнийхээ эрх ашгийн тусын тулд одоо бол нийтлэл бичээд сууж байна…Гэтэл Монголын төрд сууж буй Хятад угшилтай нөхдүүд өөрийн үндэстнээ бодож, МУ-ыг Хятадад хайлган, уусгах тал дээр тун сайн ажиллаж байна.