БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргааны төв болох Ухань хотод 2019 оны 12-р сарын 31-нд шинэ коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Улмаар Ухань хот нэгдүгээр сарын 23-наас хойш үндсэндээ тусгаарлагдаад байгаа юм.
Үүнтэй холбоотой Ухань хотод суралцаж байгаад тус хотод үлдсэн 30 оюутанг буцаан авчрах тухай яриа үргэлжилж буй билээ.
Уханьд буй 31 Монгол хүний нэг А.Золбоогийн нээлттэй захидлыг хүргэж байна.
Ухань хотоос бичиж байна!!!
БНХАУ-ын Ухань хотод докторын зэрэг горилон суралцаж буй залуу судлаачийнхаа хувьд одоо байгаа нөхцөл байдлыг дүгнэж, энд хөл хоригдоод байгаа 31 оюутан 1 бага насны хүүхдийн талаарх бодит мэдээллийг та бүхэнд хүргэе хэмээн шийдлээ.
Азийн Чикаго хэмээн нэрлэгддэг төв Хятадын шинжлэх ухаан, боловсролын төв Ухань хот нь 11 сая хүн амтай Хятадын 7 дахь том метрополитан хот юм.
Аюулт өвчин гарахаас ази тивийн хамгийн өндөр барилга энэ хотод баригдаж, дэлхий дээр анх удаа агаар дээр зам тавьж, шинжлэх ухааны, технологийн шинэ нээлтүүдээрээ алдар нэрээ дэлхийд цууриатуулж байлаа.
2018 онд оюутан суралцахад хамгийн ээлтэй дэлхийн шилдэг 100 хотын нэг болж, Азид тивдээ болоод дэлхийд ранкаараа дээгүүр өрсөлддөг шилдэг том сургуулиудад Монгол оюутнууд олноор суралцаж, бүх зүйл амар амгалан сайхан байлаа.
Гэтэл 2020 оны 1-р сараас эхлэн хотод аймшигт өвчин тархаж буй тухай мэдээ явж, сүүлийн 7 хоногт тархалт нь улам эрчимжсэнээр 1-р сарын сүүл гэхэд Уханы эмнэлэгт өвчтөнүүд багтахаа байж, өвчин туссан хүмүүс арга ядан үхлээ хүлээн хэвтэж, диваажин мэт байсан газар амьдын там болжээ.
Одоо Мянган нуурын хот гэдгээрээ алдартай Уханаас хүн бүр эрүүл байгаа дээрээ явахыг хүсэж байна.
Өнөөдрийн байдлаар Ухань хотод Монгол улсын иргэн 31 оюутан, 1 бага насны хүүхэд хөл хоригдоод байгаа ба тэд ямар нэгэн халдварт өвчин тусаагүй, бүгд эрүүл саруул тус тусынхаа сургуулийн гадаад оюутны дотуур байранд байна.
Оюутнууд өдөр бүр сургуулийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, биеийн байдлаа тогтмол хянуулж байна.
Хувийн ариун цэврээ сайтар сахиж, хагас цаг тутам гараа савандан угааж, амьсгалахад төвөгтөй ч байнга зориулалтын маск (амны хаалт) зүүж, өдөрт 2 удаа биеийн халуунаа үзэж, амьдарч буй гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж байна.
Богинохон хугацаанд нөөцлөн авсан ундны ус, хүнс нь дуусах дөхөж байгаа ч аюулгүйн зааварчилгааг дагаж, өвчин тусах өндөр эрсдэл гаргахгүйн тулд дотуур байрнаасаа гадагш огт гаралгүй өөр өөрсдийн амь заяаг сахин хамгаалж байна.
Хүмүүс цахим сүлжээгээр эдгээр оюутныг Ухань хотод ийм аюултай нөхцөл байдал үүсэж, өвчлөл хүндрэхээс өмнө яагаад Монголруугаа буцаж ирж болоогүй юм бэ гэж их асууж байна
-Ухань хотод Монгол улсын 250 орчим оюутан хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын түвшинд суралцдаг ба өнөөдөр Ухань хотод байгаа 31 оюутнуудаас хэлний бэлтгэл, бакалаврт суралцдаг оюутнуудын хувьд хичээл нь 2020.01.17 нд амарсан.
Доктор, мастерийн судалгаа хийж байгаа зарим оюутнуудын хувьд өвлийн амралтаас өмнө өөрсдийн удирдагч багштайгаа уулзан, судалгааны ажлын явцаа үзүүлж, шалгуулсаар 1 сарын 20 ны хавьцаа өвлийн амралт нь эхэлсэн.
Мөн хичээлийн ачаалал бусад зүйлсээс шалтгаалж гадаадад сурдаг олон оюутан өвлийн амралтын хугацаанд нутагруугаа буцаж чадалгүй дотуур байрандаа хичээлээ хийгээд үлддэг.
1 сарын 25 наас эхлэн Хятадын цагаан сар 5 хоног үргэлжилж байгаа бөгөөд энэ үеэр олон сая Хятадууд нэг хотоос нөгөө хотруу, нэг тосгоноос нөгөө тосгонруу шилжилт хөдөлгөөн хийдэг.
1 сарын 15 наас 1 сарын 30 ны хооронд буюу Хятадын цагаан сарын ид ачааллын үеэр бүх Хятад даяар онгоц, галт тэрэг, автобус, усан онгоц гэх мэт бүх төрлийн нийтийн тээврийн тасалбар дуусч, хүрэлцээгүй болдог.
Энэ үеэр эртнээс төлөвлөж байгаад тасалбараа урьдчилан захиалъя гэвч аль 3-н сарын өмнөөс ихэнх тасалбарууд дууссан байдаг.
Тиймээс яг одоо Уханьд байгаа оюутнуудын ихэнхи нь Уханаас Монгол буцах онгоц, галт тэрэгний тасалбараа Хятадын цагаан сарын хөл хөдөлгөөнөөс шалтгаалж 2020.01.30 наас хойш захиалсан байсан оюутнууд юм.
Мөн 2020.01.20 ныг хүртэл Хятадын телевиз, хэвлэлүүдээр "уушгины хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн Корона вирус нь зөвхөн анхны үүсгэгч амьтнаасаа ойртон хавьтсан хүнд халдварладаг тул өвчин илэрсэн аюултай газраар зорчихгүй байхад халдварлах аюул бага" гэж мэдээлж байв.
Тиймээс зөвхөн эдгээр оюутнууд ч гэлтгүй дэлхий нийтээрээ энэхүү аюулт өвчний бодит аюул заналыг багаар төсөөлж, нөхцөл байдлыг дутуугаар үнэлж байсныг санах хэрэгтэй.
Гэтэл 2020.01.19 ноос эхлэн хэдхэн өдрийн дотор өвчний халдварын тархац хэдэн зуугаар огцом нэмэгдэж, нас барагсдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна.
2020.01.22 ны өглөө 10 цагт Ухань хотод урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хөл хорио тогтоов.
11 сая хүн онц байдалд цэрэг армийн хяналтан дор, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй хорионд орж, хот тэр чигтээ айдас түгшүүрт автаад байна.
Уханьд амарч, аялаж, зугаалж яваад биш эрдмийн зэрэг горилон, эх орондоо хэрэгтэй шинэ мэдлэг, шилдэг технологи эзэмшихийн тулд суралцаж байгаад, урьдчилан таамаглах боломжгүйгээр хүний нутагт хөл хорионд орсон 31 оюутан ч, ой 6 сартай бяцхан хүү ч та бүхэнтэй ижил Үндсэн Хуулиар өөрийн амьд явах эрхээ хамгаалуулсан Монгол улсын иргэн.
Гэтэл зарим иргэдийн зүгээс фэйсбүүк, твиттер гэх мэт сошиал орчинд
"энэ оюутнуудыг тэнд нь үхүүл, Монголчууд бид цөөхүүлээ, Өвчин туссан энэ оюутнууд өвчин аваад ирвэл бид эмчилж дийлэхгүй, 3 сая хүний амийг 30 оюутнаар сольж болохгүй, тэндээ тэгээл үхвэл таарна" гэх мэтээр сөрөг хандлага гаргаж байгаад туйлаас их харамсаж байна.
Ухань хотод нөхцөл байдал цаашид улам хүндрэх төлөвтөй байгаа тул Солонгос, Польш, Франц, Нигер, АНУ, Герман, Тайланд, Виетнам зэрэг дэлхийн 30 гаруй улс өөрийн улсын иргэдийг Ухань хотоос яаралтай шилжүүлэн авахаар Хятадын засгийн газартай яаралтай яриа хэлэлцээр хийж, хамтран ажиллаж байна.
Эх орон, Монгол Улсын Засгийн газар маань ч аюулт өвчний голомтот бүст байгаа өөрийн улсын эрүүл иргэдээ яаралтай шилжүүлэн авчиръя гэсэн шийдвэрийг өчигдөр хуралдаж гаргасан.
Хятад улсын тал ч эдгээр Монгол улсын 32 иргэнд короно вирусын шинжилгээ хийгээд хэрэв эрүүл бол Ухань хотоос гаргаж шилжүүлэн явуулахад асуудалгүй гэж хариу өглөө.
Монгол улсын эрүүл мэндийн яам эдгээр 32 иргэнийг Монголдоо шилжүүлэн авч ирвэл олон улсын жишгийн дагуу тусгаарлаж, халдварт өвчний далд үе илэртэл 14 хоногийн хугацаанд хяналтандаа байлгаж, бүх төрлийн үзлэг шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгдсэн. Халдварт өвчин тусаагүй, эрүүл гэдэг нь японоос өнөөдөр авчирсан шинэ төхөөрөмжөөр оношлоод корона вирусын халдвар аваагүй, эрүүл гэдэг нь нотлогдвол оюутнуудыг ар гэрт нь хариулах нь зөв.
Гэтэл маш олон хүмүүсийн цахим ертөнцөд хэлж, бичиж байгаагаар эдгээр 32 иргэн нь хүн ам цөөн, хөгжил буурай, ядуу Монгол улсын иргэн болж төрсөн учир өвчний голомтонд эрүүл биеэ хамгаалан байсан ч эх орон Монголдоо буцаж ирэх эрхгүй гэж хэлж байна.
Учир нь тэдгээр бичигчид зөвхөн амин хувиа бодож, өөрсдөө өвчин тусахаас үхтэл айж байна. Энэ хандлага зөвүү?
Уг нь аливаа улс гадаад улсад нас барсан иргэнийхээ шарилыг ч орхилгүй эх орондоо тээвэрлэн авчирч хүн ёсоор нутаглуулдаг нь хорвоогийн энэрэх ёсны жам биш гэжүү?
Хэрэв эдгээр оюутнууд Ухань хотод үлдвэл эхний ээлжинд тэдний ундны ус, хоол хүнс дуусна.
Аргагүйн эрхэнд тэд гадуур гарч дэлгүүр хоршоо хайж, хоол хүнсээ цуглуулж эхлэнэ. Энэ нь маш өндөр эрсдэлтэй. Ингэснээр тэд хөнөөлт өвчний вирусын халдвар авах магадлалтай. Магадгүй зарим нь Монголдоо хэзээ ч буцаж чадахгүй, гэр бүлийнхэнтэйгээ хэзээ ч уулдаж чадахгүй...
Тиймээс Монгол ахан дүүс, анд найзууд минь хэрсүү оюундаа ахин нэг тунгаан бодож үзээрэй.
Сөрөг хандлага битгий гаргаарай.
Халдвар авахаас сэргийлж өдөржин өрөөндөө өөрийгөө тусгаарлаж, сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа эдгээр оюутан хүүхдүүдрүү "наанаа үлдээд үх, битгий Монголд эргэж ирээрэй, дурандаа хятад явчихаад өвчин авчрах гэлээ п...да чинь. Бид цөөхөн ард түмэн чамаар дутахгүй" гэх мэтээр битгий ахин дайрч доромжлоорой хэмээн хүсье.
Энд надтай цуг байгаа оюутан хүүхдүүдийн ихэнхи нь сурагчийн ширээнээс амьдралд дөнгөж хөл тавьчихаад буй, хувь амьдралаа ч эхлүүлж амжаагүй байгаа бидний Монголын ирээдүй нар юм шүү.
Эцэст нь дахин хэлье, Уханьд байгаа 32 оюутан бүгд эрүүл саруул бөгөөд эдгээр өдрүүдэд өөрсдийгөө чадах бүхнээрээ хамгаалж байна.
Оюутнуудтай хамтран ажиллаж туслаж дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн Газар, Гадаад Харилцааны яам, Эрүүл Мэндийн яам, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын яам, Консулын газар, БХНМОХ, УМОХ-д хамт олонд талархсанаа илэрхийлье.
Бид бүхнийг дэмжиж байгаа бүх хүнд талархая.
Төв хятадын багшийн их сургуулийн докторант, судлаач А.Золбоо
БНХАУ-ын Хүбэй муж, Ухань хот.
2020.01.27
(2019.01.14 ны өдрийн зураг ашигласан болно.)
Сэтгэгдэл0
Удахгүй авнаа. Та нар чаднаа
Наад хэдэн хужаа санаатай шээснүүдээ одоо зүгээр хая хятадууд аль хэдийн хороо тариад монгол луу нисгэхэд бэлэн болчихсон байгаа. Энд авч ирвэл шууд халдвартын чангад хийсэн дээр. Бараг одоо хаячихсан шулуун шүү дээ яах гэж хятадад яваан ч ойлгомжтой малууд.
наад хужаагийн хамсаатангууд чин энд ирвэл шууд өвчин албаар тарааж эхлэх учраас бараг ирээд хэрэггүй эх оронч сэтгэлээр наана үлдсэн шулуун шүү.
irehees ni omno mongold orj irne, ayagui bol ta hediig buruutgana daa, bolj ogvol naanaa l oorsdiigoo hamgaalsan ni deer bh daa
Social deer eruul uvchtei medegdehgui humuusiin bichsen zuilees bolj ingeed demii, Zasgiin gazar irgedee avch ireh shiidveree gargasan procedure iin daguu uil ajillagaa yvj baigaa, taivan seremjte baij baigaad ekh orondoo ireerei, amjilt husye
Энэ хүүхдүүдээ яаралтай татаж авах хэрэгтэй. Харин ирчихээд Халдвартын эмнэлэгт тусгаарлагдаж шинжилгээ өгөхгүй энээ тэрээ гэж тэнэгтэв дээ!
тийм тэнгэр нь хаясан юм байхгүй ээ , эрүүл саруул эх орондоо ирэх мөч ойрхон гэдэгт итгэлтэй байгаарай
Ymarch yed eh oron maani ooriin ornii hymyysee bytsaan avah estoi gej bodoj baina tedend amid yvah erh ni bgaa shyydee
Ymarch yed eh oron maani ooriin ornii hymyysee bytsaan avah estoi gej bodoj baina tedend amid yvah erh ni bgaa shyydee
Ирээд сар ч хамаагүй хорионд байгаарай. Ард түмэндээ гай болов. Ухаантай л байж үзээрэй.
тэвчээрээ удахгүй очиж авах байхаа
Эх оронд нь яаралтай авч ирэх хэрэгтэй.Яаж ч бодсон тэнд орхиж болохгүй.Бид чинь уѳѳхүүлэхнээ
Маш яаралтай эх орондоо авч ирсэн дээрээ. Яаж ч бодсон тэнд нь үлдээж болохгүй ээ
Eh oron Eji 2 hezee ch nuur buuruuldaggui yum eruul saruul hurdan hairtai buhendee ireerei
Eh oron Eji 2 hezee ch nuur buuruuldaggui yum eruul saruul hurdan hairtai buhendee ireerei
эрүүл энх л байгаарай. Төр засаг татаж авна гэсэн. Энд тусгаарлаж байгаад халдварт үе нь өнгөрөөдзүгээр байвал гэр гэртээ харина тэр болтол битгий гараарай битгий л өвдөөрэй.эх орондоо энх тунх ирэхийг бодоорой ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭРМОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАЗАР ГАЗАР ГАЗАР ГЭДЭГ ЭНЭ 3 ҮГИЙГ ТУС БҮХ ГУРВАН УДААГААР ӨДӨРЖИН ХЭЛСЭН Ч БОЛНО ШҮҮ. ЯГ ИНГЭЖ ХЭЛЖ БАЙХДАА НАР ЛУУ ХАрЖ БайГААД СҮҮ УУГААД ХЭЛЭЭРЭЙ, НУТГИЙНХАА ЗҮГ ЗАЛБИРЧ БАЙГААД ХЭЛЭЭД БАЙГААРАЙ. ЭХ НУТГИЙН ТАНЬ МӨНХ ХӨХ ТЭНГЭР ИВЭЭНЭ ЭЭ.
эрүүл энх л байгаарай. Төр засаг татаж авна гэсэн. Энд тусгаарлаж байгаад халдварт үе нь өнгөрөөдзүгээр байвал гэр гэртээ харина тэр болтол битгий гараарай битгий л өвдөөрэй.эх орондоо энх тунх ирэхийг бодоорой ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭРМОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАЗАР ГАЗАР ГАЗАР ГЭДЭГ ЭНЭ 3 ҮГИЙГ ТУС БҮХ ГУРВАН УДААГААР ӨДӨРЖИН ХЭЛСЭН Ч БОЛНО ШҮҮ. ЯГ ИНГЭЖ ХЭЛЖ БАЙХДАА НАР ЛУУ ХАрЖ БайГААД СҮҮ УУГААД ХЭЛЭЭРЭЙ, НУТГИЙНХАА ЗҮГ ЗАЛБИРЧ БАЙГААД ХЭЛЭЭД БАЙГААРАЙ. ЭХ НУТГИЙН ТАНЬ МӨНХ ХӨХ ТЭНГЭР ИВЭЭНЭ ЭЭ.
энэ балай авгай Феодал сэтэхүйтэй чиний тэр хөх тэнгэр залбирал энэ тэр чинь юу ч өөрчилж чадахгүй
harin nutagt bga duu nar mini itgel naidwartai baigaarai. Eh oron chin martalgui awchirnaa gedegt bi itgej bna. Ta nar mini bugd eruul saruul bgaad bayrlaj bna.
Заваан Хятадаа их хүндэлдэг бололтой. Хятадад сурсан хүмүүс Европд сурсан хүмүүсийн хажууд бүдүүлэг байдаг. Яах гэж Хятад явсан юм бэ. Дэлхийгээрээ заваан бохирыг нь ярьцгааж байна. Хятад гэж сүжирдэг хүмүүст үнэхээр дургүй. Ихэнхдээ эрлийз хүмүүс л Хятад явдаг.
Яг зөв. Өөрийнхөө хувь заяанд эзэн болоод явахгүй бас монголд ирж бөөн халдвар тарааж гай болох нь байна.
Монголчууд амиа бодсон зантай.өөрсдөө болж байвал бусад нь хамаагүй гэсэн бодолтой.
Mongold hvmvvsiin handlaga ng iimerhvv ghdee setgl sanaagar unahkv tewcheertei bgai ta bvg chadan .mongol uls ta bvhndee sanaa zowj bga
Хаа хамаагүй монголын 3 сая иргэн аюулд оруулах хэрэггүй. Түүний оронд наана өөрийнхөө чадлаар амьд үлдэх аргаа бод. Шаварт унасан шарын эзэн хүчтэй.
Заваан Хятадаа их хүндэлдэг бололтой. Хятадад сурсан хүмүүс Европд сурсан хүмүүсийн хажууд бүдүүлэг байдаг. Яах гэж Хятад явсан юм бэ. Дэлхийгээрээ заваан бохирыг нь ярьцгааж байна. Хятад гэж сүжирдэг хүмүүст үнэхээр дургүй. Ихэнхдээ эрлийз хүмүүс л Хятад явдаг.
Заваан Хятадаа их хүндэлдэг бололтой. Хятадад сурсан хүмүүс Европд сурсан хүмүүсийн хажууд бүдүүлэг байдаг. Яах гэж Хятад явсан юм бэ. Дэлхийгээрээ заваан бохирыг нь ярьцгааж байна. Хятад гэж сүжирдэг хүмүүст үнэхээр дургүй. Ихэнхдээ эрлийз хүмүүс л Хятад явдаг.
Заваан Хятадаа их хүндэлдэг бололтой. Хятадад сурсан хүмүүс Европд сурсан хүмүүсийн хажууд бүдүүлэг байдаг. Яах гэж Хятад явсан юм бэ. Дэлхийгээрээ заваан бохирыг нь ярьцгааж байна. Хятад гэж сүжирдэг хүмүүст үнэхээр дургүй. Ихэнхдээ эрлийз хүмүүс л Хятад явдаг.
Заваан Хятадаа их хүндэлдэг бололтой. Хятадад сурсан хүмүүс Европд сурсан хүмүүсийн хажууд бүдүүлэг байдаг. Яах гэж Хятад явсан юм бэ. Дэлхийгээрээ заваан бохирыг нь ярьцгааж байна. Хятад гэж сүжирдэг хүмүүст үнэхээр дургүй. Ихэнхдээ эрлийз хүмүүс л Хятад явдаг.
Эд нар бүгд Энхсайхан Элбэгдорж Баярцогт Сайханбалаг нөхдийн даар үе гэх юм лээ!!!
mongol uls aguu ta nariigaa margaashnaas awnaaaaa
Маш яаралтай арга хэмжээ авч эх оронд нь авчрах зөв шүү
үхсэний чинь Азийн Чикаго вэ
Та бүхэн манай монголын ирээдү й шүү дээ төр засаг нь авах байлгүйдээ эрүүл л байгаарай хүүхдүүд минь удахгүй авах сураг байсан
За шийд гарсан тул ирэх нь тодорхой .Ирсэн хойноо яаран гэрийнхэнтэйгээ уулзах гэх хэрэггүй хатуу чанд дэглэм бариарай.Улсын эрх ашиг хөндөгдөж байгааг бүү март.
Minii hvv ch gesen gadaadad baidag yu ch bolj baisan owchin tusalgvi bj bgaad eej aaw elgen sadandaa ireerei ta nar l mongoliin ireedvi ta nariig hamgaalj hairlaj asran hamgaalah vvreg hvn bvrt bh estoi shvv udahgvi eh orondoo bayrtai uulzii ta bvded amjilt hvsie
Minii hvv ch gesen gadaadad baidag yu ch bolj baisan owchin tusalgvi bj bgaad eej aaw elgen sadandaa ireerei ta nar l mongoliin ireedvi ta nariig hamgaalj hairlaj asran hamgaalah vvreg hvn bvrt bh estoi shvv udahgvi eh orondoo bayrtai uulzii ta bvded amjilt hvsie
Авалгүй яах вэ. Бидний үр хойч шүү дээ. Амиа бодож элдвээр хэлэх хэрэггүй. Ялангуяа монголчууд элдэв зовлонг тавлаж муу хэлэхийг цээрлэдэг шүү
Тэгэлгүй яах вэ!!!эх орондоо эсэн мэнд ирээрэй.ирсээн гэсэн сайхан мэдээ дуулмаар байна шүү.
Ухань хотоос хэдэн хүүхдийг авч ирэхгүй юу хүлээгээд байнаа?нэг дор нь цуглуулж байгаад нэг онгоц буунгуут л суулгаад ирвэл болох бишүү ? засгийн газар хоорондын яриа хэлэлцээ хийж л таарах байх.гэхдээ л алгуурлмааргүй байнаа. амиа бодсон хүмүүсийн хэлэх хамаагүй ээ.
Нисгэгч халдвараас айгаад онгоц явахгүй.
Тэвчээртэй тайван хүлээгээрэй.удахгүй та бүгдийг авна гэсэн.
Энэ хэдэн оюутнуудаа яаралтай татаж авч ирээсэй.Эд нар маань эрүүл саруул эх нутагтаа ирж аав ээж ах дүү нартайгаа хурдан уулзаасай.
Залуус минь тэсвэртэй өөдрөг сэтгэлтэй байгаарай.Удахгүй та нарыгаа авна гэсэн.Та нар чаднаа.Монгол хүн азтай амны билэгээс ашдын билэг гэдэг шүү.
Залуус минь тэсвэртэй өөдрөг сэтгэлтэй байгаарай.Удахгүй та нарыгаа авна гэсэн.Та нар чаднаа.Монгол хүн азтай амны билэгээс ашдын билэг гэдэг шүү.
Би энэ хужаа хоол иддэг, хужаа руу эмчилгээнд явдаг, хужаад сурдаг хүмүүсийг огтхон ч ойлгодоггүй. Хамгийн муухай хоол иддэг, хамгийн бохир газар, хамгийн бохир ус нь хүртэл нялцгай. Хүнд нэг сэжиглэх юм баймаар юмаа.
Би энэ хужаа хоол иддэг, хужаа руу эмчилгээнд явдаг, хужаад сурдаг хүмүүсийг огтхон ч ойлгодоггүй. Хамгийн муухай хоол иддэг, хамгийн бохир газар, хамгийн бохир ус нь хүртэл нялцгай. Хүнд нэг сэжиглэх юм баймаар юмаа.
Та нар чаднаа. Эрүүл энхийг хүсье
Айж сандарч байхад яадаж элдвээр хэлэх хэрэггүй байхаа өөрснийгөө оронд н тавиад үзээч тэвчээртэй байгаарай
Улс нь иргэдээ авахаар болсон монгол хүн хийморьтой байдгийм аа эрүүл саруул ирэх болтугай янз бүрийн юм бичээд байгааг бүү тоо
Монгол Хүний мөс чанар яасан бэ Хүн Чанартай байгаасай даа яаж ийгээД авчирах аргаа олоо
ed irvel 3000 hun uhene
Одоо шинжилгээний аппарат ирчихсэн тул авчрах нь зөв. Гэхдээ маш сайн хяналтан дор, тусгаарлаж 30 хоног байлгаад зүгээр бол гэрт нь хүргэх хэрэгтэй.
Японы Ухань хотод хөл хорионд орсон иргэд энэ вирусын халдвар намжтал Эх орондоо очихгүй, Эх орныхоо төлөө гэсэн бна.
Японы Ухань хотод хөл хорионд орсон иргэд энэ вирусын халдвар намжтал Эх орондоо очихгүй, Эх орныхоо төлөө гэсэн бна.
Эх оронд нь аваад ирээ.бүгдээрээ үхье..эсвэл амьдрая.
Ene humuus er n utasnii tsaanaas yu durtaigaa bichej erguuteh yumaa joohon ch bolow hun chanartai baigaasai
Hoh tolbot mongolchuud bid chine ene delhii deer ugaasaa tsoohvvlee alich uls ooriinhoo ulsiin ireedvi boloh ard irgedee orhihgvi bh tiimees mongol ulsiin tur zasagch gesen ta xediig ex orondoo awchrana gedegt itgeltei bna zoritoi bgaarai ohid zaluusaa
эх орон ард түмнийхээ төлөө амь нас бүлээн цусаа бүү хайрла аль нэг засгийн мөнгөөр явсан хүмүүс бизээ америкийн чикаго шиг хот гэнээ наанаас чин америкад очсон таван хүн вирустай хүн нэмэгдсэн шүү чикаго руу явж чадаагүй юм уу элчин сайд байсан цахилгаан хэн хэний ч билээ хүүхдүүд хятадт төгсөөд чикаго яваад буцаад монголд ирдэггүй л гэсэн улсын засгийн газрын хөнгөлтөөр явж байгаа хүүхдүүд зөвхөн нэг хотод гэхэд л ийм их хүүхэд сурч байна шүү олон улсын хуулийн дагуу шийднэ биз
Сурч боловсорч байгаа залуусаараа бахархдаг шүү. Бидний бүгдэд тйм боломж тэр болгон гардаггүй. Монгол хүний хийморь гэж байгаадаа. Цаанаасаа ивээж л байгаа. Битгий сэтгэлээр унаарай. Айдас хүмүүсийн дотоод ертөнцийн зөрчлийг илэрхийлдэг. Тэр болгонд хямраад яахав дээ. Энэ вырус гэнэт алга болноо. Би хувьдаа тэгэж бодож байгаа.
Aziin Chicago ch geh shig...Omhii hujaanuud sarisan bagvaahai ideed sholiig ni uusan gee bizde? Nasty Chinese!!!
Aziin Chicago ch geh shig...Omhii hujaanuud sarisan bagvaahai ideed sholiig ni uusan gee bizde? Nasty Chinese!!!
Авчирах л хэрэгтэй яаралтай авчирсан хойноо учир нь олдож л таараа
Ta bugd mini setgeliin tenheetei bgaarai eh oron eej aaw mongol ah dvvs chini huleej bga minii mongoliin ireedui hoich ve mini ta bugded hurdan ireerei gj eruue
Ta bugd mini setgeliin tenheetei bgaarai eh oron eej aaw mongol ah dvvs chini huleej bga minii mongoliin ireedui hoich ve mini ta bugded hurdan ireerei gj eruue
Азийн Чикагод амиа золиослов ....энэ тэр гээд сүр сүр түүх үлдхийн бишүү... За за тоглосын ... Гэхдээ л үхэх гэж байж бас муу хужаа хотыг Чикаго гэчжээ...амиа л бод Хужаа нар угаасаа хужаа л байна. Чи өөд хь татах гээд хэрэггүй. Одоо энэ тахалаа хяналтад авч чадахгүй 1 сар болоод бүхэл бүтэн хүн төрөлхтөнд аюул учруулж байна гээд төсөөл дөө доктор горилогч гуай....Чикаго гоо ч алд...амьд үлдвэр их юм....дэлхий нийтэд дахиад ийм балай тахал тараахгүй байвал их юм....
ТЭГЭЭД ХҮРЭЭД Л ИРЭЭЧ ДЭЭ. ХЭН ЧАМАЙГ ӨМНӨӨЁ ЧИНЬ МӨНГӨ ТӨЛЖ АВЧРАХ ЮМ. ӨВЧИН ЗОВЛОН ДЭЛГЭРЭЭГҮЙ САЙН САЙХАН ҮЕ Д НЬ СУРАЛЦАЖ БАЙСАН БАЙЖ. ЗОВЛОНТОЙ ҮЕД НЬ ИНГЭЖ БАЙЖ БОЛОХ УУ? ЯМАР ТЭДНИЙ БУРУУ БИШ ДЭЭ? ИРЭХ ИРЭХГҮЙГЭЭ ЧИ ӨӨРӨӨ ШИЙДЭНЭ БИЗ ДЭЭ. БУСАД ХЯТАД ХҮМҮҮС ШИГ Л ХҮНСЭЭ АВААД ИДЭХИЙГ ЧИНЬ ХЭН БАЙГ ГЭСЭН ЮМ. ЯМАР ДАЙН САМУУН БОЛСОН БИШ.
za tegeed dugai l bailda yamar olon um bichfiin gantzara stodroid surch baiga um shig
za tegeed dugai l bailda yamar olon um bichfiin gantzara stodroid surch baiga um shig
Delhiin ali ch ulsad iim ovchin garch bolno. Humuus yasan muuhai heldeg um be...Avchiraad tusgaarlaj bgaad gargaj bolno shde. Ta nariin ah duu baisan bol yah baisan be geed bodooch..
сайн байцгаана уу? Та нарыг аль л болох үтэр түргэн, удахгүй гэр рүү нь буюу Монголдоо авчирна, авчрах болно хэмээх шийдээ Монголын Төр хэдийнэ гаргачихсан. Гэртээ, Эх Орондоо, Монгол Улсдаа ирэх л болно. Хайрладаг, хайртай бүх хүмүүстэйгээ учран золгоцгооноо та нар минь. Хүмүүс янз янз, Ёстой нэг янзын хүмүүс хаа сайгүй бий буй байдаг. Тийм хүмүүсээс гаргах аашийг авирыг араншинг ердөө эмгэг, согог хэмээн хандаж үзэцгээгээрэй. Ач холбогдол бүү өг, ерөөсөө хэрэггүй шаардлагагүй тэдний ангалзуурт битгий гомд. Та нар минь гэртээ ирцгээнэ, тун удахгүй ирцгээнэ. 31 хүнээ бид гэртээ авчирлаа гэсэн баярлам мэдээг сонсох, дуулах унших болно, маний тухайд гэвэл, ашгүйдээ яамайдаа болждээ гээд нулимсаа чимээгүйхэн арчаад л сууж байх болно.
a
Засгийн газар авч чадахгүй байгаа бол нэг удаагийн тусламжийн мөнгө тэнд байгаа оюутан нарт өгөх нь зөв.дархлаагаа сайжруулахад зарцуулаг ээ. Тэдэнд тусламж хэрэгтэй байна.
Манай зарим залуучууд их амиа бодсон өөдгүй зантай өөрсдийгөө ч зүйрлэж бодохгүй ямар муухай болчихсон юм бэ нэгнийгээ ядарч санаа зовох үёд нь ядаж сэтгэл санаагаар ч дэмжиж чадахгүй зөвхөн өөрийгөө л бодсон муу зантай юмаа
Хувхай хужааруу юунд "суралцана" гэж явдаг байнаа! Шал балай юмнууд.