sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японд шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Засгийн газар мягмар гарагт мэдээлсэн байна.
 
Японы баруун нутгийн Нара мужийн оршин суугч, 60 гаруй настай автобусны жолооч коронавирусний халдварын тархалтын голомт Ухань хотод очиж байгаагүй хэдий ч тус хотоос ирсэн жуулчдыг тээвэрлэжээ. Мөн Уханиас ирсэн хоёр жуучнаас коронавирусний халдвар илэрснээр мягмар гарагийн байдлаар Японд бүртгэгдсэн тохиолдлын тоо 7 хүрсэн байна.
 
 
Автобусны жолооч нэгдүгээр сарын 8-11-нд Осака-Токио хотын чиглэлд 31 зорчигчийг тээвэрлэж, 12-16-нд 29 зорчигчийг буцаан хүргэсэн гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Тэдгээр жуулчнаас халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд бүгд Хятад руу буцжээ.
 
 
Жолооч нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн ханиаж эхэлсэн бөгөөд гурван өдрийн дараа Нара мужийн эмнэлэгт очсон хэдий ч өнгөрсөн бямба гараг хүртэл уушгины хатгалгаатай хэмээн оношлогдоогүй байна. Тэрбээр одоо эмнэлэгт байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг