Нэгэн эмэгтэй ойр зуурынхаа юмыг авахаар гэрээсээ гартал гэрийнх нь эсрэг талын гудамжинд сууж байгаа цав цагаан сахалтай гурван хөгшинг хараад тэднийг гэртээ орохыг урилаа. Эмэгтэй тэднээс

-Та нар энд ингэж суугааг бодоход бүгд л өлссөн байх гээд

-Та нараас гуйж байна. Манайд ор л доо. Би та бүхэнд одоохон хоол унд бэлдье! гэв. Гэтэл гурван хөгшний нэг нь гэрт эр нөхөр нь байгаа эсэхийг асуулаа. Эмэгтэй,нөхөр нь саяхан гарсан одоохондоо гэртээ байхгүй байгааг хэлтэл өвгөн толгойгоо хоёр тийш нь дохив гэнэ. Тэгээд Танай нөхөр гэртээ байхгүй юм бол урилгыг чинь хүлээн авч чадахгүй гэжээ.

 

Орой нөхөр нь ирэхэд эхнэр өдрийн болсон явдлыг нөхөртөө хэлэв энэ.  Энэ явдлыг сонсоод нөхөр нь өвгөдийн өмнөөс ихэд харамсан Чи одоо нэг хараач! Хэрэв байж байвал нь одоо гэртээ урья гэв. Эмэгтэй хаалгаа онгойлготол өнөөх цагаан сахалтай өвгөд түрүүчийн газраа сууж харагдав. Манай нөхөр ирчихлээ. Одоо гэртээ байна. Оройн хоол хамт идэхийн тулд та бүхнийг гэртээ урьж байна болох уу? гээд тэднийг дахин гэртээ урилаа.


Гэтэл өвгөдийн нэг хариу болгож ийнхүү хэлэв

-Бид гурав гурвуулаа айлд ордоггүй юм гээд хэсэг байзнаснаа үргэлжлүүлэн

-Баруун талын энэ найзыг маань Баялаг гэдэг. Харин эсрэг талд нь суугаа найзыг маань Амжилт гэдэг. Намайг Хайр гэдэг юм гэж.
Ийнхүү гурван биенээ танилцуулсны эцэст бүсгүйд хандан Та одоо гэртээ ороод нөхөртэйгөө сайн ярилцаад дараа нь хариугаа өг! Гэхдээ та бид гурвын нэгийг л гэртээ урих ёстой гэжээ. Эхнэр өвгөний үгийг нөхөртөө дамжуултал нөхөр нь баярлан тэнгэрт нисэх шахлаа.


-Хөөх ямар гоё юм бэ! сонголтыг бидэнд орхисон юм бол хоёулаа гэртээ Баялагийг урья! Сайхан баян тансаг амьдрая гэв.
Нөхрийх нь энэ шийдвэр эхнэрт огт таалагдаагүй учир Хоёулаа Амжилтыг гэртээ урья! Ингэх нь илүү зөв юм биш үү хөгшөөн! гэж гуйв.
Ийнхүү маргалдах эхнэр нөхөр хоёрын яриаг бэр нь сонсоод тэсэлгүй гарч ирэн


-Миний бодлоор бол хамгийн зөв шийдвэр бол Хайрыг гэртээ урих юм биш үү?! гээд

-Та нар бод л доо манай гэр бүл хайраар бялхах болно....  гэлээ. Бэрийн энэ сонголт эхнэр нөхөр хоёрт ч мөн таалагдав.


Гэрийн эзэн

-Тиймээ...Хайрыг гэртээ урья гэв. Тэгээд эмэгтэй хаалгаа онгойлгон

-Та нарын хэн нь Хайр билээ? Түүнийг бид гэртээ урихаар боллоо. Дотогшоо орно уу! гэтэл Хайр босч гэрийн зүг алхлаа. Түүний нөхөд ч босч Хайрын араас ирцгээлээ.
Эмэгтэй бүр гайхаж Би зөвхөн Хайрыг урьсан байтал Амжилт Баялаг та хоёр юунд хамт ирэв? гэж асуутал Хайр түүнд ингэж хариулав.


-Хэрэв та нар зөвхөн Баялаг эсвэл Амжилтыг урьсан бол үлдсэн хоёр нь гадаа үлдэх байсан юм. Гэтэл та нар Хайрыг урьсан. Энэ тохиолдолд бид гурав гурвуулаа ирэх ёстой байдаг юм гэжээ. Эмэгтэй Яагаад? гэж асуутал Хайр Амжилт Баялаг хоёроос урьтан Яагаад гэвэл Хайр бол агуу юм. Хайр байгаа газар Амжилт Баялаг хоёр үргэлж хамт оршдог юм. Цаашдаа ч тийм байх болно гэж хариулжээ...


Эх сурвалж: "Санхүүгийн Мэдээ"