БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын төв нутгийн Хубэй мужаас гадна бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн 6 хоног дараалан буурсан талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс даваа гарагт мэдээлжээ.
Өнгөрсөн ням гарагт Хубэй мужаас гадна коронавирусний халдварын 444 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд уг үзүүлэлт өнгөрсөн даваа гарагт 890, мягмар гарагт 731, лхагва гарагт 707, пүрэв гарагт 696, баасан гарагт 558, бямба гарагт 509 байсан ажээ.
Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, Хятад улсад ням гарагт коронавирусний халдварын 3062 шинэ тохиолдол бүртгэгдэж, 97 хүн нас барснаар вирусээр халдварласан хүмүүсийн тоо 40171 хүрч, нийт 908 хүн нас барсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
uy ch oilgosongui
chi oilgohgui l dee
Хятад явсан улсаа Замын үүдэд дор хаяж нэг сар хяналтанд байлга. УБ хот руу яаран оруулж болохгүй. Улам хяналтаа чангал. Сүүлэн дээр нь хутга гэдэг шүү. Сэрэмжил болгоомжил.
Ашгүй дээ
Ашгүй дээ
Ашгүй дээ
Ashgui dee hurdan namdaasai