Орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд таны нүүрийг залуу харагдуулж, насыг тань нууж чаддаг. Харин гаранд өнгөлөн далдлалт хийх боломжгүй. Тийм болохоор зөв арчлах нэн чухал. Гараа үргэлж залуу харагдуулахад тань туслах хэдэн зөвлөмж байна.Гараа зөвхөн бүлээн усаар угааж байгаарай, харин дараа нь хүйтэн усаар зайлна.

 

Угаах бүрийн дараа тос түрхэх шаардлагатай. Орой унтахын өмнө гараа сайтар угааж, нүүрний арчилгаанд хэрэглэдэг илүү тослог тос түрхвэл зохилтой. Эдгээр энгийн дүрмийг өдөр бүр сахих нь таны гарны гоо үзэмжийг хадгална. Заримдаа тусгай арчилгаа тордолгоо хийж байх хэрэгтэй. Долоо хоногт 2-3 удаа гартаа жин тавиад байж болно.

 


Нимбэгний. Гарын арьсны өнгө өөрчлөгдөж байгаа нөхцелд (тухайлбал, тамхины толбо үүсэхэд) энэ арга их хэрэгтэй. Нимбэгний шүүс шахаж аваад, урьдчилж угааж цэвэрлэсэн гартаа түрхэнэ. Дараа нь тос түрхэнэ.

Төмсний. Гар улайдагхүмүүсттустай. Чанасан төмсийг нухаж байгаад гартаа тавина. 15-20 минут болгоод төмсөө авч гараа зайлаад тос түрхэнэ.

Овёсны нэвсэн. Худалдаанд зардаг овёсны нэвсийг (овсяные хлопья, геркулес) сүү юмуу йогурттай хольж, тэр зутанархуу зүйлээ гартаа түрхэнэ. 20 минут болгоод тасалгааны хэмтэй усаар зайлна. Тэгээд мэдээж тос түрхэнэ.

Тосон. Өөр хэмжээтэй 2 таваг юмуу дэлбэгэр амсартай сав бэлдэнэ. Томд нь халуун ус, жижигд нь оливийн юмуу өөр ямар ч хамаагүй ургамлын тос хийнэ. Тостой тавгаа халуун устай саван дотроо барьж, тосоо халтал нь байлгана. Дараагаар нь даавуун бээлий тэр тосондоо норгож байгаад, гартаа углана. Дулааныг илүү удаан хадгалахын тулд дээрээс нь резинэн бээлий өмсөнө. 20 минутын дараа бээлийг тайлж, үлдсэн тосыг гартаа шингэтэл арчина. Резинэн бээлийг угааж, харин даавуун бээлийг буцалгахад тос нь арилна.


Энэ бол сайхан гартай байхын нэг нууц.