sonin.mn
РОМ. /TASS/. Италийн алдартай загвар зохион бүтээгчид болох Доменико Дольче, Стефано Габбана нар “Humanitas” олон улсын их сургуулийн явуулж буй “2019-nCoV” шинэ коронавирусний судалгаа шинжилгээний төслийг санхүүжүүлжээ. Энэ тухай загвар зохион бүтээгчид болон тус шинжлэх ухаан боловсролын байгууллагын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 
 
 
 
Шинэ коронавируст хүний дархлааны систем ямар хариу үйлдэг үзүүлдгийг Профессор Альберто Мантовани вирус судлаач Элиза Веченци, Массимо Климентай нартай судалж байгааг мэдэгдэлд цохон дурдсан байна. 
 
 
 
"Хятадаас эхлэн хүн төрөлхтөнд аюул учруулаад буй энэ вирусийг даван туулахын тулд ямар нэг зүйл зайлшгүй хийх шаардлагатайг бид ойлгож байгаа. Ийм хэмжээний хямралтай байгаа үед ямар ч үйл ажиллагаа ялихгүй санагдаж болох хэдий ч эмчилгээний арга замыг олох нь ёс зүйн үүрэг бөгөөд бидний оруулах хувь нэмэр хэрэгцээтэй байх болно гэж найдаж байна”  хэмээн загвар зохион бүтээгчид мэдэгдсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг