sonin.mn
“Дели Дарбар” Энэтхэг рестораны ахлах тогооч Жавир Синхийг урьж ярилцлаа.
 
-Монголд ирээд “Дели Дарбар” ресторанд хэдэн жил ажиллаж байна вэ?
 
-Би Монголд ирээд дөрвөн жил болж байна. “Дели Дарбар” ресторан байгуулагдаад 15 жил болж байгаа. Энэ компанийн захирал нь монгол хүн байдаг. Намайг энд ирж ажиллахыг энэтхэг найз маань санал болгосноор тогоочоор ажиллаж байна.
 
-Өмнө нь Монголд ирж байсан уу?
 
-Би өмнө нь Монголд ирж байгаагүй. Энд хамт олны уур амьсгал, байгаль нь сайхан. Гадаа зузаан цастай гоё байна. Би зузаан хувцаслаад ажилдаа ирдэг. Монгол хоол идэх дуртай.
 
-Тухайлбал, ямар хоолонд нь илүү дуртай вэ?
 
-Хуушуур, буузанд дуртай. Мөн монголчууд Энэтхэгийн үндэсний хоолыг сайн иддэг юм билээ.
 
-Энэтхэг рүүгээ хэзээ буцах вэ?
 
-Хоёр жилийн дараа явна. Саяхан гэрийнхэнтэйгээ уулзаад ирсэн. Монголд ажиллахад ардаа санаа зовохгүй, цалин өндөр, нийгмийн хамгаалал сайн байна. Хэрэв тэгээгүй бол энд ажиллахыг хүсэхгүй байх байсан.
 
 
 
Монгол захирал маань гадаадын ажилчиддаа авч хэрэгжүүлж байгаа бодлого нь үнэхээр сайн болохоор энд ажиллахад таатай байна.
 
 
-Гэр бүлийнхээ талаар товч танилцуулахгүй юу. Гэр бүлийнхэн чинь хаана байгаа вэ?
 
-Миний аав ээж, эхнэр, хоёр хүүхэд Энэтхэгт амьдарч байгаа болохоор хоёр жил болоод 2-3 сарын хугацаатай нутагтаа очоод ирдэг юм. Мэдээж хоёр жил болоод харьдаг болохоор гэр бүлийнхнийгээ их санадаг.
 
-Хөдөө, орон нутгаар явж үзсэн үү?
 
-Амралтынхаа хоёр өдрийг агаар салхинд гарч өнгөрүүлдэг.
 
 
 
Монголд ирээд Тэрэлж, Төв аймаг руу явж үзсэн. Мөн Зайсан толгой гарч Улаанбаатар хотыг харсан. Үнэхээр их таалагдсан. Мөн Монголын түүх, соёлтой танилцахыг хүсч байна. 
 
 
 
-Монголд ирээд Цагаан сарыг тэмдэг-лэсэн үү. Ямар санагдав?
 
-Энэтхэгт үндэсний баяр гэж болдог шиг Монголд Цагаан сарыг тэмдэглэдэг юм билээ. Цагаан сараар монгол дээл их гоё санагддаг. Би монгол дээл өмсөөд ахмадуудаараа очиж золгосон. Бас наадмаар хуушуур идсэн.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин