Улсын Онцгой Комисс өнөөдөр хуралдаж БНСУ-аас Монгол Улс руу ирэх, явах Инчеон болон Бусаны бүх нислэгийг маргаашнаас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор шийдвэрлэллээ.
БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол өнөөдөр 10.00 цагаас хойш 70-аар нэмэгдэж нийт 833-т хүрснийг БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв өнөөдөр орон нутгийн цагаар 17.00 цагт мэдэгдсэн. Иймд БНСУ-аас Монгол Улсад ирэх агаарын тээвэр эрсдэлтэй гэж үзсэн тул УОК хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр, МИАТ, Asiana, Korean air компанийн долоо хоногийн 18 нислэг бүрэн цуцлагдаж буй аж.
Нийт 3668 хүн тасалбар авснаас 2504 хүн Монгол Улсад ирэхээр захиалжээ. Эдгээр иргэдийн захиалсан тасалбарын төлбөрийг буцаан олгох юм байна.
Э.Мягмар
Сэтгэгдэл0
Oroitson ch baij medne
1500 korea ulaanabaatart ircen bgaa.ted dotor virus teegch l bhgui bgaasai.arail udaan arga hemjee avchde
Гаднаас орж ирж байгаа хүн бүр бүрээс тусгаарлаж эрүүл мэндийн нарийн шилжилгээ авч байх шаардлагатай. Нэг л өвчтэй хүн нэвтэрх юм бол тэгээд дуусаа гэж мэдээрэй
Гаднаас орж ирж байгаа хүн бүр бүрээс тусгаарлаж эрүүл мэндийн нарийн шилжилгээ авч байх шаардлагатай. Нэг л өвчтэй хүн нэвтэрх юм бол тэгээд дуусаа гэж мэдээрэй