sonin.mn
БАГДАД. /Reuters/. Иракийн өмнөд нутгийн Нажаф хотод “COVID-19” коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлжээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Нажаф хотод очсон Ираны оюутнаас коронавирусний халдвар илэрсэн бөгөөд уг өвчтөнийг эмнэлэгт хүргэж, тусгаарласан байна.
 
 
 
Иракийн Засгийн газар Иранаас гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гаргасан боловч өвчтөн уг шийдвэр хэрэгжихээс өмнө Иракт ирсэн байжээ.
 
 
 
“IRNA” агентлагийн мэдээлснээр, Иранд даваа гарагийн байдлаар коронавирусний халдварын 47 тохиолдол бүртгэгдсэнээс 12 хүн нас барсан байна.
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг