sonin.mn
Казахстан улсад шинэ коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгааг тус улсын Эрүүл Мэндийн Сайд мэдэгдлээ.
 
 
 
Тэрбээр халдвар авсан хүмүүсийн тоо 27 болсныг онцлоод өвчилсөн иргэдийн дунд 2018 онд мэндэлсэн охин байгааг хэлэв. Охин эцэг, эхийн хамт Берлинээс ирсэн байна. Халдвар авсан иргэдийн 11 нь Алматы, хоёр нь Нур-Султан хотод эмчлүүлж байгаа аж.
 
 
 
Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев коронавирус тархсантай холбогдуулан ирэх сарын 15-ныг хүртэл онц байдал тогтоох зарлигт гарын үсэг зурсан байна. Казахстанд коронавирусийн халдвар авсан анхны тохиолдлыг сарын 13-нд албан ёсоор бүртгэжээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин