Манж Чин гүрний улстөрчид, Хятадын улстөрчид, Хаант Оросын улстөрчид, дипломатуудын зориг, хүслийн дагуу зохиомжлогдож, найруулагдаж, тоглогдсоор ирсэн “жүжгүүд” бол Монголын, монголчуудын жинхэнэ, бодит түүх биш юм. Энэний цаана, энэний ард монголчуудын жинхэнэ эх түүх Монголын оюунлаг иргэдийн ухаанаар, үйл ажиллагаагаар бүтсээр, бүтээгдсээр иржээ. Үл тасарсан, цагийн уртад үл замхарсан мөнхүү ухамсарт үйл явцыг бид сэргээн судалж, таньж, учир аацааг нь тайлж байж л түүхээ бичих ёстой.
х х х
Оросын хаант засгийн элчин, төлөөлөгчид (Их Оросын үндсэрхэг үзэлтнүүд болохынхоо хувьд) Монголын Чингисийн удмын хан, ван, тайж нарыг цаанаа үзэн яддаг, хорлох, устгахыг үүргээ хэмээн ойлгогсод байжээ. Иймээс тэд 1911 оны үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн “манлайлагч” нь төвд лам Богд гэгээн байх нь алс хэтдээ Оросын ашиг, сонирхолд нийцнэ гэж үзээд “юмны эзэн, сумны занги” бол Богд гэгээн мөн гэж үзүүлэхийг тактикаа болгожээ. Оросоос тусламж гуйх үйл хэргийг тэд Богдтой холбож, Богдын бичиг, тамгагүйгээр зорьсон хэрэг бүтэхгүй гэж зөвлөж, Богдыг түших, Богдтой хамтарч ажиллахыг болзол болгон тавьж, шаардаж байв.
Оросын консулд ажиллаж байсан түшмэлүүд ХХ зууны эхэн үеийн (1900-1911 он) Монголын нийгмийн уг шинж, эмзэг талыг үнэнхүү сайн олж харсан хүмүүс байжээ. Монголчуудын оюун санааны амьдрал тэр цагт Хүрээ, хөдөөгүй ламын шашны сурталд гүнзгий автсан, мухар сүсэг, сохор бишрэлд хөтлөгдсөн байлаа.
Ламын шашны өлгийд нь манцуйлан, боомилон чадсан тэр хүч л монголчуудыг боолууд мэтээр захирч, хөтөлж, мөлжиж ч болох байжээ. Ингээд тэдэнд Богд гэгээнийг л тордох, тодруулах бодол төржээ. Тэмээг хөтөлдөг бурантаг мэтээр Богдыг ашиглахыг хичээжээ. “Хаадыг титэмд нь боож чадваас тэд боол буюу, Харц ардыг шашинд нь боож чадваас тэд мал буюу” гэх үгний далд санааг тэд тун сайн ойлгосон хүмүүс байв. Тэд Оросын хааны төлөөний хүмүүс болохын хувьд тэр үеийн Монголын төр, шашны тэргүүнтэй л харьцах, Да хүрээний эзэнтэй холбогдох заавар, заалттай ч байжээ. Бас нэг гол зорилго нь Монгол даяар өрнөж болох Нармай Монголын төлөө үзэл санаа, хөдөлгөөнөөс болгоомжлох явдал юм. 1903, 1905 оны үеэс (XIII Далай лам Монголд дайжиж ирэх үеэс) энд тэнд толгой өндийлгөж эхэлсэн эх орончид, тэмцэгчдийн өсөж, тэлж болох нөлөөний хэтийн үр дагаврыг ч оросууд (дипломатууд) урьдчилан олж харж чаджээ. Харин Зөвлөлт Оросын улстөрчид дээрхийн эсрэг хувилбарыг сонгохоос өөр аргагүй байв. Тэд большевизмыг хүлээн авч чадах давхрааныханд, гэнэн, доргио (ноён нуруу суугаагүй) хүмүүс, залууст хандаж хэргээ бүтээсэн билээ.
Нармай Монголын гэх үзэл санаа, тэмцлийг Богд гэгээн НЭГДҮГЭЭРТ, мах цуснаасаа татагдан ойлгох чадавхгүй, ХОЁРДУГААРТ, XIII Далай лам болон Өвөр Монголд тодорсон хутагт, гэгээнтэн нартай далдуур өрсөлдөж ирсэн, ГУРАВДУГААРТ, Богд болон бусад хутагтууд удаж төдөлгүй том ноёдтой эв эвдэрнэ гэдгийг харийнхан ойлгож байсан зэрэг нь Богдыг үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн удирдагч, санаачлагч” болгон тодруулах санаархлын шалтгаан болжээ. Богдын идэвх, санаачилгагүй байдал, гаднаас авсан зээлийн нэг хэсгийг шашны хэрэгт зориулан зарцуулсан цагаа олоогүй үрэлгэн зан, зүүн монголчууд, баргын эх орончдын тэмцэлд туслахыг (чин сэтгэлээсээ) хүсээгүй байдал, улстөрийн үйл ажиллагааг цаг алдалгүй шуурхай өрнүүлэх, чанга тууштай бодлого явуулах чадавхгүй зан чанар зэрэг нь үнэхээр ч ноёд, түшмэдүүдэд гологдож эхэлжээ.
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг Чингисийн удмын ноёд удирдах аваас мөнхүү хөдөлгөөн нь алсдаа Халимаг, Тува, Буриадыг Оросын гараас алдуулах болно гэдэг нь Оросын төр засгийн хувьд яав ч үл зөвшөөрөх асуудал байлаа. Харин Богд гэгээн тэргүүнтэй Ар Монгол бол Оросын хувьд хэрэгтэй “Бамбай”, олз олох талбай болох байжээ. Иймэрдүү ашиг, сонирхлыг Монгол дахь Оросын түшмэдүүд баримталж, харин Монголын хан, ван нар “түүнийг нь дагуулан тонгорчээ”.
Энэ мэх зөв байсан, амжилт олсныг түүх гэрчилдэг. Богд гэгээн бол хоёр талын аль алины нь хувьд “утсан хүүхэлдэй” байв. Хэрэг явдлын цаашдын бүх гинжин явц чухамдаа тийм болохыг 1924 он хүртэл нотолсон билээ. 1924 оноос хойш Монголын төр засаг зөвхөн л Москвагийн дохио зангаагаар хэрхэн явсныг дэлхий дахинаараа мэддэг дээ...
х х х
Үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөн нэг зуу илүү жилийн туршид эрч хүчээ авсаар 1911 онд логик төгсгөлдөө хүрч хэврэгхэн, хагас дутуу ч гэлээ амжилт олжээ. Түүний хөдлөх хүч нь монголчууд, удирдагч нар нь үе үеийн ноёд, лам нар, оюунлаг иргэд, эх орончид байжээ. 200 гаруй жилийн туршид дарлагдаж, мөлжигдөж, доромжлогдож ирсэн монголчууд дээр, дооргүй л шүд зууж, зүүн гараараа баруун гараа барьсаар, боломжтой цаг ирэхийг тэвчин хүлээсээр байсан нь үнэн билээ.
Манж нар Хятадад уусаж, Манжийн төр доройтож, түүний эрхшээлд байсан үндэстнүүд босох, тэмцэх болсноор “хүлээсэн цаг ба нөхцөл” бүрдэж Монголын ноёд, лам нар “туурга тусгаарлах” тэмцэлд эрслэн орцгоожээ. Зөвхөн “ийм нөхцөл бүрдэж, ийм цаг ирэх” аваас л цэрэг, зэвсэггүй цөөхөн монголчуудын тэмцэл амжилт олж болох байлаа. Гэтэл монголчуудын энэхүү тэмцлийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх гэсэн харь орны оролцоо, явуулга дорхноо идэвхийжжээ. Ил, далд ийм оролдлогын нэг нь Богд ламыг өмнөө барьж, хүчлэн “тодруулж”, “томруулж”, “монголчуудын үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч” болгон харуулж, шарын шашинд нэвтэрхий автсан монголчуудын тэмцлийг мөн уг шашныг ашиглан аажмаар унтраах, Ар Монголыг Хятадын эзэн эрхэнд нь үлдээж үнэтэй бүхнийг нь тонон авч, урт удаан хугацаанд мөлжиж, ашиглаж, хямд төсөр материал, түүхий эд олох “гэнэхэн, тэнэгхэн хүн ард, нутаг газар болгох” гэсэн Хаант Оросын дипломатуудын хорон санаархал байжээ. Тэд санаснаа, сэдсэнээ Хятадын болон Японы удирдлагатай нууцаар хийсэн гэрээ, хэлэлцээрүүдийнхээ үндсэн дээр бараг л 100 хувь хэрэгжүүлчих шахсан юм шүү... Гэвч ХХ зууны эхэн үеийн түүхэн үйл явдлууд Ар Монголын хувь заяаг “яагаад ч юм ивээлдээ авч, гайхамшгийг бүтээж, биднийг дэмжиж, тэтгэжээ”. Энэ нь нэг талаас түүхийн ивээл, нөгөө талаас монголчуудын аз ёндоо, оюунлаг хөвгүүдийн нь ухаан, сэхээ байлаа.
х х х
Манж Чин гүрэнд хааны засаглал доройтож мөхсөн түүхэн үйл явцтай зэрэгцээд Орос дахь хааны засаглал гүнзгий хямралд автаж мөхсөн нь Орос, Хятад, Монголд “өөр өөр өндгөн эсний” ихэр хувьсгалуудыг төрүүлсэн гэж дүрслэн хэлж болох юм. Тус тусд нь авч үзвэл их ч сонин үзэгдлүүд дээ. Гэвч бид өөр зүйл ярих зорилготой байгаа билээ.
Монголд үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл хаа сайгүй өрнөж Үндэсний Хувьсгалд тулж ирээд байх үед Оросод ч, бас Хятадад ч Богд гэгээн л (төвд лам, шашны зүтгэлтэн) хэрэгтэй, ашигтай байв. Харин үндэсний дарлал, нийгмийн дарлалын эсрэг хөдөлгөөн гадны идэвхтэй оролцооны улмаас шинж, байдлаа өөрчилж “Ардын ардчиллын төлөө” хөдөлгөөн болон хувьсаж ирэх үед Зөвлөлт Оросын төр засагт ард малчин гаралтай хүмүүсийг тодруулж “үндэсний удирдагч” болгох нь онцгой чухалчлагдах болжээ. Зөвлөлт засагт ашигтай, Коминтернд хэрэгтэй хүмүүс бол Чингисийн удмын ноёд, тайж, тойн нар биш, Богд гэгээн ч биш байв. Чингэж намыг ч, төрийг ч, цэргийг ч “оройлон удирдаж” байсан гэгдэх удаах хүнийг “бодлогоор” тодруулжээ. Улстөрийн зорилгодоо захируулж цааш цаашдаа төлөөний хүнээ олон дахин сольжээ.
Эзэн орнуудын хаад, улстөрчид “бодлогоор тодруулж, титэмжүүлсэн” хүмүүсээрээ гар, хөл хийж Монголын олон зуу, олон мянган шударга эх орончдыг гурван арван жил (1910-1940 он) дамнуулан хөнөөжээ. Тэдгээр эх орончид цаг цагтаа монголчуулынхаа ашиг, сонирхлыг хамгаалж, Монголын тусгаар тогтнол, бүрэн эрх, үндэсний соёл, уламжлалынхаа төлөө л тэмцэцгээж байжээ. Тэдний “гэм буруу” зөвхөн л энэ юм.
Хор өгч, осолд өртүүлж, гүтгэж, дайсны тагнуул, туршуул, хорлон сүйтгэгч болгож, цөлж, хүчээр хэрэг хүлээлгэж эсэргүү, урвагч хэмээн цоллож алсан, цаазалсан хүний тоо хожуу үеийн мэдээ, хэмжээнээс хэд дахин олон байх магадлал өндөр болно.
1911 оны тэмцэл, хөдөлгөөнийг санаачлан удирдсан, зохион байгуулсан хүмүүсийг, мөн 1920-21 оны тэмцэл, хөдөлгөөний гол хүмүүс, халуун эх орончдыг алж, хөнөөж дуусгасан хэдий ч эзэн орнуудын удирдлагын хүсэл, төлөвлөгөө ар араасаа нуран унасаар байлаа. Энэний үнэ цэнэ, төлбөр, золиос болсон цаг цагийн оюунлаг хүмүүс, сэхээтнүүд, халуун эх орончдод өнөөдрийн шинэ Монголын иргэд бид хөшөө дурсгал босгож, тэднийхээ алдар, гавъяаг мөнхжүүлэх учиртай, өртэй, үүрэгтэй.
х х х
Хаант Оросын дипломатууд, түшмэдүүдийн “бодлогоор” зохиомжлон, гардан шахам дэглэсэн улстөрийн жүжигт итгэгсдийн тоо өнөө ч өссөөр байна. Мөн залгуулаад Зөвлөлт Оросын дипломатууд, Коминтерний төлөөлөгчдийн “бодлогоор” зохиомжилж, найруулан тавьсан улстөрийн жүжгийг Монголын хувьсгалчдын бүтээл болгож улираан үлдээхийг оролдогсдын идэвх ч бас сэргэж эхэллээ. ХХ зууны эхэн ба дунд үеийн түүх түүхийрчихсэн байсан бол одоо нэмээд 1990 оноос 2020 оны хоорондох түүх ч түүхийрэх төлөвтэй болчихоод байна. Ардчилсан хувьсгалын алтан хараацайнууд хэмээн өөрсдийгөө дөвийлгөн өргөмжилсөн хүмүүсийн зарим нь түүхийг түүхийрүүлэх хэрэгт манлайлан оролцох болов. Болоод өнгөрсөн хэрэг явдлын ил, далд шалтгаан, үнэн учрыг ухаж ойлгох, судалж таних чадавх тэдний олонхид алга байгаа нь түүх түүхийрэх үндсэн, гол хөрс болох нь ч тодорхой юм. Түүхэн үнэний илтэд гуйвуулагдсан, нөлөөтэй толинд туссан худал дүрс, гоёхон зэрэглээг л өнөөдрийн болон хойчийн залуус харж, хууртаж амьдрах гэж үү? Түүхэн үнэн түүхийрэхийн балаг, хор уршгийг миний үеийнхэн, биднээс ахмад үеийнхэн мөн ч их амссан даа!
х х х
Харийн хүчний зохиосон, найруулсан улстөрийн жүжигт, мөнхүү жүжгийн гол рольд тоглосон (хүчээр шахам тоглуулсан гэх нь зөв болов уу), амьдрал, хувь заяа нь “утсан хүүхэлдэй” лугаа төгссөн хүмүүсийг бид зөвөөр ойлгох, тэдэнд хүмүүн ёсоор хандах учиртай. Тэдний эзэлж байсан суудалд тэд өөрсдөө хүсэж суугаагүйг бас тооцох ёстой. Гэхдээ монголчууд бид ХХ зууны түүхээ бичихдээ өмнө дурдагдсан нөхцөл байдал, хүчин зүйлүүдийг ойлгож, тооцож, түүхээ түүхэн үнэнд ойртуулж, үнэний зөв тусгал болгож бичих учиртай. Хятадын болон Оросын дипломатууд, улстөрчдийн угсруулан, лавлуулан тавьсаар ирсэн жүжгүүд, улстөрийн адал балмад оролдлогууд бол жүжиг гэсэн жинхэнэ нэрээрээ л үлдэх ёстой. Энэ бол монголчуудын өөрсдийн нь оюун ухаан, үйл ажиллагаагаар хэрэгжсэн түүх биш болно. Эх түүх маань монгол хүмүүсийн л хүсэл, эрмэлзэл, үйл ажиллагаа, амьдрал ба үхэлд тулгуурлаж, тэдгээрт төвлөж, тэдгээрээс эх аван үргэлжилсэн үйл явц болон бичигдэх ёстой. Түүхүүд ингэж л мөрөө гаргаж, биесээ бүтээж, ойлгогдож, бичигдэж иржээ. Энэ түгээмэл зүй тогтлоос хазайх, зайлсхийх эрх жинхэнэ судлаач хүнд байхгүй. Эрх ба үүргийн солбицол дээр л судлаач, түүхч хүн мөнхөд зогсож байх ёстой билээ.
х х х
Товчхон, шуудхан хэлэх аваас төвд лам Богд гэгээнтний нэр, нөлөөг ашиглаж, тэмцэж эхэлсэн ноёд, лам нарын үйл хэргийг Богд гэгээнтэй ил, далд холбож, шахалт дарамт үзүүлсээр Оросын консулынхан Ар Монголд өрнөсөн үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн удирдагч, манлайлагч нь Богд гэгээн мөн мэт болгож чаджээ. Энэ нь цаанаа том зүйлийг, их аюулыг нуух, холтгох гэсэн далд хорон санааг агуулж байв. Чингисийн удмын ноёд энэ хэргийг манлайлах аваас тэмцэл дорхноо л Ар Монгол, Өвөр Монгол, Буриад, Барга, Тува, Халимаг, Шинжааныг хамран өрнөж Хятад, Орос хоёр Нармай Монголын төлөө хөдөлгөөнтэй халз учрах байлаа. Нармай Монголын төлөө үзэл санаа, хөдөлгөөнийг задлах, хуваах, хооронд нь яс хаяж хүчийг нь сулруулах, хэмжээ хүрээг нь хумих, энэ хэрэгт монголчуудын урд өмнөх хагарал, бутрал, өш хонзонг сэргээн ашиглахыг Манж, Хятад, Оросын улстөрчид урьтал болгож далдуур сүлбээлдэж эхэлжээ.
1920, 21 он гэхэд Монгол дахь харийнхны ашиг сонирхлын субъектууд нь өөрчлөгдсөн боловч Орос ба Хятадын зорилго, колончлох бодлого хэвээрээ үлджээ. Оросын хаант засгийн талынхан, цагаантнууд урьдын адил Богд гэгээнийг ашиглах бодлогоо үргэлжлүүлж харин Зөвлөлт Оросын дипломатууд, улстөрчид Сүхбаатар, Чойбалсан мэтийн хүмүүсийг өөртөө татах, ашиглах замыг сонгон авчээ.
Өмнө өгүүлсэн бүхэн бол нэгэнт болоод өнгөрсөн түүхтэй холбоотой асуудлууд юм. Энэ нь харин орчин үеийн Орос, Хятад, Монголын харилцаа, хоёр хөршийн маань XXI зууны үеийн удирдагчидтай ямар нэгэн холбоогүй, холбогдож болох түүхэн нөхцөл, шалтгаан нь эдүгээ үгүй болчихсон хэрэг явдал болно.
Цагаан Орос Богдыг, Улаан Орос Сүхбаатар, Чойбалсанг хэрхэн, яаж, ямар зорилгоор “тодруулж, ашиглаж, бас түлхэж холдуулсан” үйлдэл, жүжгийг нээн харуулж чадах баримт, материал бэлхнээ буй юм шүү. Хөшигний цаадах үнэн, худлыг илчилж эс чадсан түүх бол хагас түүх, “хөөрхийлөлтэй түүх” юм. Иймэрдүү түүх, түүхчдийнхээр бол Монгол дахь бүхий л тэмцэл, хөдөлгөөний санаачлагч, удирдагч, манлайлагчид нь төвд лам, Оросын большевикууд, Барон Унгерн, япончууд (Манж Го) болчихоод байна. Яахлаараа энэ билээ? Монголын эх орончид, хувьсгалчид арын албыг л залгуулж, алив бүхнийг харийнхнаар заалгуулж, хөглөж, дөрлүүлж, хөтлүүлж явсан гэж үү?...
ХХ зууны Монголын түүхийг Манж, Хятад, Оросын улстөрчдийн “бодлогоор” найруулж тавьсан жүжгүүдээс, мөн хожуу цагийн “харалган, гэнэхэн, хөлсний түүхчдийн” үлгэр, домгоос чөлөөлөх, улмаар далд байсан үнэнийг ил гаргах, худал сурталчилгаа, санаатай гуйвуулгыг няцаах хэмжээний мэдлэг, мэдээлэл, чадавхтай залуу түүхчдийг бэлтгэх, урд өмнө нь хэвлэгдэж тараагдсан түүхийн сурах бичгүүд, монографиуд, хамтын бүтээлүүдийг эргэж нягтлах, шүүмж бичих, онол-аргазүйн семинар, маргаан мэтгэлцээнийг өрнүүлэх хэрэгтэй байна. Маргаан, мэтгэлцээн дундаас л үнэн төрдөг гэдэг дээ! Иймэрдүү бэлтгэл ажил, туршилт, сорилго, бүтээлч санал солилцолт гэх мэтийн түүхэн үнэнд ойртуулж чадах томоохон арга хэмжээнүүд бараг зохиогдохгүй байна. Хувь судлаачид маш гэнэн, тун ч явцуу, зөвхөн өөрийн “дур, зориг” болсон шахуу байр, сууринаас ном, товхимол бичиж олныг төөрөгдүүлэх нь элбэгшлээ. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, их дээд сургуулиудын түүхийн тэнхмүүд “шинжлэх ухаанчаар тэргүүлэх, хөтлөх үүргээ” мартсан, эсвээс тийм чадавх үгүй болсон мэт байдал буй болчихлоо...
х х х
ХХ зууны түүх одоохондоо түүх болж чадаагүй байна. Учир нь бүдэг, учир битүүлэг бүхэн тодроогүй, холбогдох баримт материал нь ил болоогүй, түүхч нэг бүр зөвхөн өөрт нь төрсөн санаагаа л үнэнд, зөвд тооцон бичсээр ирлээ.
Нууц бүхнийг нээх, баримтуудыг зэрэгцүүлэн тавьж шинжлэх, зөв гаргалгаа, дүгнэлт хийх, худал хуурмагаас салах, өнгөц гоомой сэтгэгчдийн буруу, зөрүүг илчлэх, зөв онол-аргазүй, аргачлалыг мөрдлөг болгох, томоохон судлаачдын олонхийн нь санал, баримтлал юу болохыг таньж тогтоох, шүүн хэлэлцэх зэрэг ажил хийгдэж дуусаагүй байна. Одоохондоо ХХ зууны түүх бичигдэх бэлтгэл ажил л явагдсаар байна. Бэлтгэл хангагдаагүй хэвээрээ байна. Энэ учрыг судлаач бүхэн ойлгож, тооцож, өөрийнхөө бичсэн, хийсэндээ ч гэсэн эргэлзэж, эргэж нягталж, бусдыг сонсож, буруугаа залруулж байх хэрэгтэй. Судлаач хүний, эрдэмтэн хүний ёс зүй ийм байх учиртай билээ.
х х х
Ар Монголыг маань автономит муж болгоод Хятадын эзэн эрхшээлд, Богд гэгээнтний захиргаанд орхичихсон бол энэ XXI зууны эхэн гэхэд Монгол орон минь Төвдөөс ч илүү их хоцрогдсон, ламын шашны мухар сүсэгт улам их гүнзгий автсан, 300.000 ч хүрэхгүй хүн амтай, өрөвдөлтэй ядуу хязгаар нутаг болж хувирах байлаа.
Хятад ба Оросын хаад Ар Монголыг хоёр дахь Төвд болгох л сонирхолтой байжээ...
Зөвлөлт Орос, Коминтерн хоёрын сайн ба муу нөлөө, ил ба далд хатуу зааварчилгааны үрээр л Ар Монгол 1990 оны нүүр царайгаа олсон нь бас нэгэн үнэн болно. Өнгөрсөн дэх гашуун үнэн, гаслант хувь тавиланг чухамхүү Монголын ноёд хоорондын зөрчил, салан тусгаарлалт, хааны сэнтийн төлөө тэмцэл л ард түмэндээ “бэлэглэжээ”. Одоо 30 гаруй намуудын өрсөлдөөн, популизм, олигархиудын тэмцэл бидэнд чухам юуг “бэлэглэх” бол оо? Ажилгүйдэл, ядуурал, хорт хавдар, сүрьеэ, бэлгийн замын халдварууд, эх нялхсын эндэгдэл, эдийн засгийн уналт, архидалт, хар тамхи мэтийн аюул бүгд л хаяанд, газар аван “цэцэглэхэд”, хөнөөх хүч болон хувирахад бэлэн л байгаа шүү дээ...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
Монголын түүх шинжлэх ухаан биш,дээд төрөлтөн Европ Оросын тархи угаалт. Баримт дээр суурилдаггүй бүгд лам бөө нарын мэдэмхийрэлтэй адил үлгэр.
АЛЬ Л ТОЛГОЙТОЙ УХААЛАГ НААНА ЦААНА БОДДОГ ШИЛМЭЛ УЛСАА НУХААД ТЭМБҮҮТЭЙ НӨХДИЙГ УЛААН ТАРИАГААД ЭМЧЛЭЭД МОНГОЛЫН ТОЛГОЙД ЗАЛСАН БӨЛГӨӨ.ОДОО ТЭДНИЙ ХҮҮХДҮҮД НЬ АЧ САНАНА ГЭЖ ЖИГТЭЙХЭН БИДНИЙГ ТЭМБҮҮРЧ ҮХЭЖ БАЙХАД АХ НАР АВАРСАН ГЭЭД Л БӨӨН БАЯР ДЭЛХИЙГЭЭР ХАШГИЧИАД Л...
АЛЬ Л ТОЛГОЙТОЙ УХААЛАГ НААНА ЦААНА БОДДОГ ШИЛМЭЛ УЛСАА НУХААД ТЭМБҮҮТЭЙ НӨХДИЙГ УЛААН ТАРИАГААД ЭМЧЛЭЭД МОНГОЛЫН ТОЛГОЙД ЗАЛСАН БӨЛГӨӨ.ОДОО ТЭДНИЙ ХҮҮХДҮҮД НЬ АЧ САНАНА ГЭЖ ЖИГТЭЙХЭН БИДНИЙГ ТЭМБҮҮРЧ ҮХЭЖ БАЙХАД АХ НАР АВАРСАН ГЭЭД Л БӨӨН БАЯР ДЭЛХИЙГЭЭР ХАШГИЧИАД Л...
АЛЬ Л ТОЛГОЙТОЙ УХААЛАГ НААНА ЦААНА БОДДОГ ШИЛМЭЛ УЛСАА НУХААД ТЭМБҮҮТЭЙ НӨХДИЙГ УЛААН ТАРИАГААД ЭМЧЛЭЭД МОНГОЛЫН ТОЛГОЙД ЗАЛСАН БӨЛГӨӨ.ОДОО ТЭДНИЙ ХҮҮХДҮҮД НЬ АЧ САНАНА ГЭЖ ЖИГТЭЙХЭН БИДНИЙГ ТЭМБҮҮРЧ ҮХЭЖ БАЙХАД АХ НАР АВАРСАН ГЭЭД Л БӨӨН БАЯР ДЭЛХИЙГЭЭР ХАШГИЧИАД Л...
1924 онорс хойш дохио зангаагаар явсан гэжээ!!!!! Яах ёстой байсан юм, их мэдэгч ээ????? Та нар түүхийн өнгөрсөн үеийн тухай өөрийнхөө бодлоор чалчиж дэмийрэхдээ маш гүнзгий судалж мөн болгоомжтой ярьж хэзээ сурах малууд вэ???
Энэ дорд гаралтай боолуудын шүтдэг шарын шашныг шүтээд Монголчууд яг боол шиг боллоо. Чингис хааны үед шарын шашин мэтийг боолууд шүтдэг байсан. Боолууд шашнаа бариад төрийн толгой гарсан бөөснүүд болсон боолууд манжуудтай үгсэн хувилдаж Монголыг шашнаар доройтуулсан.
ЦЭДЭНПИЛ сүүлдээ ТУВА хүн болж хувирсан уу?? Энэ түүхийн үнэнийг яг тодруулах хэрэгтэй шүү Дүрвэдүүдээ!!! Оросууд эргүү хойлог Цэдэнпилийг сонгож Монголд дарга болгохдоо ТУВА гаралтай гэдэг дээр нь үндэслэсэн гэх юм. Тун магадлалатай шүү. Дүрвэд, ТҮВА 2 бол огт өөр ҮНДЭСТЭНГҮҮД шүү дээ. Одоо ч гэсэн ТУВА д Цэдэнпил бол Тува хүн байсан. ТУВАГИЙН газар нутгийг Монголоос тастан авч өгсөн гавьаатан гээд шүттэг аж. Бүр ах дүүнь гээд хүмүүс кизилд байнааа байна
"Түүхээ мэдэхгүй ард түмэн ойд төөрсөн сармагчингийн сүрэгтэй адил". Судлаач профессор нийтлэлээрээ энэ үгийн үнэ цэнийг бас дахин мэдрүүлэв. Мөн ирээдүйд учирч болох бодит аюулыг сэрэмжлүүлжээ. Танд талархму.
"Түүхээ мэдэхгүй ард түмэн ойд төөрсөн сармагчингийн сүрэгтэй адил". Судлаач профессор нийтлэлээрээ энэ үгийн үнэ цэнийг бас дахин мэдрүүлэв. Мөн ирээдүйд учирч болох бодит аюулыг сэрэмжлүүлжээ. Танд талархму.
Oid torson geech uhaantaan
ЗӨВЛӨЛТ ОРОС байгаагүй бол монголын хойт хилийг урианхайгаас хиагт хүртэл хятадын газар нутаг байж гамин хилээ орсоос хамгаалж манаж байсан юм Монголчууд хятадаас салж тусгаар тогтнох эсэх санал ауулга орос хятад явуулах зөвшөөрөл өгч монголчууд тусгаар тогтноод орсоо түшиж амидрана гэж сал өгсөн 400 жил манж хятадаар боолчлуулж зангий нь мэднэ ОРСЫН түрэгБОЛОХ Чингэс хааны үеэс монголЫГ Ч орсыг ч боолчилж байсан ул мөр монгол орсын нутаг дээр байхгүй Буриад баяд шиг ногоон нүдтэй архи их уудаг олон авгайтай Тэнгэс далайг гаталж -байгаль нуурыг гаталж орос түргээс орж ирсэн тартариан орны орос байсаан монгол хүнийг хэдэн саяаар нь аваад хятад узбек киргиз казак руу дайрсан мөн орсын алтан ордны улс нь европ руу дайрсан чингэс бол АНТИХРИСТ байсан христийн шашныг их алсан өглөө бүр өмнө зүгт саравчлан харж бай өмхий манж хятад ирж байвуузай гэж сануулж байв монгол манжид эзлэгдсэнээс хойш одоо ч гэсэн орсын нутаг руу дайжин орхыг боддог бидний нутаг
Утгагүй солиорлоо боль доо. Хариу ч өгч болохгүй юм кириллээр бичиж пиздагаар ярьдаг Оросын боол та бичжээ.
Bogd haaniig muulaad l baih. Ene hun baisan tul mongol tusgaar bolson.
Зайлаа тэмбүүтэй сохор богдийг чинь тэмцэгчид чирэж ирж өндөрт залснаар биш тэмбүүтэй төвөд нэг ч удаа үг хэлж тэмцэл гаргаж буу буудаагүй юм. Бүр ядарсан улсаас зээл авахуулж заан авч наадаж байсан байдаг.
Тархи угаалт. Төвд бол жоом ч хаанд өргөмжлөх сэтгэлгээнд Монгол үндэстэн байсан.13 оны Орос Хятадын тохиролцоог баталгаажуулсан 15 оны 3 улсын гэрээний үр дүнд ар Монголд автономит эрхт төр тогтож Монгол үндэстэн албан ёсоор хуваагдсан юм.Тэмбүүтэй төвд Сью Шү Жанг Монголд урьж энэ автономит эрхийг ч устгасан. Өчнөөн өр Орост (!) тавиад хагасаар нь заан тогос машин өөртөө аваад ханахгүй өөрийнхөө тэмбүүгээр сохорсон нүдийг эмчлэх гэж Жанрайсэгийг босгуулж байсан.
Bogd haan Mongoliin tushaar togtnold asar ih huvi nemer oruulsan buu mushgin guivuulaa
Bogd haan Mongoliin tushaar togtnold asar ih huvi nemer oruulsan buu mushgin guivuulaa
Bogd haan Mongoliin tushaar togtnold asar ih huvi nemer oruulsan buu mushgin guivuulaa
Bogd haan Mongoliin tushaar togtnold asar ih huvi nemer oruulsan buu mushgin guivuulaa
Bogd haan Mongoliin tushaar togtnold asar ih huvi nemer oruulsan buu mushgin guivuulaa
Bogd haan Mongoliin tushaar togtnold asar ih huvi nemer oruulsan buu mushgin guivuulaa
Bogd haan Mongoliin tushaar togtnold asar ih huvi nemer oruulsan buu mushgin guivuulaa
Туйлшралгүй одоо Хятадын явуулсан явуулж байгаа бодлого болон Манж нэрний цаанаас Монголыг 200 жил дарангуйлсан Хятадын бодлогыг бичнэ үү
Хужаа Америк гэж Монголчуудыг турхирч ирсэн дээд төрөлтөн Европ Оросын боол хавтгай нүүртэй буриад танд Оросуудын бохир бодлогын тухай олон юм "баримттай" харин бичмээр санагдлаа.Больё доо.Ганц л юм хэлье! 24 онд Монголын ар хударгаар Хятадад ар Монголыг нэг хэсэг нь гэж тэд хүлээн зөвшөөрчихсөн байсан!
Засссс Чулуунажваа ХУЦАЛГҮЙ ЗАЙЛ! Монголчууд бид чам шиг орох оронгүй, очих эх нутаггүй Гуйлгачингаар түүхээ заалгах уу??? ҮГҮЙ. Чи бол ярих түүхгүй, бахархах уламжлалгүй тэнүүлч шүү дээ!
Туйлшралгүй одоо Хятадын явуулсан явуулж байгаа бодлого болон Манж нэрний цаанаас Монголыг 200 жил дарангуйлсан Хятадын бодлогыг бичнэ үү
Нармай Азийг төрийнхөө төвшинд доорд үздэг Оросуудын үндэстний бодлогын нэг хэсэг нь хооронд нь яс хаяж дайсагнуулах! Үүний хүрээнд "Татар Монголын дарлалтай" адил"Хятад мангасын" үлгэр Орос ардын уран зохиолд өөрийн тодорхой байр суурийг эзэлж ч ирсэн.Түүхийг гуйвуулуулахтай хамт хэрэгжүүлж ирсэн энэ хорныхоо дүнд Европ тэд чөлөөтэй Сибирь Төв Азийн Чукча Чурка дуракуудыг сөнөөж устгаж ирсэн юм. Яс үндсээсээ ичих сэтгэлгээг Буриадуудаас эхлээд суулгахад ганц үе солигдох төдийд бүгд алга болдогийг кирилл бичиг пиздаа хараалаа Монголд суурьшуулсан Орос жүжигчид мэдэлгүй яахав.
Түүхийн философиор мэргэшсэн,олон зохиол бүтээл туурвисан энэ профессорын бичсэн зүйлийн утга санаа, логик зөв юмаа.Бид ядаж 20-р зууныхаа түүхийг үнэн зөвөөр бичиж өмнөх үеийн буруу, хуудуутай бичигдсэн зүйлийг засч залруулах хэрэгтэй. Тухайлбал, монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг Богд хаан толгойлон ялуулсан мэтээр бичих, ярих,сурталчлах , мөнмонголын эх оронч ноёд, лам нарын тэмцлийг үгүйсгэж 1921 оны хувьсгалыг Сүхбаатар ,Чойбалсан нар удирдаж хийсэн болгож түүхийн үнэнийг эрс гуйвуулсаныг засч залруулж түүхэн үнэнийг бичих явдал хойч үед чухал ач холбогдолтой нь мэдээж.
Засссс Чулуунажваа ХУЦАЛГҮЙ ЗАЙЛ! Монголчууд бид чам шиг орох оронгүй, очих эх нутаггүй Гуйлгачингаар түүхээ заалгах уу??? ҮГҮЙ. Чи бол ярих түүхгүй, бахархах уламжлалгүй тэнүүлч шүү дээ!
Түүхийн философиор мэргэшсэн,олон зохиол бүтээл туурвисан энэ профессорын бичсэн зүйлийн утга санаа, логик зөв юмаа.Бид ядаж 20-р зууныхаа түүхийг үнэн зөвөөр бичиж өмнөх үеийн буруу, хуудуутай бичигдсэн зүйлийг засч залруулах хэрэгтэй. Тухайлбал, монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг Богд хаан толгойлон ялуулсан мэтээр бичих, ярих,сурталчлах , мөнмонголын эх оронч ноёд, лам нарын тэмцлийг үгүйсгэж 1921 оны хувьсгалыг Сүхбаатар ,Чойбалсан нар удирдаж хийсэн болгож түүхийн үнэнийг эрс гуйвуулсаныг засч залруулж түүхэн үнэнийг бичих явдал хойч үед чухал ач холбогдолтой нь мэдээж.
Түүхийн философиор мэргэшсэн,олон зохиол бүтээл туурвисан энэ профессорын бичсэн зүйлийн утга санаа, логик зөв юмаа.Бид ядаж 20-р зууныхаа түүхийг үнэн зөвөөр бичиж өмнөх үеийн буруу, хуудуутай бичигдсэн зүйлийг засч залруулах хэрэгтэй. Тухайлбал, монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг Богд хаан толгойлон ялуулсан мэтээр бичих, ярих,сурталчлах , мөнмонголын эх оронч ноёд, лам нарын тэмцлийг үгүйсгэж 1921 оны хувьсгалыг Сүхбаатар ,Чойбалсан нар удирдаж хийсэн болгож түүхийн үнэнийг эрс гуйвуулсаныг засч залруулж түүхэн үнэнийг бичих явдал хойч үед чухал ач холбогдолтой нь мэдээж.
20-рзууны туухийг бодитоор нь л бичиж уз оор зуйл угуй профессор байна. Уу? Тэр хамаагуй бие биенээ одоо л ойворгон магтах чинь естой хачин жигтэй Цэдэнпил -н уе юм шуу?
Төв аймгийн удмаа нуусан хужаанууд та нар ч хужаа дөрвөд гэж эхлээд Монголчуудыг нутаг нугаар доромжилж хагалж ирсэн чинь Оросын улс төр.Цэдэнпил гэж Төв "дундад иргэн" аймгийнхан л ярьдаг. Олон Баян сумуудын чинь хагас нь шинэ эргэлтийн бодлогоор Монголд орж ирээд удмаа нуун үлдсэн хужаанууд.Адгийн Оросын амнаас унадаггүй орос хараал пиздагүй хоёр үг холбож хэлж чаддагүй архичин Мөнхбат юу ч гэж боргоож Монгол үндэстнийг доромжлон хагалах компанит ажлыг манлайлсан ч Монгол жижиг, хэн нь хэнийгээ сайн мэднэ.
Тэгж яривал Цэдэнпил Монголчуудын 90%-д байдаг болчихсон байсан цэвэр төвд нэр. Төв 中部省 аймгийнхны дунд тархсан Ми Ие, Юун Дэн, Сан Бу нэрүүд бол харин цэвэр хужаа нэрнүүд дээ.Дотор хүмүүс ч "Баян" гэдэг үгэнд Монголчуудаас өөр ханддаг. Юунд ч баян нэр орсон бол бараг хужаа нар ард нь байгаа гэж ойлгоход бараг алдахгүй.
ЦЭДЭНПИЛ сүүлдээ ТУВА хүн болж хувирсан уу?? Энэ түүхийн үнэнийг яг тодруулах хэрэгтэй шүү Дүрвэдүүдээ!!! Оросууд эргүү хойлог Цэдэнпилийг сонгож Монголд дарга болгохдоо ТУВА гаралтай гэдэг дээр нь үндэслэсэн гэх юм. Тун магадлалатай шүү. Дүрвэд, ТҮВА 2 бол огт өөр ҮНДЭСТЭНГҮҮД шүү дээ. Одоо ч гэсэн ТУВА д Цэдэнпил бол Тува хүн байсан. ТУВАГИЙН газар нутгийг Монголоос тастан авч өгсөн гавьаатан гээд шүттэг аж. Бүр ах дүүнь гээд хүмүүс кизилд байнааа байна.
Харанхуйг гэрэлтүүлсэн байна.
Одоо цагт ч нам дагаж гавьяа горьдсон "түүхчид", зохиолчид олноор "төрж" эзний дохиогоор элдвийг эрээчиж, чалчих болсон цаг даа. Тэд болсон болоогүй хэдэн өгүүлбэр энд тэндээс хуулж, хольж хутгаж бантагнуулаад, түүнийгээ нэг их үнэ цэнэтэй "ном" бичив гэнэ. Ядахнаа түүнийхээ үг, өгүүлбэр, найруулгыг нь ч олигтой хянахгүй бөөн бөөн алдаа, барьж уншихад тамтай. Үа тэгээд "номоо" хурдхан шиг хэдэн төгрөг болгочих санаатай хам хум хэвлүүлж, их том "номын нээлт" хийж, найз нөхөд, хамаатан саднаараа баахан магтуулна. Нөгөөдөх "ном" нь удалгүй ширээ, шүүгээний хог болж, тэгсхийгээд зуух, пийшин "бараадна" даа. Энэ цагийн түүх, зохиол бичлэг нэг иймэрхүү.
Монголд олигтой түүхч байхгүй, түүхийн шинжлэх ухаан сөнөсөн нь ч үнэн. Г.Сүхбаатар, Ч.Далай, Ч.Нацагдорж нараар монголын эртний түүхийг судлаачид дууссан. Сүүлийн 100-аад жилийн түүхийг судлаач гэгчид бол нохойн жогорхой доо.
Өнгөрсөн үеийг их бичих юм. Чулуунжав та маргааш яах вэ гэдэг талаар ганцхан удаа амаа ангайчих.
Tegehees Elbegdorj Bayar Saihanbileg Bayartsogt narig hori tegeed l bolloo
ЦЭДЭНПИЛ сүүлдээ ТУВА хүн болж хувирсан уу?? Энэ түүхийн үнэнийг яг тодруулах хэрэгтэй шүү Дүрвэдүүдээ!!! Оросууд эргүү хойлог Цэдэнпилийг сонгож Монголд дарга болгохдоо ТУВА гаралтай гэдэг дээр нь үндэслэсэн гэх юм. Тун магадлалатай шүү. Дүрвэд, ТҮВА 2 бол огт өөр ҮНДЭСТЭНГҮҮД шүү дээ. Одоо ч гэсэн ТУВА д Цэдэнпил бол Тува хүн байсан. ТУВАГИЙН газар нутгийг Монголоос тастан авч өгсөн гавьаатан гээд шүттэг аж. Бүр ах дүүнь гээд хүмүүс кизилд байнааа байна.
чулуунжав чи түүхэн бичлэг хиймээр бгаа бол ядаж Баабар шиг бичиж сур. чи ерөөсөө боловсрол дорой хүн бна
200 гаруй жилийн турш Монгол улс гэж байгаагүй, түүний түүх гэж юу байх билээ, манж хятадуудын ивэээлд орсон цөөн тооны язгууртан хэмээх түшмэдүүд бурхангүй газар буг галзуурна гэгч болж ард түмэн тэдний татвар гувчуурт дарагдан монголчууд үндэсстний хувьд мөхөж байсан тэр хэцүү цагт хойт хөршдөө тулгуурлан хувьсгал хийсэн нь түүхийн шинэ хуудсыг нээсэн юм. Энэ бол яаж ч харлуулж будсан балрахгүй үнэн түүх билээ. Үүний үр дүнд ар Монгол тусгаар тогтнож НҮБ-ын гишүүн болж, хэдийгээр өөрсдийгөө аваад төрөө төвхнүүлээд явах чадваргүй ч гэсэн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн улс болсон. Эдийн засаг, соёл боловсролоо хөгжүүлж ард түмнээ бага боловч өөд татаж хөгжин сэргэх замд оруулсан. Энэ бүхнийг ухаарч өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг шиг хойт хөршөө харааж зүхэж байдгаа боливол яасан юм бэ түүхч, бичээч, даган хөөрөгч нар аа.
Шүүмжлээд байгаа хүмүүсээсээ огт ялгаагүй, баримт нотолгоогүй, өөрийн тааврыг үнэн гэж итгээд түүндээ тохирох баримтыг бүрдүүлдэг хандлагаасаа хагацаагүй хүний бичвэр байна. Олон ном бичсэн ч эрдэмтэн судлаач болоход дутуу л байна.
энэ бол Хийрхэл ! Солиорол ! Нигилизм (үгуйсгэл) Фашизм (яс үндэсээр нь ялган устгах үзэл) Түүхэн нөхцөл байдлаас хол давсан хоосон пантааз ,дэмийрэл ! Ийм юмыг аль нэг хувийн дээд сургуулийн профессор гэгч бичиж бг нь Инээдтэй ч юм шиг Эмгэнэлтэй ч юм шиг Энэ чулуун жав гэх чулуун тархитай далчигнасан этгээдийн мөрөөдөн бичсэн нь 1911 оны Богд хаант Монгол АТОМЫН бөмбөгтэй байсан бол Болох байх @ гэхдээ Бод доо Ташуур цахиур барьсан 200 жил Төр засагаа Манжийн Асингоро удамын хаадад дагаар орсон Нэгэнтээ буурай цөөхөн болсон Монгол улс Энд том томоор мултарсан шиг байж чадах ууу Чадах уу ???? Усан тэнэг Өөрийгөө алах хүн чадна гэж солиорох байх ! Политика искусство Возможного ! ухэр минь нөхцөл байдал тартагтаа тулсан хоцрогдол нь ердийн ариун цэвэр сахих чадваргуй шахам болсон байхад step by step Монголын тусгаар тогтонолыг аядуу зөөлөн (мал минь ойлгохгуй бол Оросын Александр Невский ,Иван Калита ван, Махатма Ганди нарын түүх унш) аргаар явна
энэ бол Хийрхэл ! Солиорол ! Нигилизм (үгуйсгэл) Фашизм (яс үндэсээр нь ялган устгах үзэл) Түүхэн нөхцөл байдлаас хол давсан хоосон пантааз ,дэмийрэл ! Ийм юмыг аль нэг хувийн дээд сургуулийн профессор гэгч бичиж бг нь Инээдтэй ч юм шиг Эмгэнэлтэй ч юм шиг Энэ чулуун жав гэх чулуун тархитай далчигнасан этгээдийн мөрөөдөн бичсэн нь 1911 оны Богд хаант Монгол АТОМЫН бөмбөгтэй байсан бол Болох байх @ гэхдээ Бод доо Ташуур цахиур барьсан 200 жил Төр засагаа Манжийн Асингоро удамын хаадад дагаар орсон Нэгэнтээ буурай цөөхөн болсон Монгол улс Энд том томоор мултарсан шиг байж чадах ууу Чадах уу ???? Усан тэнэг Өөрийгөө алах хүн чадна гэж солиорох байх ! Политика искусство Возможного ! ухэр минь нөхцөл байдал тартагтаа тулсан хоцрогдол нь ердийн ариун цэвэр сахих чадваргуй шахам болсон байхад step by step Монголын тусгаар тогтонолыг аядуу зөөлөн (мал минь ойлгохгуй бол Оросын Александр Невский ,Иван Калита ван, Махатма Ганди нарын түүх унш) аргаар явна
УУЧЛААРАЙ.Галзуу хуний едрийн темдэглэл ушичихав уу.
Засссс Чулуунажваа ХУЦАЛГҮЙ ЗАЙЛ! Монголчууд бид чам шиг орох оронгүй, очих эх нутаггүй Гуйлгачингаар түүхээ заалгах уу??? ҮГҮЙ. Чи бол ярих түүхгүй, бахархах уламжлалгүй тэнүүлч шүү дээ!
Яг юу хэлэх гээд байгаа судлаач вэ?Бодитоор болоод өнгөрсөн,цаасан дээр бууж үлдсэн баримтыг түүх гэж ойлгож байсан юм.Гэтэл энэ хүнийхээр биш бололтой.Түүхийн цаана дахиад нэг нууц түүх,түүнийх нь цаана ахиад гэх мэт.Тэгсэн хэрнээ яг ингэсэн тэгсэн гээд баримт байхгүй,дан өөрийнх нь цэцэрхэл.