sonin.mn
БЭЭЖИН./Хinhua/. АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нар утсаар ярих үеэрээ хоёр орны хооронд байгуулсан худалдааны гэрээний эхний үе шатны тохиролцоог хэрэгжүүлэх таатай уур амьсгалыг бүрдүүлэхээр тохиролцлоо гэж Хятадын төв телевиз мэдээлжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин нар утсаар ярьсан байна.
 
 
 
“Макро эдийн засаг, нийгмийн эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгаатай талууд санал нэгдлээ. Түүнчлэн худалдааны хэлэлцээрийн эхний үе шатыг хэрэгжүүлэхийн тулд таатай уур амьсгалыг бүрдүүлж, хүчин чармайлт гаргана гэдгээ илэрхийллээ” гэж Хятадын төв телевизийн мэдээлэлд дурджээ.
 
 
 
Талууд мөн цаашид холбоо харилцаагаа үргэлжлүүлж, үйл ажиллагаагаа зохицуулахаар тохиролцжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг