sonin.mn
НЬЮ-ЙОРК. /NY1/. Нью-Йорк муж улсад коронавирусээр халдварласан хүний тоо болон халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо буурсан тухай тус муж улсын захирагч Эндрю Куомо мэдэгджээ.
 
 
 
“Коронавирусний халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо буурч, нөхцөл байдал дээрдэж байгаа хэдий ч нас баралтын тоо өндөр хэвээр байна. Нэг өдөрт халдвар авсан хүний тоо 246 болж буурсан нь тун сайн мэдээ юм. Ерөнхийдөө 3 сарын 20-ноос 5 дугаар сарын 20 хүртэлх хугацаа нь бидний хувьд маш их зовлон туулсан үе болж түүхэндээ үлдэнэ" хэмээн тэрбээр ярьжээ.
 
 
 
Хичээлийн жил эхлэх хугацааны талаар түүнээс тодруулахад “энэ талаар ярихад хэтэрхий эрт байна” хэмээн Э.Куомо хэлжээ. "Энэ талаар шийдвэр гаргахын өмнө коронавирусний вакцин гарган авахтай холбоотой нөхцөл байдал хэрхэхийг хүлээх хэрэгтэй" гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг