sonin.mn
БРАЗИЛИА. /BBC/. Бразилд пүрэв гарагт коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 1188-аар нэмэгдэж, 20047-д хүрчээ. Дэлхийд халдварын тохиолдлын тоогоороо гуравдугаарт жагсаж буй Бразил нь халдварын улмаас 20 мянга гаруй хүн нас барсан зургаа дахь улс болжээ.
 
 
 
Бразилд халдварын тархалт олон долоо хоногийн дараа оргил үедээ хүрэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Мөн тус улсад шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо хангалтгүй байгаа тул халдварын бодит үзүүлэлт албан ёсны тооноос өндөр байж болзошгүй байгаа ажээ.
 
 
 
Харин Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хувьд “COVID-19” халдварын эрсдэлийг үл хайхарч, хөл хориог цуцлахыг мужийн захирагч нарт уриалж байгаагийн зэрэгцээ албан ёсоор батлагдаагүй, хумхааны эм гидроксихлориныг эмчилгээнд ашиглахыг дэмжиж байгаа юм байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалжи Млнцамэ агентлаг