Монгол Улсын их сургуулийн Захиргааны зөвлөлийн гишүүд өчигдөр хуралджээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Б/46 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, ахлах мэргэжилтэн П.Нямхүү нар МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдэд танилцуулав.
Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын өөр ажилд томилогдох болсонтой холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь үндэслэн БСШУС-ын сайдын тушаалаар МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Баянжаргалын Очирхуягийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Я.Төмөрбаатар МУИС-ийн хөрөнгө, санхүүг бэхжүүлэх, эрх зүйн байдлыг баталгаажуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилласнаа дурдаад, нэг баг болон хамтран ажилласан МУИС-ийн эрдмийн хамт олонд талархал дэвшүүлж МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Очирхуягт тус сургуулийн тамга, гэрчилгээг хүлээлгэн өглөө.
МУИС-ИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ОЧИРХУЯГ
Ажлын туршлага:
2013, 2017-2020 он МУИС-ийн дэд захирал
2010-2013 он МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургуулийн захирал
1999-2010, 2014-2017 он МУИС-ийн багш, ахлах багш, дэд профессор, профессор
Боловсрол:
2008 он Доктор, Нагояа их сургууль, Япон Улс
1999 он Магистр, Монгол Улсын Их Сургууль
1997 он Бакалавр, Монгол Улсын Их Сургууль
Сэтгэгдэл0
Энэ оносон томилгоо байна. Амжилт хүсье
Ямар ажилд очиж байгаа бөгс долоогч вэ ??
Хуучнаар бодоход суурь шинжлэх ухааны хүн байна
Би танихгүй гэхдээ зөв гэж бодож байна. Боловсон хүчний бодлого дээр хаанаас ч хамаагүй хэн нэгнийг томилдог явдлыг гаргаагүйд төрд баярлалаа. Манайх мэрэгжлийн байгууллага гэтэл ямарч хамаагүй зурагчин нөхрийг байгууллагын даргаар 2013-2016 онд томилоод өнөөх нь самарч орхиод алга болсон. Хор хөнөөл нь манай ажилтнуудад туссан.
Үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгэгч рүү шилжсэн юм уу. Сонгуулийн дараа жинхэнэ хорчин нь захирал болох уу. МУИС ч улс төрчдийн дамжлага бааз болжээ.
Одоо хохирол нь тэрбумаар хэмжигдэх Ми овогтынхны хувьд зарсан Үндэстний Их Сургууль нэрийг буцааж авах найдлагатай боллоо.
Я.Төмөрбаатар ч Ми овогт Энхболдын арван жилийн нэг ангийн гал хам гэдгээр нэлээн тонгочсон доо. Одоо болно доо. Сайн найзын буян гэж...сайхан юм аа.
Sda yum aa, miye sduk shinjleh uhaanii bas omchiltson aaiin? Muisiin bagsh nar yaagad hel am gargadagguim be, arai denduu huvia bodson bagsh nartai boltsiin be
Битгий шаа Наадахь чинь Хуук ийн жинхэнэ бегс долоогч
МУИС-д улс төрийн томилгоо сүүлийн жилүүдэд олон болсон. Төмөрочир, Батэрдэнэ, Төмөрбаатар гээд. Төмөрбаатар гэж өмнөх сонгуулиар МАН-ын суртал ухуулга-пиар эрхлэж байсан нөхөр, Сүүлийн үед санхүү эрхэлсэн захирлаа 4 солисон. Ямар ажилд томилогдож байгаа юм. Бас сонгуулийн компани уу
Баяр хүргэе. Ясны эрдэмтэн хүнийг тавьж дээ.
Улс төрчдийн томилгоог халсан байна.
Tomorbaatriin bogsiig dolooson hogiin novsh doo ene ochirhuyag avgai ni has 1 tenhmiin bags 2laa niileed surguuliin hamag tendering husdag 2 odoo huu hamna bzdee harj l baiy
Tomorbaatriin bogsiig dolooson hogiin novsh doo ene ochirhuyag avgai ni has 1 tenhmiin bags 2laa niileed surguuliin hamag tendering husdag 2 odoo huu hamna bzdee harj l baiy
Энэ сургууль унэхээр дампуурсандаа!!! Засаг тер нь ч их сургуулийг бэхжуулэх талаар юу ч хийсэнгуй!
Тэр Монголын үндэсний их сургууль гэж нэг хувийн ямар сургууль байдаг юм бэ? МУИС-ийн дэргэд үндэсний гэж томрох ямар эрх байна. Нэрийг нь буцааж авах хэрэгтэй.
Үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгэгч рүү шилжсэн юм уу. Сонгуулийн дараа жинхэнэ хорчин нь захирал
nogoon tomorbaatar chini M Enhboldiin 10 jiliin neg angiin baagii sh dee ene bid 2 iin doktor gej hoshnogo nii am bizdee
Докторын зэрэг, ялгааг нь бичиж байх хэрэгтэй. Хүн бүр л доктор гэх болжээ. Доктор(Sc.D) тийм олон биш байх. МУИС-ийг шилдэг эрдэмтэд удирдаж байлаа.
Боловсролын салбарт улс төр ороод үнэн самарч байна даа. Их сургууль маань бөгс долоогчдын бүлэг үүсч, дампуурлаа даа.
MAN-iin nuuts bugs doloogchidiin neg baina.