sonin.mn
КРАСНОЯРСК. /РИА Новости/. ОХУ-ын Буриад улсад нэг өдрийн дотор коронавирусний халдварын 59 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 1313-д хүрлээ гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
 
 
 
Буриадын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газраас мэдээлснээр, лабораторийн шинжилгээгээр батлагдсан коронавирусний халдварын нийт 1124 тохиолдол бүртгэгдээд байгаагаас Улаан Үд хотод нийт 728 тохиолдол илэрсэн байна.
 
 
 
Бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, халдвар дэгдэж эхэлснээс хойш 618 хүн эдгэрсэн бол 8 хүн нас баржээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 527 өвчтөний 61 нь хүүхэд бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна. Үүнээс гадна 160 хүн амбулаториор эмчлүүлж байгаа бол 14 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа аж. Үүнээс гурван хүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг