ЛОНДОН. /BBC/. Африк гаралтай америк эрэгтэй Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсантай холбоотойгоор АНУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэн билээ. Африк гаралтай америкчууд хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай түнжин хагарах үед үүсдэг нөхцөл байдлуудын талаар ойлголт өгөхийн тулд “BBC” агентлаг АНУ дахь гэмт хэрэг, шударга шүүхийн талаарх зарим мэдээллийг судлан хүргэж байна.
1.Африк гаралтай америкчууд цагдаа нарын гарт амь үрэгдэх магадлал илүү өндөр байдаг
Цагдаа нар хүн рүү буудах, амийг нь хөнөөх тохиолдолд африк гаралтай америкчууд хохирогч болох тохиолдол олонтаа гардаг байна. Африк гаралтай америкчуудын АНУ-ын хүн амд эзлэх хувьтай харьцуулахад ийм тохиолдлын тоо тэгш бус харьцаатай байгааг статистик харуулжээ.
Тухайлбал, 2009 онд цагдаа нар сэжигтний амийг бүрэлгэсэн 1000 орчим тохиолдлуудын 23 гаруй хувийг африк гаралтай америкчууд эзэлжээ. Харин АНУ-ын хүн амын 14 хувийг африк-америкчууд бүрдүүлдэг байна.
Цагдаа нарын гарт амиа алдсан африк гаралтай америкчуудын тоо 2017 оноос хойш бараг л өөрчлөгдөөгүй бол цагаан арьстнуудын тоо буурчээ.
2. Хар тамхины хэргээр ихэвчлэн Африк гаралтай америкчууд баривчлагддаг
Цагаан арьстнуудтай харьцуулахад африк гаралтай америкчууд хар тамхины хэргээр илүү их баривчлагддагийг АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээлэл харуулжээ.
2018 онд африк гаралтай америкийн 100 мянган иргэн тутмын 750 орчим нь хар тамхины хэргээр баривчлагдсан бол мөн тооны цагаан арьст америкчуудын 350 нь л ийм хэргээр баривчлагджээ.
Цагаан арьстнууд африк гаралтай америкчуудтай адил хэмжээгээр мансууруулах бодис хэрэглэдэг хэдий ч африк гаралтай америкчууд илүү их баривчлагддагийг өмнө нь явуулсан хар тамхины хэрэглээний талаарх судалгааны дүн мөн харуулсан байна.
Тухайлбал, цагаан арьстнуудтай харьцуулахад африк гаралтай америкчууд олсны ургамал хэрэглэсэн хэргээр баривчлагдах магадлал 3.7 дахин өндөр байдгийг Америкийн иргэний эрх чөлөөг хамгаалах холбооны явуулсан судалгаа харуулжээ.
3. Африк гаралтай америкчууд илүү их шоронд хоригддог
Торны цаана орсон африк-америкчуудын тоо цагаан арьст америкчуудтай харьцуулахад 5 дахин, латин америкчуудаас 2 дахин их байгааг АНУ-ын Хүн амын тооллогын товчоо, Шүүхийн статистикийн товчооноос гаргасан мэдээлэл харуулжээ.
2018 онд африк гаралтай америкчууд АНУ-ын хүн амын 13 орчим хувийг эзэлж байсан хэдий ч хоригдлуудын дунд тэдний эзлэх хувь 30 гаруй хувьтай байжээ.
Харин цагаан арьст иргэдийн хүн амд эзлэх хувь 60 гаруй хувийг бүрдүүлж байсан хэдий ч хоригдлуудын 30 орчим хувийг эзэлж байсан аж.
Өөрөөр хэлбэл, африк гаралтай америкийн 100 мянган иргэн тутмын 1000 орчим нь хоригдож байхад, цагаан арьст 100 мянган иргэн тутмын 200 орчим нь шоронд сууж байна гэсэн үг юм.
Дээд дурдагдсан хоригдлуудын тоог гаргахдаа холбооны шорон эсвэл мужийн засан хүмүүжүүлэх газарт нэг жилээс илүү хугацаагаар хоригдох ял авсан авсан хүмүүсийн тоог хамруулжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд африк-америкчуудад шоронд хоригдох ял оноох нь багассан хэдий ч бусад угсаатны бүлэгтэй харьцуулахад африк гаралтай америк хоригдлуудын тоо өндөр хэвээр байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
АНУ-д гарч буй гэмт хэргийн ихэнхи хувийг африкаас гаралтай америкчууд холбогддог. Африк гаралтай хар арьстангуудын ихэнхи цагдаагийн өөдөөс биед халдаж эсэргүүцэл үзүүлж байгаад амь насаа алддаг. Африк гаралтай Жорж Флойд амь насаа алдсны дараа болсон жагсаал үймээний үеэр дэлгүүрт хулгай орсон. Хулгайчдын ихэнхи нь харууд байсан. АНУ-ын цагдаа нар хүмүүсийг арьс өнгөөр нь ялгаварлан баривчилдаг юм.
Ер нь харууд хаа газар ялгаагүй би гэсэн байртай байдаг. Арьсныхаа өнгөөр маш их түрий барьдаг. Үнэн даварчихсан хүмүүс л дэ. Бусдын эрх ашиг гэсэн ухамсар байдаггүй л дэ
харууд өөрснөө болдоггүй
uner tanar gej bas aimaar shuu dee. ene har uud
Дотроосоо ч гаднаасаа ч өтчихсөн юм чинь гэдэгнэж годогнож хэрэг түвэгт их орно доо.
Аль ч улс оронд цагаачлан амьдарч байгаа бол усыг нь уусан бол ёсыг нь дага гэсэн зарчимтай байдаг. Цагаачид тэр тусмаа африк гаралтай цагаачид африктаа гэртээ байгаа юм шиг аашилж дураараа дургивал гэсгээл хүртэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Мангартаад бай
Мангартаад бай
Анус бөгс дуусчээ хэхэ
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул хүнд нөхцөлд байгаа хүмүүст хувь хүн хоорондын зээл санал болгодог санхүүгийн. Та бол сайхан сэтгэлтэй, шударга, өгөөмөр сэтгэлтэй хувь хүн бөгөөд өрийг барагдуулахад зээл хэрэгтэй юу төлбөрөө төлөх үү эсвэл гайхалтай бизнес эхлүүлэх үү? Бид танд 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгож байна. Хүссэн бүх дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй, жилийн хугацаатай маш сонирхолтой хүүтэй байна. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай. doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна