Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд очиж ажилласан газар нь нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор байсан. Тэрбээр тус газрыг нэршлээс нь эхлэн өөрчлөхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн тэргүүний хувиар хүүхдэд оруулж буй хөрөнгө оруулалтаас гар татаж хойш суухгүй гэдгээ ч амласан.
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар тус газрыг “Хүүхэд залуучуудын сургалт хөгжлийн цогцолбор” болгон өөрчиллөө. Хотын дарга Б.Пүрэвдагва тус газарт ажиллах үеэрээ “Хүмүүжлийн” гэх үгэнд хүүхдүүд эмзэг хандана, хуучин нэршил нь хүний эрхийн мэдрэмжгүй учир өөрчилнө гэсэн түүний амлалт ийн биеллээ оллоо.
Цаашид тус цогцолборын барилгыг засварлах, сэтгэл засалч ажиллуулах, залуусыг гадаад, дотоодын сургалт хөтөлбөрт хамруулах, хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тусгайлан дэмжих юм байна.
Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хөгжлийн цогцолборт эцэг, эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны 90 хүүхэд, залуус суралцаж, амьдарч байна.
Пүрэв - 06 сарын 18,
2026
Сэтгэгдэл2
Тэнгэр хол газар хатуу
Энэ нэг үг үсгийн алдаа хайсан эмэгтэй шахуу амьтан байнаа