sonin.mn

Хятадын 22 дахь удаагийн Олон Улсын хүүхэлдэйн кино, анимэйшн фестиваль зургадугаар сарын 17-ны өглөө тус улсын Ханжөү хотод нээгдэв.

Энэ жилийн наадмыг тус улсын Үндэсний Радио, Телевизийн газар, Хятадын Төв Радио Телевиз болон Жэжян мужийн Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж, Ханжөү хотын захиргаа хамтран эрхлэн явуулж байна.


Энэхүү наадмын хүрээнд хүүхэлдэйн киноны брэндийн үзэсгэлэн, солилцоо, Олон Улсын Хүүхэлдэйн Кино, Тоглоомын Бизнесийн Чуулган , шагнал гардуулах тэмцээн, хүүхэлдэйн киноны авьяас чадвартныг элсүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд 33 улс орон, бүс нутгийн хүүхэлдэйн кино, тоглоомын компани, байгууллагууд нэгдэн оролцож байгаа гэнэ.


Г.Бямба