Тодорхой шалтгаангүйгээр айдаст автах, амар тайван байж чаддаггүй хүмүүс бий. Энэ нь нэг ёсны өвчин юм.
Судлаачдын үзэж буйгаар:
-Нийгмийн тогтворгүй байдалд
-Ажилгүйдэл
-Ядуурал ихсэх тусам хүмүүс айдас түгшүүрт автдаг аж. Өнөөгийн нийгэмд хүмүүс чинээлэг амьдралтай хэрнээ ч ямар нэг зүйлд сэтгэл түгших нь нийтлэг үзэгдэл болсон гэнэ. Стрессийг бол ямар нэгэн аргаар тайлдаг байхад сэтгэл түгшилтийг яаж ч чаддаггүй гэнэ.
Сэтгэлзүйн хүчин зүйл:
-Маргаашдаа үл итгэх
-Ядуурах вий гэсэн айдас
-Ойр дотны хэн нэг хүн нас барах
-Ажлаасаа халагдах
-Ажил төрөл бүтэмжгүй байх
-Санхүүгийн бэрхшээл
-Өвдөх, үхэхээс айх
-Харьцааны асуудал үүсэх
-Гэр бүл дэх таагүй уур амьсгал
-Гэр бүлийн хурц зөрчил маргаан
-Ганцаардах, зожигрох
-Архи дарсанд донтох
-Эм, мансууруулах бодисын хэрэглээ ихсэх
Сэтгэлзүйн хүчин зүйл бие махбодын хямралд ч хүргэнэ. Хэрэв танд сэтгэлзүйн хямрал ажиглагдвал сэтгэл судлаачид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй.
-Айдас түгшүүр төрүүлдэг хүчин зүйлээ тодорхой болго.
-Айх шалтгаан, үндэслэл байгаа эсэхийг тогтоо.
-Айдсынхаа талаар ойр дотныхоо хүмүүстэй ярь.
-Айдас түгшүүр даамжирвал өвчин болох магадлаптайг сана.
Эх сурвалж: “Бизнес Таймс”
Сэтгэгдэл0