
Монголчууд бид сүүлийн жилүүдэд “100 жил”-ийн ойн баяраар нийгмээ долгилуулсан нь нэг талаар бахархал төрүүлэм ч, нөгөө талаар түүхэн ойлголт, он тооллын будилаан ихтэй байсаар байна. Ялангуяа аймаг, сумдын 100 жилийн ой нэртэй тэмдэглэлт үйл явдлууд үнэн хэрэгтээ юуг, хэдэн жилийн ойг тэмдэглэж байгаагаа ч яг таг ялгаж чадахгүй хэмжээнд хүрчээ. Үүний нэг тод жишээ бол Увс аймгийн 100 жилийн ой.
Энэ жил Увс аймгийн удирдлагууд “аймгийн 100 жилийн ой”-г тэмдэглэх гэж байгаа нь үнэндээ бодит түүхийн баримтаас зөрүүтэй байна.
Түүх сөхвөл, өнөөгийн Увс аймаг бол 1932 оны арванхоёрдугаар сарын 30-нд БНМАУ-ын СнЗ-ийн шийдвэрээр байгуулагдсан. Түүнээс өмнө, 1931 оны хоёрдугаар сарын 7-ны Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан Дөрвөд аймаг нь Увсын суурь болж байсан.
Тэгэхээр яг нарийн тооцоолбол:
Чандмань уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой бол энэ жил тохиож байгаа нь үнэн.
Харин Дөрвөд аймаг байгуулагдсаны 94 жил,
Увс аймаг нэртэйгээр байгуулагдсаны 93 жилийн ой тохиож байна.
Ийм байтал “Увс аймгийн 100 жилийн ой” хэмээн зарлаж, тэмдэглэх гэж байгаа нь түүхэн баримтыг гуйвуулж байгаа хэрэг бус уу?
Монгол Улсад аймаг, хошууны нэршлийг уул, усны нэрээр өөрчилсөн түүхэн шийдвэрийг Ардын Засгийн газар 1923 онд гаргасан. Үүний улмаас Богдын үеийн Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан, Сайн ноён хан зэрэг аймгуудыг уул, хайрхдын нэрээр солих эхлэл тавигдсан бөгөөд энэ үйл явц бүрэн хэрэгжиж ч амжаагүй байхад 1924 онд анхны Үндсэн хууль батлагдаж, шинэ төрийн бүтцийн эхлэл тавигдсан билээ. Энэ шийдвэрийн хүрээнд хошуудыг ч бас нутгийнхаа байгалийн нэрээр нэрлэх болсон.
Харин 1931 онд социалист засаг захиргааны шинэчлэл нэрийн дор улс 13 аймагт хуваагдаж, дараа дараагийн өөрчлөлтүүд хийгдсээр өнөөдрийн 21 аймагт хүрсэн юм. Энэ түүхэн үйл явцын дунд Дөрвөд аймаг байгуулагдаж, 1932 онд Увс нэртэй болсон билээ.
Тэгэхээр өнөөдөр “Увс аймгийн 100 жил” гэж нэрлэх нь зүгээр л 1925 онд байгуулсан Чандмань уулын аймгийн ойг түрүүлж өөртөө наах гэсэн үйлдэл болж хувирч байгаа юм. Чандмань уулын аймаг нь тухайн үед Баруун Монголд хамаарах Дөрвөдийн хоёр аймгийг нэгтгэх замаар үүссэн шинэ нэгж байсан ч, шууд өнөөгийн Увсын түүх гэж шууд ойлгох боломжгүй.
Тэр тусмаа 1932 онд л “Увс” нэрийг авсан нь түүхэн бодит баримт.
Ой тэмдэглэх нь тухайн орон нутгийн түүх, соёл, уламжлалаа дурсах чухал мөч мөн. Гэхдээ түүхийг гуйвуулах, он тоог “түрүүлж тэмдэглэх” байдлаар ойлгуулж, иргэдийг төөрөгдүүлэх нь бусад нутгийн жишигт ч сөргөөр нөлөөлнө. Энэ жил “Увс аймгийн 100 жил” гэж сурталчлах нь сайхан нэрэн доорх “түүхэн гажуудал” төдий зүйл болохыг хэн нэгэн хэлж явах л ёстой болов уу.
Э.Солонго
Сэтгэгдэл18
1950 оноос өмнө төрөгсдөд төрсний гэрчилгээ байдаггүй. 1950 оноос өмнө төрөгсөд хэдэн онд төрснөө хэдэн настайгаа мэддэггүй.
100-ч бай, ер нь хэдэн жилийн ой ч бай ер нь энэ аймгууд 18-19 зууны үеийн нүхэн жорлонгоосоо салчихаад тэр ой, мойгоо хийвэл яадгийн! Ерөөсөө нүхэн жорлонгүй болсон аймгийн баяр гэж хийвэл янзын даа?
Дөрвөдүүдийн бүх юм хуурамч, түүх нь ч хүртэл хуурамч. Манжийн хаан шагнаж Дөрвөд хоёр аймаг байгуулах эрх өгсөн, Зүүнгарыг хүйс тэмтэрч, голомтынх нь үнсийг хийсгэсэн гэж гавьяа тооцсон бий.
Эргүү гар бна дээ. Жинхэнэ тэнэг бна.
Чам шиг хужаа нарт Монгол хамаагүй л дээ. Халхад Цэвэр монгол хүн гэж байхгүй. Бүгд хужаа шиэс. Цэвэр Монгол хүн хаана байна Увсад бий
Бас л 2023 оны хэрүүл эхлэх нь. Тэгэж яривал Дөрвөдийн 2 аймаг бүр 1912 оноос түүхээ эхлүүлэх ёстой шүү
Өнөөгийн нэр авснаар явбал нэлээд олон аймгийн түүх хойшлоно шүү. Дөрвөл аймаг гэх 1931 оны түүх Увсаас ангид түүх үү? Малаа.
ховд увс 2 хамтдаа тэмдэглэвэл л зөв болох нь дээ
Өнгөрсөн жил баахан аймаг 100 жил хийсэн бүгд худлаа шүү энэ жил Увсын 100 жил бас худлаа наад сэдвээ өнгөрсөн жил гаргаж тавих ёстой байсан шүү дээ
Маш худал мэдээ бичсэн бн. Хамгийн анх хуучин Шинжааны засаг захиргааны нэгжээс гарч Монгол улсын засаг захиргааны нэгжид шилжээд авсан нэршил нь 100 жилийн өмнө Чандмань уулын аймаг гэж нэртэй болсон явдал мөн. Тиймээс 100 жилийн ой нь мөн.
Чандмань уулын аймгийн 100 жил байх нээ.
Энүүгээр явбал Ховдын ч 100 жи байх ёстой
Чандмань уул аймаг бол дөрвөдийн 2 аймаг, Ховдын хязгаарыг нэгтгэж Улаангом төвтэй байгуулсан. Тэгэхээр Увс аймгийн 100 жил гэхэд буруудахгүй зүйл үгүй. Говь-Алтай аймгийн 100жил бол Хантайшир уул аймгийн 100 жилийн ой шүү дээ.
Чандмань ч байна уу Увс ч байна уу хамаагүй шинэ засаг захиргаа үүссэн ойгоо л тэмдэглэж байна. Би Увсын хүн биш л дээ. 2023 2024 онд тэмдэглэсэн 5 аймаг 100 гаруй сумын ой тэгэхээр юу болж таарах юм тэд ч бас шинэ засаг захиргаа үүсгэн байгуулсны 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Газар нутаг уул ус нь байж л байна тэнд амьдарч байсан хүмүүсийн үр сад нь ч байж байхад тэмдэглэхгүй яадаг юм. Чи Увсынханд дургүй байж болно гэхдээ хамар дор хагархай гэж хоосон толгойтой байж юм сараачиж болохгүй дээ хүү минь
Чандмань - Уулын аймаг ч , Дөрвөд аймаг ч хамаагүй юм гэнэ. 2022 онд 80 жилийн ойгоо тэмдэглэсэн Сүхбаатар, Дундговь аймгууд анх Жаахан Шаргх, Шарангад нэрээр байгуулагдсан юм билээ. Тэгэхлээр бүр наашлах нь
Чандмань - Уулын аймаг ч , Дөрвөд аймаг ч хамаагүй юм гэнэ. 2022 онд 80 жилийн ойгоо тэмдэглэсэн Сүхбаатар, Дундговь аймгууд анх Жаахан Шаргх, Шарангад нэрээр байгуулагдсан юм билээ. Тэгэхлээр бүр наашлах нь
үнэн юм үнэнээр байх ёстой!
TUUHEN UNENIIG UURTUU TAARUULJ UURCHILDUG ZOHIODOG TULGADAG HUDLAA TUUH BICHDEG 2 ULS BDAG N OROS MONGOL 2 BILEE.