 (5).jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Халтмаагийн Баттулга “Өрөг” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын хуралдаанд суухгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа:
“Одоо хуралдаа сууна аа. Нэгдүгээрт, бүртгүүлэх гэхээр төхөөрөмж нь болохгүй байгаа. Хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудал байгаа. Гэхдээ одоо сууж байгаа. Ээж байнга загнаад байна” хэмээн хошигнон ярьсан нь олон нийтийн анхаарлыг татсан.
Гэвч түүний энэ амлалт бодит байдал дээр хэрэгжсэнгүй.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд Х.Баттулга УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанд суух нь байтугай бүртгэлд ч оролцохгүй байсаар байна. Уг нь парламентын гишүүн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой ч түүний хувьд энэ үүрэг хариуцлага хоёр ухамсарт хандлага болон илэрч харагдсангүй.
Түүнд зөвлөгөө өгч, “загнаж” суугаа ээжийнх нь үг ч нөлөөлсөнгүй бололтой. Монголын улс төрийн тулхтай төлөөлөл гэж үнэлэгдэж явсан нэгэн эрхэм өдгөө ирцгүй гишүүдийн жагсаалтыг тэргүүлж яваа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.
Энэ байдал нь зөвхөн нэг хүний хариуцлагын асуудал биш. Улс төрчдийн ёс зүй, иргэдийн итгэлийг хүлээсэн сонгогчдын төлөөлөл ямар байх ёстой вэ гэсэн суурь асуултыг дахин хөндөж байна.
Э.Солонго
Сэтгэгдэл3
Женко: Ах нь өлгүүлэх гээд байна аа! юун хурал
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогтыг даргаа гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг гэрт нь угаартуулж алсан оюунэрдэнэ гээч яагаад хуралдаа суухгуй байна ?????
124 tenegtei yugaa yarij suuhavdee