sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нар, хур тэгширсэн зуны дэлгэр энэ сайхан өдөр дэлхийд ганцхан хэмээгддэг “Монгол наадам” түүхэндээ анх удаа алсын зайнаас буюу цахимаар эхэлж байна.
 
 
 
Цар тахлын үед анх удаа наадмын талбайд үзэгчгүй наадмыг XIII зуун цогцолборт зохион байгуулж үндэсний бөх, сур, шагайн харвааг телевизийн шууд дамжуулалтаар иргэдэд хүргэж буй юм. Наадмын хамгаалалтад гарч буй цагдаагийн алба хаагчид "Hero” интэртаймэнтийн захирал Б.Баатарын санаачилснаар дүрэмт хувцсаар бус монгол дээлээр жигдэрчээ.
 
 
 
Тэрбээр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүн болгож түгээн сурталчлах видео бүтээл болгон авч үлдэхийг зорьжээ. Энэ хүрээнд цагдаа нар ч бас дээлээр гоёж байгаа аж.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг