Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны эрлийз бага насны ангилалд Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Ж.Болдын сартай хул түрүүлж торгон жороо өргүүлэв.
Аман хүзүүнд нь, Улаанбаатар хотын Налайх дүүрэг, нийслэлийн Алдарт уяач Н.Батболдын хар, айргийн гуравт, Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Р.Батбаярын хүрэн ухаа, айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Г.Ганбаярын халтар морь хурдаллаа.
Эрлийз бага насны ангилалд уралдахаар нийт 136 хүлэг бүртгүүлжээ.
C.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0