Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхөөс Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс Монгол Улсын аварга Н.Батсууриар ес давж Төрийн Их баяр наадамдаа 2 дахь удаагаа түрүүлж, Монгол Улсын аварга болж байна.
 
Тэрбээр улсын их баяр наадмын есийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын харьяат Н.Батсуурьтай үзүүр, түрүү булаалдан ийнхүү төрийн наадамдаа түрүүллээ.
Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс анх 2012 онд аймгийн арслан цолтой байхдаа улсын наадмын есийн даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарьд Д.Рагчааг даван түрүүлсэн юм. Ийнхүү найман жилийн дараа ахин түрүүлж Увс нутгийн аваргуудын буухиаг үргэжлүүлэв. Харин Монгол Улсын аварга Н.Батсуурийн хувьд хоёр жил дараалан улсын их баяр наадамд үзүүрлэж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн Давст сумын харьяат, Гацуурт группийн бөх Монгол Улсын арслан П.Бүрэнтөгст Монгол Улсын Аварга  цолны үнэмлэх, тэмдэгийг гардуулав.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг