Өчигдөр буюу 8-р сарын 4-нд Монголын Үндэсний Олимпийн Хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарласан билээ. Энэ үеэр  МҮОХ-ны Ерөнхийлөгчид Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшиж буй нь тодорхой болов.
 
Харин МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид Олон улсын залуучуудын ногоон наадмын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Цэвэгмидийн Бат-Энх, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Чойжгаваагийн Наранбаатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаан, Гавьяат дасгалжуулагч Галсанжамцын Пүрэв-Очир нар нэр дэвшсэн юм.
 
Монголын Үндэсний Олимпийн Хорооны Гишүүдийн ээлжит бус хурал 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдах бөгөөд 
Н.Түвшинбаяр нэгэнт өрсөлдөгч ч үгүй тул МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой болоод байна.
 
Э.Мягмар