МОСКВА. /TASS/. Өвөр Монголын өөртөө засах орны Баотоу тойргийн Дархан-Муминган хошуунд тарваган тахлын халдварт өвчний улмаас нас барсан тохиолдол бүртгэгджээ. Баотоу тойргийн эрүүл мэндийн хорооноос пүрэв гарагт мэдээлснээр, өвчтөнтэй ойр хавьталтай байсан 35 хүнийг эмч нар тусгаарласан байна.
Дархан-Муминган хошууны нутаг дэвсгэрт тарваган тахал дэгдэх аюул учирч болзошгүй байгаатай холбогдуулан халдварын аюулын өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Өндөржүүлсэн бэлэн байдал оны эцэс хүртэл үйлчлэх аж.
БНХАУ-ын хойд нутгийн тал газарт болон хөрш Монгол Улсад тарвагын тахлын тохиолдлууд үе үе илэрдэг байна. Нутгийн оршин суугчид халдварт өвчинг тээгч мэрэгч амьтдын махыг иддэг учир тарваган тахлаар өвчилдөг аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Муумянган
Баотоу биш Бугат шүү дээ. Хэлж чадахгүй орос, хятадуудыг дууриагаад монгол нэрийг хүртэл ингэж тамлаж хаях гэж. Муминган гээд байгаа нь Муумянган гэсэн үг. Чиний нэрийг хятадууд Айнжуяа гэж дуудна. Тэглээ гээд чи нэрээ Айнжуяа гээд өөрчлөхгүй биз дээ.