Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн малчин Р.Төмөрсүхийн гэрт хараацай үүрээ засжээ.
Тодруулбал, Р.Төмөрсүхийнд сүүлийн гурван жил дараалан хараацай шувуу үүрээ зассан байна. Эр, эм хоёр хараацай тооно болон үүрэн дээрээ ээлжлэн тогтмол суудаг бөгөөд өндөгнүүд нь хагараад төд удалгүй үүрээ орхиод явдаг ажээ.
Хараацай шувуу их уран, үүрээ хаа хамаагүй газар засдаггүй гэдэг. Өндөр дээр болон хүний нүд, харц бага тусах, энерги сайтай газар засдаг гэдэг аман яриа бий. Хараацай үүрээ зассан Р.Төмөрсүхийнх охин, хүү хоёртой. Тэрээр хэлэхдээ: -“Хараацай шувуу манайд үүрээ жил бүр засдаг болсон. Нүдэнд харагдахгүй нэг л өдөр зассан байдаг. Өндөгнүүд нь хагарч үүрээ тойрч гүйлдсээр нисээд явдаг. Урд жилүүдэд нүүж чадахгүй тохиолдол байдаг байлаа. Нутаг сэлгэсэн ч араас тойрч ирээд үүрээ засдаг. Их учиртай л байх” хэмээн хуучилсан юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Их л учиртай тохиолдол байна даа
Аюулгүй энхжингийн орчинд л үүрээ засдаг байж таарна. Бор шувуу ч гэсэн нэг үүрлэсэн газраа дахин дахин ирж үүрээ засах гээд байдаг юм шүү.
Буян заяа нь дэлгэрэг ээ
Буян заяа нь дэлгэрэг ээ
Их ховор сайхан тохиолдол байна даа. Үр хүүхдүүдийнх нь буян заяа дэлгэрч явах нь дээ.
Saihan beleg dembereltei zuil bainaa. Ur huuhduud ni eruul enh saihan usug duu. Hurai Hurai Hurai!
Ээж нь сэргэлэн ухаалаг байна, эсвээс хүний хойд төрөл бизээ, гайхах юу байхав.
Тоононд нь шувуу vvрээ зас!! гэж ероодог бил vv?!
Тоононд нь шувуу vvрээ зас!! гэж ероодог бил vv?!
Тоононд нь шувуу vvрээ зас!! гэж ероодог бил vv?!
Minii hairlaj yavdag shuvuu.
Манайд бас яг ийм байдалтай үүрээ заасан
Манай үйлдвэрт үүрээ зассаад 3 хөөрхөн ангайхай бнаа хөөрхөн гэж❤️❤️❤️