ЛОНДОН. /BBC/. Коронавирусний талаарх буруу ташаа мэдээлэлтэй холбоотойгоор энэ оны эхний гурван сард 800 орчим хүн нас барсан тухай судлаачид мэдэгджээ. “Tropical Medicine and Hygiene” сэтгүүлд дурдсанаар, нийгмийн сүлжээнд тавигдсан коронавирустэй холбоотой буруу ташаа мэдээлэлд автсан 5800 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тухайлбал, метанол эсвэл спиртэн суурьтай цэвэрлэгээний бодис нь вирусыг устгадаг гэсэн ташаа мэдээлэлд итгэсэн олон хүн иймэрхүү төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас биеэ хордуулж, амиа алджээ. Түүнчлэн их хэмжээний сармис идэх, амин дэм ихээр хэрэглэх нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам юм гэсэн зөвөлгөөг олон хүн дагасныг судлаачид тэмдэглэсэн байна.
“Covid-19”-г тойрсон “мэдээллийн цар тахал” коронавирус мэт хурдан тархаж буй нь олон хүн нас барах, эмнэлэгт хүргэгдэх шалтгаан болж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өмнө нь мэдэгджээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
За ямар ч байсан Хятадаас л амны хаалт авахгүй шүү Вакцин ч авахгүй Одооноос шудрага байцгаая
Soshilaar hudal medeelel taraah ailgah n mash buruu um bilee shuu
Метанол болон спирт гэж бүү хольж биш. Хоюул спирт ч этанолийг ариутгагч болгоно, шингэлээд ч архи хийнэ. Метанол бол аюултай сохлоно, тагнай цоолно, ална. Үүүнийг ялга!!!
Метанол болон спирт гэж бүү хольж биш. Хоюул спирт ч этанолийг ариутгагч болгоно, шингэлээд ч архи хийнэ. Метанол бол аюултай сохлоно, тагнай цоолно, ална. Үүүнийг ялга!!!