ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний халдварт өвчний урт хугацаандаа илрэх үр дагавар тодорхойгүй хэвээр байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
“Бага насны хүүхдүүд, өсвөр үеийнхэн коронавирусээр халдварлаж, халдварыг бусаддаа тарааж болзошгүй гэдгийг бид мэдэж байгаа. Өвчин хүүхдийн аминд хүрч болзошгүйг бид мэддэг. Гэсэн ч энэ өвчин хүүхдүүдэд хүнд хэлбэрээр илрэх тохиолдол маш бага байдаг. 
 
 
 
Нийт халдвар авсан хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь 20-иос доош насныхан эзэлж байгаагаас гадна нас барсан тохиолдлын 0.2 хүрэхгүй хувийг эзэлж байна. “COVID-19” хүнд хэлбэрээр илрэх эрсдэлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлүүд болон хүүхэд, өсвөр үеийнхний нас баралтын тохиолдлыг дахин судлах шаардлагатай байна” хэмээн тэрбээр хэлжээ.
 
 
 
Үүнтэй холбоотойгоор тэрбээр онцлон тэмдэглэхдээ, халдвар авсан хүмүүсийн эрүүл мэндэд урт хугацаандаа ямар үр дагавар илэрч болзошгүй байгаа нь тодорхойгүй хэвээр байна гэжээ.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг