sonin.mn
МОСКВА. /TASS/. Хийжүүлсэн, чихэрлэг ус ундааны оронд цоргоноос ус уух дадлыг хүүхдүүдэд суулгах нь илүү ашиг тустай гэж ДЭМБ үзэж байна хэмээн тус байгууллагын Халдварт бус өвчин, түүнтэй тэмцэх асуудал хариуцсан газрын дарга Жоао Бред мэдэгджээ.
Энэ тухай тэрбээр ДЭМБ-ын Европын бүсийн товчооны бэлтгэсэн “6-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн хооллолт, биеийн  хөдөлгөөний идэвхтэй байдлын заавар” хэмээх танилцуулгын үеэр ярьжээ.
 
 
Баруун болон Зүүн Европт ижил марктай худалдаалагддаг чихэртэй ундаануудын элсэн чихрийн агууламжийн хэмжээ нь ялгаатай байдгийг ДЭМБ-ын төлөөлөгч дурдав. Тухайлбал, Их Британид чихэрлэг ундаануудад 35-40 гр элсэн чихэр агуулагддаг бол Зүүн Европт худалдаалагддаг бүтээгдэхүүний сахарын хэмжээ 10 граммаар илүү байдаг аж. Харин 6-10 насны хүүхдийн өдөрт авах сахарын хэмжээ 25 орчим гр байдаг. 
 
 
 
“Тийнхүү сахарын агууламж янз бүр байгаатай холбоотойгоор хүүхдэд буруу зуршил бий болдог учир бид хүүхдэд ус уух дадал эзэмшүүлэхийг зорьж байна. Хүүхэд цоргоноос ч ус ууж болох бөгөөд ийм байдлаар бид хүрээлэн буй орчноо ч хамгаалах боломжтой” юм гэж тэрбээр хэлэв. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг