Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мөнхзултай ярилцлаа.
-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Таны бизнесийн гараа болоод өнөөгийн “Жүр-Үр” ХХК-ийг байгуулсан түүхээсээ хуваалцаач?
-Манай компани 1993 онд “Жүр-Үр” хувиараа эрхлэх аж ахуй гэж байгуулагдаж байсан. Анх би лангуун түрээсэлж ажилладаг байлаа. Анх амьдрахын тулд орлого олох, дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлөх гэх мэт наад захын хэрэгцээгээ шийдэхийн тулд хүнсний худалдааг эхлүүлж байсан. Ингээд бид 1998 онд гэр бүлээрээ ярилцаад бүгдээрээ хамтдаа бялуу үйлдвэрлэж эхэлье гэж шийдсэн байдаг. Ингээд өнөөгийн амжилт, монголчуудад танигдсан үндэсний бренд болох “Жүр-Үр” ХХК байгуулагдсанаас хойш 22 жил өнгөрчээ.
Бид анхнаасаа аав ээж, миний хань, дүү нар маань бүгд хамтраад үндэсний брэнд болох “Жүр-Үр” ХХК-ийг босгосон гэдэгтээ баяртай байдаг. Тиймээс энэ амжилт бол “БИ БИШ БИД НАР” гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй.
Эргээд бодоход, 1998 онд бүх зүйл хямд атлаа орлого муутай, хангамж бага үе байсан. Хүмүүс тэр үед юм худалдан авахдаа хямд үнэ харж худалдан авалт хийдэг байлаа. Харин бид бялуу бол баярын тансаг сайхан хэрэглээ учраас бид хямд биш харин чанартай, хүн бүрт таалагддаг байлгахын төлөө хөдөлмөрлөж зүтгэсэн. Хямд байлгахын төлөө гэхээсээ илүү чанарыг эрхэмлэж ирсэн нь өнөөдрийг хүртэл үндэсний брэндийг хөгжүүлэх чухал хөшүүрэг болсон доо. 22 жилийн хугацаанд юу эсэхийг туулахав дээ. Биднийг ойлгохгүй олон бэрхшээлийг туулсан. 2000 оны эхээр үндэсний үйлдвэрлэл дөнгөж бойжиж байсан үе учир иргэд дотоодын бүтээгдэхүүнээс илүү гадаадын бүтээгдэхүүнийг гайхамшигтай гэж үздэг хандлага их байсан. Бейкери гэхээр бүр ч ойлгохгүй, нэг ширхэг бүтээгдэхүүний үнийг нэг килограммын үнэ юм уу гэж ойлгодог цаг үе ч байсан.
Ер нь бол шинэ үеийн бейкерийн түүхийг бид бүтээлцсэндээ баяртай байдаг. Энэ хугацаанд эдийн засгийн хямрал боллоо, төр засгийн шийдвэрүүд их өөрчлөгддөг, ард түмний хэрэглээнд бейкерийн соёл орж ирэх гэх мэтчилэн олон бэрхшээлүүд байсан ч бид тууштай байсан. Ямар ч бэрхшээл гарсан түүнийг давахын тулд хамт олноороо, гэр бүлээрээ нэг санаагаар, нэг зорилгоор зүтгэсний үр дүн өнөөдөр гарч байна.
Бид өнөөдрийн компаниа босгох гэж үр хүүхдээ хүртэл хойш нь тавиад хамтдаа зүтгэсэн хөдөлмөр, хөлс шингэсэн гэж боддог. Залуу нас, бүхий л амьдралаа энэхүү бизнесээ зориулсандаа ч баяртай байдаг. Зарим үед жирэмсний амралтаа ч авч амжихгүй ажлаа хийж байгаад шөнө нь төрсөн тохиолдол ч байдаг. Ер нь цаг завгүй ажилласан даа. Одоо “Жүр-Үр”-үүд 1000-уулаа болсон. Тэдний ар бүл гэхээр 4000 мянгуулаа болсон бөгөөд тэдний гэр бүлийн амьдралд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Анх бол бид энэхүү бизнесээ эхлүүлэхдээ амьдралынхаа наад захын асуудлыг шийдэхийн тулд эхлүүлж байсан бол одоо салбарын хөгжилд хэрхэн хувь нэмрээ хэрхэн оруулах вэ, ажилтан ажиллагсдынхаа амьдралын баталгааг хэрхэн хангах вэ, ажлын байрыг нь хэрхэн хадгалах вэ, яаж сэтгэл хангалуун байлгах вэ гэдэг салбарын төлөө болж, агуулга бол үргэлж баяжиж хөгжиж явдаг юм байнаа гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харууллаа.
-Та анх бизнесийн гараагаа лангуу түрээсэлж эхлүүлсэн гэлээ…
-Тухайн үед орлого багатай, ээж аваасаа бага зэрэг мөнгө авч лангуу ажиллуулж эхэлсэн. ОХУ-д сургууль төгсөөд ирсэн, хүүхдээ гэртээ хардаг байлаа. Гэртээ суухаар орлого олох шаардлага амьдралд тулгарсан. Ингээд 64 дүгээр дэлгүүрт лангуу түрээсэлж, ээжтэйгээ хамтран ажиллаж, ээж маань худалдагч хийдэг байв. Би лангууныхаа барааг нь зөөдөг. Би тэр үед “Өгөөж”-өөс гурилан бүтээгдэхүүн хоёр цүнхэнд хийгээд лангуун дээрээ авчирч зардаг. Хүнд цүнхтэй гурилан бүтээгдэхүүнээ таксинд суугаад авчрая гэхээр ашиг нь байхгүй болох гээд байдаг болохоор автобусанд суугаад авчирдаг байсан. Би залуу хүн байсан учраас таньдаг хүн таарчих вий дээ гэж их ичдэг байсан./инээв/ Гэхдээ тэр бүхэн надад өнөөдрийн боломжийг, хийж бүтээхийн төлөө замд таарах жижиг асуудлыг тоохгүй байх ёстойг ойлгуулсан даа.
Одоо бол бизнесээ хөгжүүлэх арга барил цаг үеэ дагаад өөрчлөгдсөн. Шинээр бизнес эрхлэх гэж байгаа бол Монголын Үндэсний компаниудтай хавсарга болж хамтран ажиллаж, тэдний хэрэгтэй бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч байдлаар хоёр дахь сувгийг нээж ажиллах хэрэгтэй. Хүн ер нь чин сэтгэлээсээ дуртай зүйлээ хийвэл амжилтад хүрэх юм байна. Манай бүтээгдэхүүний технологийг манай бэр н.Сарангэрэл маань гаргадаг. Бид хамтдаа хүн бүхний баяртай, баясалтай үедээ хэрэглэгддэг тансаг сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас бид хийж байгаа хөдөлмөртөө сэтгэл хангалуун байдаг. Хичээснээр хүн амжилтад хүрдэг, гэхдээ хурдан үр дүнг харна гэдэг боломжгүй, цаг хугацаа шаарддаг гэдгийг онцолмоор байна.
-Өнөөдрийн нийгмийн амьдралыг та хэрхэн хардаг вэ?
-Манай төсвийн орлого 1 их наяд хүрэхгүй байсан цаг үе бий. Харин одоо төсвийн орлого 10-11 их наядын орлоготой болж 10 дахин өссөн байна. Гэтэл бидний амьдрал 10 дахин өссөн үү. Үгүй. Монголын ард түмэн бид нэг хэсэг бүлэглэлийн эрх ашигт бид нар тэдэнд өртэй юм шиг амьдраад байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Бид барилга байшин бариад, уул уурхайг ухаад 30 жил боллоо. Бид яг одооноос л хөгжлийн өөр арга зам, үе шатыг хайхгүй бол цаашдаа мянга онол яриад ард түмний амьдрал сайжрахгүй. Бидний хөгжлийн гарц бол хүн рүү чиглэсэн бодлого нийгэмд үгүйлэгдэж байна гэж хардаг.
Сэтгэгдэл0
уул уурхай хөгжсөнөөр эдийн засаг тэлж, хүмүүс чиний хийсэн тортыг авч идэх нь нэмэгдсэн биз дээ. Юу яриад бгаа авгай вэ?
тархины тураалтай идда вэ, энэ хүн өөрийнхөө бизнесийг яриагүй нийгэм маань нэг л болохгүй байна шүү гэж санаа зовнисон байгаа биз дээ
МАН-ын дарангуйлагч хулгайчаа чиний бодлогын алдаа хэлж байхад. Нутаг орноо сэндийчиж, СЭГ болгоод тэгээд яах вэ... МАН-гар малаа...
Уурхайд ажилд хүн монголын хүн амын тун бага хэсэг шүү дээ.Дээр нь Оюу Толгойг л хэлэхгүй бол бусад уурхайн ажилчидийн цалин тийм өндөр биш.1 сая гаранхан төгрөгөөр авгай хүүхэдээ хооллоод,байрны зээлээ төлөөд,хүүхэдийн дээд сургуулийн төлбөр төлөөд тоорт авж таамаглах мөнгө үлдэх үү ? Чи эсвэл монголын уурхайн захирал ерөнхий инженерүүдийг хэлсэн юм уу ? Тэд чинь нийт улс даяар хэдхэн зуун хүн бгаа шүү дээ.
3xan say xvn yagaad xogjixgvi ba aa pizdaka.orvongoor ni ergvvlj bsht ingej uxdiimuu.lalriin uxamsargvi ard tvmenl ingej ulaanaar ni ergvvldeg baix.chi neg nvx uxaad xeden tsaas oloo yu.gadagshaa tsagaachlaxuu ex ornoo uxaj duuschaad.ene bol tsever toriin 100 xubi buruu
Баяр хүргэе.
Жүр үр ч амттай даа
Жүр үр ч амттай даа
Баярлалаа. Танай бялуунууд гоё амттай шүү. Танд болон танай компанид амжит хүсье.
Тэр зөв аливаа нийгмийн үндсэн зорилго бол хүмүүсийн сайн сайхан амьдралыг хангахад чиглэдэг. Гэтэл өнөөдрийн засаглаж байгаа коммунизмын орхидосууд өөрсдийнхөө эрх ашгийг л боддог.
Уул уурхайд их дургүй хүүхэн байна. Уурхайгаа болиод хүн болгон торт хийгээд унавал дампуурахаа мэддэг л байгаа даа. Чаддаг чаддаг юмаа хийгээд бусдын хэрэгт бага хошуу дүрээд явж байвал улс хөгжинө, хөгжинө. Зулаа минь тортоо л сайн хий
TURIIN SHAGNALD GASHUUDALIIN HAR DEEL UMSUG YUM UU, TENEG AVGAI MIN
chi udurjin gashuudliin xuvtsatai ybdagaa exlee bolichix,za
"Жүе үе"-ийн ах эгч нартаа баярлалаа. Эх орондоо баялаг бүтээж, олон хүнийг ажлын байртай, мэргэжилтэй болгож нүүр бардам хүчирхэг иргэдийг төлөвшүүлж,үндэсний бренд бүтээгдэхүүнүүдийг бий болгож байгаа баялаг бүтээгч та бүхэнд нэг ч хүн үлдээлгүй баяр хүргэе.Аль ч хамт олныг ийм түвшинд хүргэхэд удирдагч хүний тархиа гашилгасан их хөдөлмөр байдгийг мэднэ. Хахууль, авилгаар амжилтанд хүрсэн олон "том" бизнес эрхлэгч байдаг.Тэдний дэргэд яг ингэж өөрийн хүч хөдөлмөрөөр боссон бизнес эрхлэгчдийн түүх залуу бизнес эрхлэгчдийн хувьд гарын авлага болно,Мөнхзул захирал болон хамт олонд нь дахин баяр хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүсч ерөөе.Монгол ялна.
Hudulmuriig huuli hunii erh uilchildeggui gazar! Ajilchdiig 24 48 72 tsag untuuluhgui honuulj ajilluuldag! iluu tsagiin mungu tsagt 3000Tugrug hirnee ajlaas 1 minut hotsrohod 500T 10 minut hotsrohod 5000T tsalingaas suutgadag! Ajil taraad 10 minut ajillahad iluu tsagiin mungu ugduggui! Ajliin tsag bolood shuud hiij bui ajlaa zogsoogood Tarah bolohod zaaval duusgaj baij garah ajliin bairny daramt! Uildverchnii evlel Haana yavnaa!
Mundag baxarxal. mongol emegteichuud chaddag l baixgui yu. Ulam ix amjilt. ix amttai saixan amttan byaluu xiideg. Ene xunii xudulmur zytgeliig mash zuv unelsen baina. ene chin l dotoodiin uildverlel shuu dee. Amjilt
Түмний сайн сайхны төлөө Санасан зорьсондоо хүрдэг сайн хүмүүс улам олон болох болтугай. Та бүхэнд амжилт хүсье.
ТРАНС ТОС ЭЛСЭН ЧИХЭР КРЕМ ДРОЖООР ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ ХОРДУУЛЖ ХАВДАР ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧТЭЙ БОЛГОЖ БАЙГАА ТАРГАН ШУЛМАС ДАА.
Yun targan be
Жүр үрийн тортууд гоё амттай. Зөв зөв. Санал нийлж бна.