Нийслэлийн нийтийн тээвэр
…Дүүрэн хүн чихсэн автобус хар хурдаараа давхиж байгаад гэнэт тоормослоно. Зорчигчид бүгдээрээ ханарч нална. Тэнцвэрээ олох гэж бие биенээсээ зууралдан тэмтрэлцэнэ, бас тѳвѳгшѳѳн нудралцана.
-Хѳѳш, чи аятайхан яваач
-Солиороод бай, урд машин орж ирээд би мѳргѳх юм уу
-Чи ямар мах ачиж яваа юу, хүн тээвэрлэж яваа байж
-За хуцаад бай, пизда минь. Дургүй бол ѳѳр унаагаар явахгүй юу
Ямар шалгуураар жолооч болсон нь үл мэдэгдэх хѳѳрүү мангар бацаанууд зорчигчдод үйлчилж байгаа биш ѳѳрийнх нь унаанд дайгдаж яваа гэх маягийн дээрэлхүү араншинтай. Техникийн хугацаа нь дууссан бололтой хар утаа хаялсан хуучин автобусууд, хѳдлѳх тоолондоо ухас ухасхийн гацна. Дотроо бохир заваан тухгүй хэрнээ “Бид хүчтэй тоормозлоход ѳѳрийн тэнцвэрээ авч чадахгүй бэртвэл жолооч хариуцлага хүлээхгүй” гэх маягийн тэнэгдүү сануулгатай. Аль зогсоолд хэдэн цаг минутад ирэх нь тодорхойгүй хэрнээ зогсоолоос зогсоолын хооронд уралдаастай, зогсоолд бие биенээсээ ѳрсѳн шахаж зогсох нь аваар осол гаргах магадлал дэндүү ѳндѳр.
Нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилдэг 1000 орчим автобусанд улсаас жилд 100 тэрбум орчим тѳгрѳгийн нэмэлт санхүүжилт ѳгдѳг гэнэ. Одоо шугаманд явч буй автобуснуудын ихэнх нь хуучирч шаардлага хангахаа больсон бололтой. Мэргэжлийн байгууллагууд нь шударгаар тодруулаад шалгах юм бол хэдэн нѳхѳд энэ бизнесийг “атгаж”, ѳѳрсѳддѳѳ ашиг олж, хууль бусаар зохицуулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар хүмүүс яаж бэлтгэгдэж жолооч болж байгааг ч тодруулах шаардлагатай.
НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ИНГЭЖ ХѲГЖҮҮЛЭХГҮЙ ЭЭ
Улаанбаатарын түгжрэл хэрээс хэтэрч зогсолт хийхэд ойртож буй энэ үед нийтийн тээврийг хѳгжүүлэх нь түгжрэлийг багасгах боломж хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж буй. Ажил гэр хооронд зорихдоо түгжрэлд хамаг цагаа алдаж буй олон хүмүүс, ийм бохир заваан бүдүүлэг үйлчилгээтэй нийтийн тээврийг сонгохоос татгалзаж байна. Хүн бүхэн ѳѳрийн машинаар зорчиж байгаа нь ѳѳртѳѳ ч бас бусдад ч тѳвѳгтэй байдал үүсгэж байна.
1. Нийтийн тээврийн бизнес эрхэлж буй компаниудыг олон нийтэд ил болгож, улсаас авч буй нэмэлт санхүүжилтын зарцуулалтыг шилэн болгох шаардлагатай байна
2. Нийтийн тээвэрт үйлчлэх жолооч нарыг сонгон шалгаруулж, тэдэнд сургалт явуулан олон нийттэй харилцах, тэдэнд зѳв сайн үйлчлэх соёлд сургах хэрэгтэй байна
3. Автобусны паркуудаа шинэчилж, хот доторхи шугамуудаа ойрын эргэлт болгон хуваарилж, автобус тухайн буудалд ирэх явах хугацааг цаг минутаар нь мѳрдүүлэх шаардлагатай байна
4. Гол шугамуудаасаа гадна, захын үйлчилгээг цикль маягийн жижиг тойрог болгон хуваарилж микро автобуснуудыг явуулах мэргэжлийн хүмүүсийн санал таалагдсан
5. Зорчигчидоо хүлээлгэх, олноор нь чихэж тээвэрлэх бус, автобуснуудын эргэлтийг хурдасгаж даац хэмжээ хэтрүүлэхгүй байхад сурах хэрэгтэй юм байна
6. Хэрвээ автобусуудаа цэвэр тохитой болгож, соёлтой ухаалаг үйлчлэх аваас хүн бүхэн үйлчлүүлж цаг мѳнгѳѳ хэмнэхийг хүсч байгаа. 1-р эгнээг “хашиж”, зѳвхѳн нийтийн тээвэр зорчих болгох юм бол цаг хугацааг хэмнэж түгжрэлийг багасгах боломж байна
МАШИН УНАСАН “МАЛ” ШИГ ХҮМҮҮС
Машин унахаараа морь унаж уралдаж байгаа юм шиг “хѳѳрдѳг”, “дайрдаг” сэтгэхүй бидэнд байна. Хэзээ ч бие биенээ хүлээхгүй, машиныхаа хамрыг чиглүүлсэн л бол нүдээ аниад л дайрна. Хэдхэн минут хүлээх тэвчээргүйгээс бѳѳнѳѳрѳѳ чагтан түгжээ үүсгэн гацна, бухимдалдаа байдаг чангаараа дохиогоо чарлуулцгаана. Эгээ л галзуурмаар, галзуучуудын хот гэлтэй. Машины эгнээ хязгаарласан цагаан шугам бол юу ч биш, зүгээр л “зураас” гэдэгтэй иргэд нь ч цагдаа нар нь ч эвлэрсэн. Замбараагүй энэ байдал монголчууд биднийг бие биенээ улам ихээр үзэн ядах, бие биедээ хорсон хагаралдах шалтгаан болж байгааг анзаардаг уу? Энд ямар ч АЗ ЖАРГАЛ алга. Нийгэмшээгүй, хотжоогүй, материаллаг хэрэгцээгээрээ ѳрсѳлддѳг бид ѳѳрсдѳѳ л энэ бүхний буруу.
“UB Cab” үйлчилгээг үүсгэн хѳгжүүлэхийн тулд 7 жил шийдэл хайн зүтгэж буй Н.Отгонбаяртай саяхан уулзаж ярилцав. Шантармаар үе бүхнийг тууштай байж даван гарч, ѳнѳѳгийн Улаанбаатарын түгжрэлийн шийдлийг санал болгож буй түүний саналыг сонсон, түүнд боломж олгон дэмжих хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Ийм залуус олон байгаа. Түгжрэлийг багасгахын тулд хотын тѳв хэсгийн авто зогсоолуудаа цэгцлэн ѳндѳр тѳлбѳртэй болгон, сайн хяналт тавихаас ѳѳр шийдэл одоогоор харагдахгүй л байна. “АРГАА БАРСАН ХҮҮХЭД ААВЫНХАА ТОЛГОЙГ МААЖИВ” гэдгийн үлгэр юм даа. Энэ их түгжрэл, энэ их бухимдлыг анзаарахдаа Улаанбаатар хотыг удирдсан нэрээр “Газрын наймаа”-г хѳгжүүлж ѳѳрсдѳѳ баяжин, хот тѳлѳвлѳлтийг үгүй болгосон тэр новшнуудыг үзэн ядах юм. “Хэрэг хуучирдаггүй” гэдэг хэлц бий.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
ugaasaa mal dagsan huduunii lalruud hotiig maani buzarlaad duussan um cin. fuck
НҮД НЬ ОРЖ ИРСЭН ХҮНИЙ ГАР ЛУУ ХЯЛАЛЗААД ХЭЦҮҮ ШҮҮ.500 ӨГӨӨСЭЙ ГЭСЭН ХАРЦ.ЗАРИМ НЬ БУУДАЛ ДЭЭР ЗОГСООД ЯВАХГҮЙ ЗАРИМ НЬ ЗОГСОХГҮЙ.
МИКРО ийн ХӨЛДҮҮСНҮҮД
bugd uhaan muutanguud, yadaj l tuv zamiin gerlen dohiogoo jigdelchihwel tugjrel baihgui bolno. Bagshiin deediin gerel ariaihiij nogoon bolhoor talbain zuun urd ulaan bolno endees arai hiij hudluhuur tuv shuudangiin gerel taglaad ulaan bolno iim baihaar tuv zam tag gatsah argagui bizdee. Bugdiig zereg nogoon bolgowol saadgui baimaar yum. yo gej
галбадрах жолооч нарыг гэнэн сахилтай,нас тогтсон,гэр бүлийн талаар тогтвортой,архи тамхи хэрэглэдэггүй,илүүдэл жингүй гээд олон шалгуураар авч ажиллуулах санаатай бололтой.Тэд бол бидний л нэг хэсэг, яг бидэнтэй адил хүмүүс.Тэднийг ахмад үеийн ёс суртахуунгүй хулгайч худалч новшнууд хүмүүжүүлсэн бол яг л тэднийгээ дуурайсан байх болно. Сүүлийн үед ард түмэн,хэрэглэгч гэж их туйлширдаг болж.Ард түмэн гэсэн нэрийн ард халааас ухагчид,айл ухагчид,луйварчид,хүүхэд хүчиндэгчид,хүн алагчид, авилгачид гэхчлэн зүсэн зүйлийн нийгмийн хог буртагнууд багтаж байдаг юм.Хэрэглэгч хаан гээд далдаганадаг маланцарууд бас байна.Өөрөө хаан шиг ёс зүйтэй бол хаан шиг хүндлүүлнэ шүү дээ.Өөрөө гудамжны хулиган,люмпэн шиг араншинтай ,хүмүүжилтэй зүдэг амьтантай яаж хаан шиг харьцах юм.Хүний хэлсэн ганц өгүүлбэрийг зөв ойлгочих чадваргүй маланцарууд хэзээ ч хаан байж таарахгүй. Монголд 76 хан ширхэг муу хүн байдаг юм биш.Бараг 3 сая муу хүн бий. Өөрсдийнхөө хэн болохыг бодож эргэцүүл.
Сүлжээний бизнесийн хурдад хязгаарлалт тавья
Сүлжээний бизнесийн хурдад хязгаарлалт тавья
Сүлжээний бизнесийн хурдад хязгаарлалт тавья
Автобусны жолооч болоход бас 60 тэрбумын санхүүжилт босго гэж МАН үүрэгдээ биз..Цэвэрлэгч болохын тулд МАН-ын дарга нарт өгдөг ханш 1 сая төгргөнөөс эхэлдэг гэдэг.
Маш зөв асуудлыг хөнджээ. Би тэртээ 1974 онд нийслэл хотод орж ирэхэд нийтийн тээврийн автобусны үйлчилгээ ямар байсан яг хэвээр зарим талаар дордсон тэр үед зорчигчид ялангуяа залуучууд ахмад настнууд, эмэгтэйчүүд хүүхэдтэй хүнийг илүү хүндэтгэдэг байлаа.
Коммунизмын үед хүний тав тухтай амьдрах орчинийг нь бүрдүүлээгүй бж хүнээ аль болох олон болгох гээд дэндүү туйлширсан.Хот руу ч хамаагүй олон хүн оруулж ирсэн.1990 оноос хойш бол бүр замаа алдсан.Одоо хүүхэдийн мөнгө өгдөгөө болимоор бн.Хүнээ олон болгох биш бгаа хэдийгээ тав тухтай амьдрах орчинийг нь бэлдмээр бн.Хүн амаа олон болгоод хийлгэх ажил нь хаа бн.Тав тухтай амьдрахад нь хүрэх цалин өгөх компани хэд билээ.Гадаадаар дүүрэн визгүй хамгийн хүнд хар ажлийг хийсэн монголчууд,бие үнэлсэн эсвэл гадаад эрийн араас гэрлэх гэж гуйж гүйсэн хүүхэнүүд.Ийм ядуу бхад ирээдүйд ч байдал сайжрах шинжгүй бхад ХҮН АМАА ОЛОН БОЛГОНО гэж яридаг хүн бх юм.Би логикийг нь ойлгохгүй бн
Тухайн үед микроавтобусны кондуктор хийгээд орилоод байдаг байсан бацаанууд өнөөдөр нас биед хүрч том оврын автобусны жолооч болсон гэдээг
Пин гээд мэргэшсэн жолооч болчихдоггүй
Пин гээд мэргэшсэн жолооч болчихдоггүй
Пин гээд мэргэшсэн жолооч болчихдоггүй
Микро болохгүй.Бүр хэцүү галзуу юм үү гэмээр уралдана. Дунд оврын автобус хувийн сургуулийн автобус шиг жижиг автобжмгууд гэр хороолол хүртэл явуулах ,хүн цөөтэй өдрийн цагаар ойрхон ойрхон явах..,
Микро болохгүй.Бүр хэцүү галзуу юм үү гэмээр уралдана. Дунд оврын автобус хувийн сургуулийн автобус шиг жижиг автобжмгууд гэр хороолол хүртэл явуулах ,хүн цөөтэй өдрийн цагаар ойрхон ойрхон явах..,
Дахиад л харлуулаад эхэллээ. Олон хүн сайнтай бас муутай гэдэг. 40 гаран жил нийтийн тээврийн унаагаар үйлчлүүлж ажил амьдралаа залгуулжээ.кондуктор үйлчилдэг байсан үед хариулт мөнгө дутуу өгсөн нэг ч кондуктор байгаагүй л юмдаг. Автобусны жолооч нарын хувьд олон хүний ажил амжуулах гэж үүрээр ажилдаа гарч шөнө дундаас хойш гэртээ харьдаг нь үнэн шүү дээ. Би л байсан бол бачимдаад барьцалдаж магадгүй уралцмаар юм зөндөө л таарч байсан. Автобусны жолооч нар хүлээцтэй хандаж байхыг олоон харсан даа. Хотын нийтийн тээврийг нуруундаа үүрч яваа автобус компаниханд талархаж явдагаа дашрамд илэрхийлье.
Өнөөдөр хотын түгжрэлийг бий болгосон гол буруутан бол 1990-2012, 2016-аас одоо болтол нийслэлийг удирдаж ирсэн МАН-ын дарга нар. Тэд л эрх барьж байхдаа хотын дэд бүтцийг зах руу тэлж барилгажуулахын оронд байгаа дэд бүтэцтэй газруудыг нь дамлан зарж баяжицгаасан.Тэдний дандаа сонгож ирсэн та бид өөрсөдө буруутай. Зүй нь тэднийг албан тушаал эрх мэдлээ ашиглан нийтэд хор уршиг тарьсных нь төлөө хатуу шийтгэж хамаг хөрөнгийг нь хураах ёстой байсан юм. Хошногоо өмхий гээд тайрдаггүйгээс хойш одоо яая гэхэв.Та бидний сонгосон сонголь. Хохь чинь гэхээс өөр хэлэх үг алга.Илжиг модон хударгандаа гэгчээр МАН-аа дахин дахин сонгоод түгжрэлдээ түгжигдээд байж байхдаа таарсан малнууд.Хүүхдийн 100.000 төгрөгөө аваад ямар ч ажил хйихгүй, том захуудад лангуу сахиад эсвэл гудамжинд гар дээрээсээ юм зараад цагдаадаа хөөгдөөд, Приусээр халтуур хйиж, бүр цайхдаа биеэ үнэлээд хулгай хийгээд гуйлга гуйж байхдаа таарсан малнууд.МАН-аа сонгуулиар унагачих ухаан байхгүй.Хүнсний талон хүүхдийн мөнгө 2-роор
МАНАН шүүдээ. МАН ч хулгайч л даа.Гэхдээ том хулгай хийхдээ дандаа АН-ын томчуултай нууцаар хуйвалдаж хамт хийдгийг мэднэ шүү дээ.Яахав чам мэтийн АН-ын жирийн гишүүдтэй хулгай хийж олсоноо хуваалцахгүй шүү дээ.Бүгд Найрамдах Нам ч гэх шиг бусад жижиг намын удирдлагыг харахаар бас л хулгайч гарууд.Мэдэхгүй монгол үндэстэн чинь хулгайч,худалч сэтгэхүйтэй болчихсон юм уу ? Эсвэл ганц ганц айлаараа амиа бодож дороо шарлуулж амидраад олон мянган жил болсон нүүдэлчидийн гени юм уу? Суурин амьдралтай үндэстэнүүдийн тосгоноороо хамтраад амьдардаг, тосгоныхноо хэн нэгэнд муу юм хийвэл дараа нь тосгондоо амьдрахад хэцүү болно гэж айх сэтгэхүй тэдэнд олон мянган жил хоногшичохсон.Манайхан бол хулгай хийгээд,худал хийгээд ч хамаагүй бусдаасаа илүү амьдарч байвал таашаал авдаг амиа бодсон нүүдэлчин сэтгэхүйтэй
Цалинг нь нэмүүлчихээд шүүмжилээч. Гэхдээ би автобусны жолооч биш.Хэзээ ч болохгүй.Яагаад гэвэл тийм амар ажил биш.Энэ их түгжээг, хажуугаар нь зөрөх дүрэм баримталдаггүй бусад машиний жолооч нар,гарцаар,гэрлээр гардаггүй явган зорчигч нарын аргыг олж энэ олон хүнийг автобусанд аюулгүй оруулж буулгана гэдэг маш их нерв, тэвчээр шаардана.Тэгээд ажлийн цаг урт шүү
Зах зээлийн нийгэмд харилцааны соёлд анхаарах нь чухал. Дээр нь тухайн чиглэлийн автобус энэ буудалд яг хэдэн цаг, минутад ирэх вэ гэдгийг ил тод бичсэн байвал сайн. Үүний тулд маршрут, чиглэлийнхээ уртыг богиносгомоор байгаа юм. За тэгээд автобусны зорчих үнийг жаахан бууруулаад ямар ч хөнгөлөлтгүй, бүгд ижил үнээр зорчих хэрэгтэй .
Шинжлэх ухаан технологийн сангийн дарга Даваа гэж нөхөр байхад гэрлэн дохионы системийг хөгжүүлж, зүй зохистой удирдлагаар хангах боломжийг санхүүжүүлэх төслийг санал болгосон. Гэтэл Даваа гэж новш "олон нийтийн эрх ашгийг хамгаалах ямар хэрэг байгаа юм" гэж хэлээд өөрийнхөө хувийн бизнесийг санхүүжүүлэх ажлаа хийдэг болохоо хэлсэн шүү. Монголд олон нийтийн эрх ашиг гээч зүйлийг хаячихсан жишээ энэ юм. Тийм болохоор энэ нийгмийн асуудлыг шинжлэх ухаанчаар шийдэх сонирхол Шинжлэх Ухаан Технологийн Санд байхгүй. ЖДҮ шиг зүгээр дарга нарын компанид хүүгүй зээл өгдөг сангууд маш олон гэсэн үг юм.
Метро барихгүй бол түгжрэлийн асуудал хэзээ ч цэцгрэхгүй ээ
unen baidliig bichsen bna. avtobusnii jolooch nariin ihenh ni mash buduuleg hun chanargui sagsuu, bolovsrolgui buduuleg humuus baidag, tedend hatuu shalguur tavij ajilluulbal humuus tugjee uusgedeg basginaaraa yavah ni bagasna, zuv asuudal tavisn bna.
Cotsializm saihan baij