sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Financial Times/. Эмнэлгийн нөхцөлд коронавирусээр халдварласан хүмүүсийг эмчлэх үед ремдесивир, гидроксихлорохин, лопинавир/ритонавир, интерферон зэрэг эм нь нас баралтын үзүүлэлт буурахад гойд нөлөө үзүүлэхгүй байна гэж ДЭМБ мэдэгджээ.
“ДЭМБ-с явуулсан “Solidarity” эмнэлзүйн судалгааны дүнгээс харахад, ремдесивир, гидроксихлорохин, лопинавир/ритонавир, интерферон эмүүд коронавирусний халдварын улмаас нас барах үзүүлэлт буурахад гойд нөлөө үзүүлэхгүй эсвэл огт үр дүнгүй байна” гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсан байна.
 
 
 
“Solidarity” судалгаанд 30 гаруй орныг хамруулж, мэргэжилтнүүд эдгээр эмийг хэрэглэснээр нас баралтын үзүүлэлт үзүүлэх үр дүн хийгээд өвчтөнүүдийн эмнэлэгт өнгөрүүлэх хугацаанд үзүүлэх нөлөөг судалсан байна.
 
 
 
Ремдесивир эмийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эмчилгээнд хэрэглэсэн юм. Энэ үед Д.Трампт ямар нэгэн гаж нөлөө илрээгүй тухай эмч нь мэдэгдсэн. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг