sonin.mn
Монгол Улсын Ардын Жүжигчин Ш.Чимэдцэеэ Сүхбаатар аймгийн хэсэг төлөөллийн хамт мэдээлэл хийлээ.Тэрээр 11 сарын 28-нд "Дуунд залбирсан тавилан" тоглолтоо UB Palace-ын концертын их танхимд хийхээр болжээ.
 
Тоглолтонд Морин Хуурын чуулга, Монголын уртын дууны холбооны уран бүтээлчид оролцох бөгөөд тасалбарыг 99237123 ( Ч.Үл-Олдох) гэсэн дугаарын утсанд холбогдож авч болох юм байна.
 
Мөн түүний нөхөр асан Х.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан тул нэн даруй 100 сая төгрөг олж өгөхгүй бол амьдарч буй байрыг нь хураана гэдгээ Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаныхан мэдэгдээд буй аж.
Харин дээрх салалт, хөрөнгө хуваахтай холбоотой асуудлыг Ш.Чимэдцэеэ хуулийн гажуудал гэж үзэж буй тул Гэр бүлийн тухай хуулийг яаралтай шинэчлэх хэрэгтэй гэв.
 
Ч.Явуухүү