Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа.
Өчигдрийн /2020.11.24/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 915 тээврийн хэрэгслээр 1685 зорчигч хот руу нэвтэрсэн байна. Харин дээрх шалтгаан чиг үүргийн дагуу 1050 тээврийн хэрэгслээр 1980 зорчигч хотоос гарчээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Орж ирж байгаа тэнүүлчид бол өнгөрч.Харин хотоос, Сэлэнгээс,Дарханаас ч гэдэг юм уу халдварын голомтоос гарч байгааг нь бол тас хорих ёстой доо.Халдвар бүх аймагт тархвал төсөөлшгүй хүндрэл гарна. Дээр, дооргүй сургамж авч ажил амьдралаа зохицуулдаг болох шаардлага байна. Дандаа хувийн эрх ашгаа урдаа барьдаг завхуул ёс зүйг халах ёстой.
Улаанбаатарт шинээр бүртгэгдэж байгаа тахал тээгч биетүүдийн ойрын болон дам хавьтлыг хөөгөөд бариад авачих хэрэгтэй. Зугтаавал 6-10 жил хорих ялтай юм байна лээ шүү.
ymar n garaad bdg uom.Zendee olon honog huleelee.Idesh hoolondoo yvmaar bn.Ulbeger sul hun ajil uderdeh ard tumen hetsuu uom bn
Unen yum uu yamar olon garch ordgiin be