Хэзээ ч давтагдашгүй БИ хэмээх бодьгалаас хүн тѳрѳлхтѳн бүрэлддэг. Бие биетэйгээ яг адилхан байх боломжгүй бидний амьдрал бие биенээсээ дэндүү хамааралтай. Бусдад таалагдаж амьдрах, бусдад муу хэлэгдэхгүй бас муу үзэгдэхгүйг хичээх амьдрал ѳѳрийн хэмнэлтэй. Ѳѳрийн биеийг ихэд бодож, ѳрѳѳл бусдаас тодорч амьдрах хүсэл зовлонгийн нэгэн шалтгаан болдог.
*НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА
Сошиал сүлжээнд ѳѳрийгѳѳ их нѳлѳѳтэй гэж бодож дүгнэдэг хүмүүс цѳѳнгүй бий. Бүх зүйлийг ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэдэг тэд, ѳѳрийг нь дагаж магтаагүй ѳѳрѳѳс нь ѳѳрѳѳр сэтгэн үйлдэж байгаа хэн нэгэнд дургуйцлээ илэрхийлнэ. Шүүмжилж хэн нэгнийг доош хийн доромжлох аястай бичлэгтээ ѳѳрийн санал бодлоо тулгадаг. Түүнд хэн нэгэн таалагдахгүй байгаатай адил ѳѳрѳѳ ч хэн нэгэнд таалагдахгүй байж болохыг тооцдоггүй. Санал бодол зѳрѳлдѳж болно л доо. Харин ѳѳрийгѳѳ хэт дѳвийлгэж, нѳгѳѳ хүний хийж бүтээж байгааг үгүйсгэж байгаа нь таагүй. БУСДЫН САНАА БОДЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ДОРОМЖИЛОХГҮЙГЭЭР ШҮҮМЖИЛЖ БОЛНО.
*БИ ИНГЭЖ ХҮСЧ БАЙНА
Ѳрѳѳл бусдын хүсэл сонирхлыг огт тоохгүйгээр зѳвхѳн ѳѳрийн хүсч буй зүйлээ бусдад тулган шаарддаг хүмүүс бий. Ямар ч аргаар хамаагүй ѳѳрийн хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх оролдлого шунал руу хѳтѳлж байдаг. Боломжоосоо давсан үнэтэй хэрэглээ амьдралыг тань зовлон болгон хувиргана. Бусдад таалагдах гэсэн хүсэл бодсоноосоо ѳѳрѳѳр ярихад сургадаг бол, бусдын дор орохгүй гэсэн адбиш хүсэл баян хүний дүрд ядмагхан тоглох оролдлогод хүргэдэг. Энэ амьдралд ѳѳрийнхѳѳрѳѳ байж, ѳѳрийнхѳѳрѳѳ амьдарч чадахгүйдээ хүмүүс хамгийн ихээр ядардагийг та анзаардаг уу? ЭНЭ АМЬДРАЛД БҮХ ЗҮЙЛ ѲѲРИЙН ХЭМЖЭЭТЭЙ. ХЭМЖЭЭ НЬ ХЭТЭРСЭН ҮЙЛДЭЛ БҮХЭН ЗОВЛОН БОЛЖ ХУВИРДАГ.
*БИ БУСДААС ИЛҮҮ
Улстѳрд орсон зарим хүмүүс улстѳрѳѳс зайлуулагдахаараа энгийн амьдралаар амьдарч чадахаа больж, ѳѳрийн хувь заяатайгаа эвлэрч чадалгүй бухимддаг. Улстѳрд байхад нь тойрон зусарддаг олон хүмүүс “Та мѳн ч ухаантай шүү”, “Та гайхалтай сайхан хэллээ”, “Хүмүүс таныг шагшин магтаж, дэмжээд байна” гэж хѳѳргѳн магтсаар байгаад унагаж орхино.
Бодит байдлыг огтоос мэдэхгүй хѳѳсрѳн хѳѳрсѳѳр байгаад “хэн ч биш” болж унахад зусардан дагалдагсад ихэнхи нь дэвсэлж нулимчихаад хээв нэг холдож одно. ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЗѲВХѲН ѲѲРѲѲ БОДИТ БАЙДЛЫГ МЭДЭРЧ ДҮГНЭЖ, ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙ.
*БИ Л БОЛЖ БАЙВАЛ
Хэн нэгэнтэй ярилцахдаа зѳвхѳн ѳѳрийнхѳѳ тухай дѳвийлгэн ярьдаг хүмүүс цѳѳн биш. “Би ингэсэн”, “Би ингэж бодож байгаа”, “Би ингэх гэж байгаа”, “Би…”, “Би…”, “Би..” гэж ярьдаг хүмүүс бусдын талаар тэгтлээ анзаарч боддоггүй. Яагаад ч юм бэ? Бусдын анхаарлын тѳвд байх хүсэл нь ѳѳрийгѳѳ байнга магтах хүсэлтэй сүлэлдэнэ.
Бусдын яриаг анхаарч сонсохгүй атлаа ѳѳрийнх нь яриаг анхаарч сонссонгүй хэмээн бухимдаж эгдүүцнэ. Хүн бүхэнд тантай адил асуудал байдаг болохоор хуваалцахыг хүсч байгаадаа тантай ярилцах цаг гаргадаг. ѲѲРТѲѲ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ХҮСЧ БУЙ БОЛ БУСДЫН ЯРИАГ АНХААРАЛТАЙ СОНСОЖ СУР
*ЗҮГЭЭР Л МИНИЙХЭЭР БАЙ
Сайн муу холилдсон ѳѳрийн амьдралаараа бусдын амьдралыг жишиж, ѳѳр шигээ байлгах гэж ѳрѳѳлийг зовоож, ѳѳрѳѳ ч зовж явдаг олон хүмүүс бий. Ѳѳрийн хүүхдүүдтэйгээ зѳрчилддѳг бидний алдааны нэгэн шалтгаан нь энэ. Идэж уух, ѳмсѳж зүүх, алхах гишгэх, шийдвэр гаргах бүрд зѳвхѳн ѳѳрийн хүслээ тулгахдаа “хайрлаж байгаа учраас” хэмээн ѳѳрийгѳѳ зѳвтгѳдѳг. Ах дүү нарынхаа амьдралд ч хутгалдаж ямар хүнтэй яаж ханилах, ямар мэргэжил эзэмшиж хаана ажиллахыг хүртэл зааж зааварчилахыг хүсдэг. Ѳѳрийгѳѳ мундаг амьдарч байгаа гэж боддогоос тэр байх. ХҮН БҮХЭНД ѲѲРИЙНХѲѲРѲѲ АМЬДРАХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙ. УЧИР НЬ ТА ТѲГС ХҮН БИШ.
*ТѲГСГѲЛИЙН ОРОНД
Дэндүү богинохон энэ амьдралд хүний хэрэглээ тийм ч их биш. Хайгаад байдаг аз жаргал нь хаа нэгтээ бус ѳѳрт нь байгааг бас анзаардаггүй. “Би л жаргаад байна” хэмээн сайрхах, “Би л зовоод байна” гэж гутрах хэрэггүй дээ, хүн бүхний амьдрал ѳѳрийн хэм хэмжээтэй. Энэ хэм хэмжээнээсээ халихаар л бидний амьдрал утгагүй бас зовлон болж хувираад байдаг юм шүү дээ. Ѳѳрийн зовлонгийн шалтгааныг ѳѳрѳѳсѳѳ бус ѳрѳѳл бусдаас хайгаад ирэхээр чи энэ амьдралд ѳѳрийгѳѳ хэзээ ч олохгүй тѳѳрсѳѳр байдаг. Хэн нэгнийг буруутгаад л үзэн ядаад, түүнд ѳс хонзон санаад ирэхээр амьдрал тань ямар ч утгагүй болж чи ѳѳрѳѳ маш ихээр ядарч эхэлдэг.
Бусдыг хайрлаж, бусдыг уучилж эхлэхээр амьдрал тань огт ѳѳр болж байгааг та анзаарах болно. Чи хэрвээ мундаг хүн болохыг хүсч байгаа бол бусдын тус дэмгүйгээр хэрхэвч чадахгүй. Бид бие биедээ сайнаар хандаж, бие биедээ чин сэтгэлээсээ тусалж, бие биенээ зүрхнээсээ хайрлаж эхлэхэд амьдрал тань хѳгжүүн сайхан болдог.
Ѳѳрийн БИ гээ умартаж БИД гэж бодож эхлэхэд хамтдаа хѳгжиж, хамтдаа эерэг сайхан бодолтой болцгоож, хамтдаа баяр жаргалтай болно. Дургүйг тань хүргэсэн хүнийхээ ѳѳдѳѳс инээмсэглэн сэтгэлдээ уучлах тийм ч хэцүү биш. Жижигхэн асуудлаас шалтгаалан ѳнѳѳдѳр муудалцсан хүнтэйгээ маргааш эсвэл хэзээ ч уулзахгүй байж болох шүү дээ. Боломж гэдэг үргэлж олдох биш.
Монголчууд бид нэг л эвээ олохгүй байнаа. Алдаа гаргасан нэгнээ бүгдээрээ доромжлон шоолж, хараан зүхэж нулимцагаана. Үргэлж л нэгэнтэйгээ муудалцаж, талцаж хэрэлдэнэ. Бичиж буй сэтгэгдэл нь хүртэл ой гутмаар муухай. Ѳѳрийн муугаа анзаарахгүй байж ѳрѳѳл бусдын мууд дурлана. Дандаа бие биетэйгээ ѳрсѳлдѳн, бие биенээсээ илүү гарах гэж хэмлэлдэцгээнэ. Хувиа хичээж БИ хэмээн цээжээ дэлдэн сагсуурна. БИД болох бол зугатаж нуугдана. Яагаад ийм болчихов доо? гэж харамсан бодох. Юу гээч!!! Би та нар руу хараад нэг их сайхан инээмсэглэмээр байна, ууч сайхан сэтгэлийн тань хариуд хайрламаар байна, зүгээр л сэтгэл амар амгалан баймаар байна. Амьдрал дэндүү богинохон шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2020-11-27
Улаанбаатар хот
Сэтгэгдэл0
Энэ өвчнөөс болж улс орон минь бүхэлдээ сүйрч байна даа
ТЭР НАМУУДАА БОЛЬЕ
Тэнэг хүн дайнд хөөрнө гээч боллоо.
Харнууд минь,жаахан цөхөрж байна уудаа,наад олон "би" нүүд чинь чамайг хүлээж авахгүй л байх шиг. Чи ч өөрөө уймраад бичвэрийнхээ гарчгийг өөрчилж нэг үзээд ч байх шиг. Америкт 20- иод жил "бид" дунд амьдарч ухаарал олсон "би" - г 70+30 жил коммунизм+ардчилал нийгмээр "бид" болох ухамсар суулгах гээд бараагүй "би" нүүдийг тийм амархан "бид" болгох ч хэцүү байхаа... Гэхдээ бүү цөхөр,олон хүмүүс чиний ажлын учир утгыг ойлгохгүй,үнэлэхгүй байгаа ч чи соён гэгээрүүлэгчдийн анхдагчдийн нэг шүү,амжилт
Дэлхийн улс орнууд урагшаа харж ирээдүй рүүгээ тэмүүлж хөгжин дэвжиж байна. Монголчууд харин улирсан баларсан эртний улиг домог болсон түүхээрээ амьдрах юм шиг хойш харан бэдэрч явна
дуугай америк жорлон угааж олсон мөнгөө ид.муу комнистын орхидог минь
фб-т батболд батаа гээд хэруулиин бузар,их мэдэх нэг эргуу байнаа!боловсрол муутай,хартай,хов жив цулуулж,бухнииг мэдэгч болж жужиглэсэн
Chi geer owchilj bga hvmvvs bas olon bna sh de tedniig bocheech
БИ бас өөрийнхээрээ л байг л дээ .. Хүн бүхэн өөрийнхээрээ байг - би ч тайван амгалан баймаар байнс гэсэн атлаа : муу БИ- д бухимдаад ч яахав днээ .... харнууд минь
Ийм өвчтэй болсон хүмүүс монголоор нэг дээр дооргүй золбирч байгаа. Энэ бүхний буруутан нь хэн бэ гэвэл коммунистууд. Коммунист МАН ынхан. Коммунизм устчаад байхад монголд үлдсэн нуугдаж хоцорсон коммунизмын орхидосууд энэ бүхний буруутан. Золбин коммунистууд монголоос өөр хаа ч байхгүй.
Би ч чи ч ялгаагүй коммунист. Ком-ст гэдгээ чи ч би ч мэдэхгүй. Ком-ст гэж юу гэсэн үг вэ,гэдгээ ч мэдэхгүй бүгд тэнэгүүд
би мэднэ би чадна гэсэн чадваргуй зурх сэтгэлгуй хумуусээс их юм алга
"Юм мэддэггүй.Мэддэггүйгээ мэддэггүй хүнийг усан тэнэг новш гэнэ.Тэрнийг үлдэн хөөж явуул" гэсэн сургаал үг бий.Сүүдийн үед ийм усан тэнэг илжигнүүд хийрхэ өвчигнөж дүвчигнэж дадлдаганаж болдог газар нь ФБ орчин болжээ. Гэртээ ажил хийхгүй суусаар байгаад хэнд ч хэрэггүй амьтан болсондоо гутарч дофамины хамааралтай болсон шуламнууд сошиалд их өвчигнөх юм. Сошиал тэр чигээрээ тэнэгүүдийн цэцэрхдэг газар болчихлоо.
фб гэж юмны араас нуугдаж байгаад хэн нэгнийг доромжилдог , их мэдэгч болдог талбар байх юм хэрэв ил тод байдаг бол тэр бичигч нар гөлөн гөлөн гээд ганц ч үг дугарч чадахгүй дээ.
Тэгвэл монголчууд нийтээрээ БИ өвчтэй юм бн хүндэрчихсэн болохоор барагтай бол эмчилгээ авахгүй байхдаа сайн хүмүүс байсан юмсан ум маани баднихум
Монголчууд минь коммунист гэж ер нь ямар хүн байдаг юм бэ.бодвол их л муу хүн бололтой.гэтэл бидний араншинг харвал ер нь бүгдээрээ коммунист бололтой юм биш үү.ха ха ха
yg l chelleedee,dajgui niitlel bna,chun um chin bid tusgaj avna,bayrlalaa
Хvн болгоны амьдрал хэм хэмжээтэй.!!!Хvн болгон адилгуй Хvлэг болгон жороогуй Сайхан бичжээ Амжилт
Бид чамд хайртай
Инээсэн бүхэн найз биш уурласан бүхэн дайсан биш гэсэн мэргэдийн цэцэн үг бий. Өөрөө өөрийгөө үгүйсгэсэн зарим талаар чөтгөрийн тойрогт орсон мэт зүйл бичжээ. Үнэндээ зүйлс бүр чөтгөрийн тойрогт хөвдөггүй, өөрөөр хэлбэл оюун санааны хувьд өөрийгөө олсон эгэл би-г би чадны би-ээс ялгаж бичээгүй нь алдаатай болжээ. Мөн өмнөх нийтлэлээс дараагийн нийтлэлийн сэдэл гоморхол үргэлжлэн хөврөх нь ядмагхан санагдлаа. Шүүмжлэлээс цоо шинийг олж авах боломжтой болохоос бусдад үзэл бодлоо тулгах өчүүхэн зөвтгөл өөртөө наахыг оролдох нь зохисгүй. Гэхдээ "би" гэдэг сэдвийг хөндсөн нь дэмжүүштэй санагдлаа
түүний нэг нь би л биш байгаасай гэхээр хэт амиа хичээсэн болчих, гэхдээ хүн өөрийхөөрөө бусдад дараа болохгүй амьдрах, онгогдсон ажлаа чанартай хийчихээд түүнийгээ би хийчихлээ гээд цээж дэлдэхгүй байх нь жинхэнэ хүн юм боловуу.
Улс төрийн орчин би ээр өвчлөгсдийн өсөж үржих дураар авирлаж омойтогчдын орон гэр болсон нь харамсалтай, насан туршдаа шигдэж буцах замгүй болтлоо төөрсөн байдаг.
Бодит байдлыг үнэн бичжээ.
Биднийг бага байхад хөдөө орон нутагт байдал шал өөр байсан. Ахмад хүмүүсээ хүндлэнэ аав ээжээсээ байнга асууна айл хөрштэйгөө зөвлөлдөнө. Заримдаа нүүдэлчдийн хотжилт ийм болгоод байна уу гэж бодно. Зарим залуус үнэхээр эцэг эхгүй юм шиг эх оронгүй юмшиг загнаж харааж бухимдах юм. Бэлэн зэлэн амьдрал банкны зээл хоёр л бухимдуулаад байдаг юм болов уу бүү мэд.
Бүгдээрээ адилхан хулгайч нар, Солонгосууд шиг жагсаад буулгах болжээ, Улс төрийн тоймч Гантулга гуай л хийж чадна !!!
buh ajiliig Team hamt olonooroo l hiideg. hun ganzaaraa yug hiij chdahgui. hezee baitlaa ganzaaraa bagana barisan mortloo unia olgoj yablaa da. teneg humuus bi bi gedenk. gadaadad shuud Team-s gaduurhagdana.
Газрын зураг багтаасан баатар
Би гэдэг хүмүүсийн бөөгнөрөл буй болсон газар хэзээ ч хөгжил дэвшил цэцэглэхгүй. Тэр бөөгнөрөл, хийрхэл нь Монголд улстөрийн нам. 30 жил намаар талцаж хийрхээд олигтой юм болсонгүй. Харин авлигал, ажилгүйдэл, ядуурал цэцэглэсэн он жилүүд болж өнгөрлөө. Тэр "би"-ийн бөөгнөрөл болсон намд албан тушаал,алдар цол горилогчид, тэднийг аялдан дагалдагч- хувь хүртэгсэд байгаа нь гутамшиг. Бас нэг нам нөгөөгйинхээ хийсэн бүтээснийг нурааж дахин "би" хэмээн шинээр эхэлнэ. Нэг ажлыг талагдсангүй гээд дундаас нь цавчаа хийхээр татвар төлөгчдийн мөнгөөр хэд дахин хийнэ. "Би"-гийн хэнээрхэл ийм л үнэтэй.
1-xan mongol bidh delxii niiteeree denduu davchuu xeruulch baunaa
1-xan mongol bidh delxii niiteeree denduu davchuu xeruulch baunaa
lider baukhgyi zugeer l xudlaa uimsen xumuus 1gart zangidak xeregtei
Тийм шүү хүмүүний амьдрал богинохон. "Бид" гэж бие биенээ хайрлаж явах ёстой. Галбадрах маш зөв сэдэв бичсэнд баярлаж байна.