“Эх дэлхийн мисс” тэмцээнд Монголын мисс Б.Баттогтох эх орноо төлөөлөн оролцож байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэмцээний шалгаруулалтад амжилттай өрсөлдөж байгаа тэрбээр спорт хувцасны төрөлд түрүүлсэн байна. Энэхүү төрөлд ОХУ, Нигер, Монгол, АНУ-ын мисс тэргүүлжээ. Цар тахалтай холбоотойгоор энэ жилийн тэмцээнийг онлайнаар зохион байгуулж байгаа учраас мэргэжлийн 14 видео танилцуулга хийх шалгуурыг тавьсан. Мисс Б.Баттогтохын хувьд өдгөө Итали улсад амьдарч байгаа бөгөөд тогооч мэргэжлээр сургуульд суралцаж, төгссөн. Англи, хятад, итали хэлтэй мисс бүсгүй өмнө нь “Miss grand international”, “Мiss supranational”, “Miss model of the world” зэрэг тэмцээнд эх орноо төлөөлж, амжилттай оролцож байсан юм. “Эх дэлхийн мисс” тодруулах тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 29-нд Филиппин улсад болно.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Мисс шиг биш мотоциклийн хулгайч шиг харагдаж байгааг нуугаад яахав тиймээ?
Энэ ёстой үнэн царай муутай авгай байнаа, нүүрэн дээр нь гадаад гоё хүүхний зураг наачихвал бие нь бол яахав тэгс ингэсгээд юм болгох л байх
Атаархаж үхлээ юу новшнуудаа
huurhun chamdaa amjilt husey.chi chadnaa..Bas ene ataarhsan humuusiig bitgii toogoorol.Amjilt.