Энэ улирлын Үндэстнүүдийн лигийн тэмцээний эхний тойргийн тоглолтод Нидерланд, Германы хөл бөмбөгийн шигшээ багууд 1:1 харьцаагаар тэнцлээ. Амстердам хотод болсон тоглолтын II үеийн нэмэлт цагийн хоёр дахь минутанд талбайн эзэн багийн Коди Гакпо, 32 дахь минутанд Германы багийн Феликс Нмеча нар гоол оруулжээ. Хоёр баг хоёулаа шинэ дасгалжуулагчийн удирдлага дор анхны тоглолтоо хийлээ. Испанийн дасгалжуулагч Хави Эрнандесийг Нидерландын шигшээгийн дасгалжуулагчаар томилсон нь наймдугаар сарын 12-нд тодорхой болсон юм.
Харин Юрген Клоп Германы шигшээг 7 дугаар сарын 24-нөөс хойш удирдаж байна. Нидерланд, Германы багууд А лигийн 2 дугаар хэсэгт Серб, Грекийн шигшээ багуудтай тоглож байгаа юм.
Пүрэв гарагт Белград хотод болсон тоглолтод грекчүүд Сербийг 2:1-ээр хожжээ. Дараагийн тойрогт Германы баг 27-ны өдөр Грекийн шигшээтэй талбайдаа тоглох бол мөн өдөр нидерландчууд Сербийн талбайд тоглоно.
Өчигдөр болсон бусад тоглолтын дүнг танилцуулбал:
Норвег – Дани 3:2
Португал – Уэльс 1:0
Австри – Израил 3:1
Косово – Ирланд 1:0
Литва – Лихтенштейн 2:0
Мальта – Андорра 2:1
Б.Адъяахүү
Баасан - 09 сарын 25,
2026
Сэтгэгдэл0