СИНГАПУР. /Reuters/. Сингапур лабораторид ургуулсан тахианы мах худалдаалахыг АНУ-ын “Eat Just” гарааны компанид зөвшөөрчээ.
"Сингапур нь нядалсан малын бус “цэвэр махыг” худалдахыг зөвшөөрсөн анхны улс боллоо" гэж “Eat Just” компани мэдээлсэн байна.
Хэрэглэгчид эрүүл мэнддээ болон ан амьтад, байгаль орчинд илүү анхаарал хандуулах болсонтой холбоотойгоор мах орлуулах бүтээгдэхүүний эрэлт ихээхэн нэмэгдэж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор “Beyond Meat”, “Impossible Foods” компанийн олонд таниулсан ургамлын гаралтай мах супермаркетын лангуу, зоогийн газруудын цэсэнд улам бүр нэмэгдэх болж байна. Харин цэвэр хэмээн нэрлэж буй махыг амьтнаас авсан эсийг ургуулан бий болгох бөгөөд энэ бүхэн хөгжүүлэлтийн эхэн үе шатандаа явж байгаа ажээ. “Хүний аюулгүй хэрэглээнд зориулан амьтны эсээс шууд бүтээсэн жинхэнэ, өндөр чанартай маханд зөвшөөрөл олгосон дэлхийн анхны орон болсон Сингапурт бага хүрээг хамарсан худалдааг нээх боломж бүрдлээ” гэж “Eat Just” мэдээлжээ.
“Eat Just” тахианы махаа наггет болгон худалдаалах бөгөөд уг бүтээгдэхүүнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулах ажээ. Нэг наггет 50 ам.долларын үнэтэй байна гэж тус компани өмнө нь мэдээлж байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Zail
ХАХАХА ИМЙ БАЙХАД МАНАЙ МАЛЧДЫГ ЖИЛД МАЛЫНХАА ТООГ 5% БУУЛГААД ЯВААРАЙ, БЭЛЧЭЭР ЧИНЬ МАЛААС ЧИНЬ БОЛЖ МУУДЛАА ГЭЭД ТАРХИЙГ НЬ УГААГААД ГАДНЫХАН ХӨӨРХӨН ХУУРААД ЯВЖ БАЙГААМ ДАА. МАЛ, ХЭЛ, ХИЛ 3-Н МААНЬ МАЛЫГ УНАГААЖ БАЙГААД МОНГОЛЫГ СӨХРҮҮЛЭХ БОДОЛТОЙ. 10 ЖИЛ БОЛОХОД МАЛЫН МААНЬ ТОО 50% БУУРАХ НЬ БАЙНА ШҮҮ. МАНАЙ БЭЛЧЭЭР ДОРОЙТОЖ БАЙГАА НЬ ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, УУРХАЙТАЙ ХОЛБООТОЙ ЮМ ДАА
Биеийн нэг ширхэг эснээс нь бүхэл бүтэн хонь гаргаж болж байгаа юм чинь махыг гаргаж болно , ойрын 10 жилд бид бүгд ургуулсан мах ногоо хэрэглэнэ, байгаль орчинд ч хэрэгтэй
Тэгээд дараа нь хорт хавдараар өвчилж үхнэ.
Ovoo doo odoo l am'tan alahaa boloh n.
Xamgiin tom maxchin am'tan hun.
химийн аргаар ургуулсан байж таарна.
Аргаа барж байгаан байнаа.ядарсан амьтад.Гадаадыг шүтэгсэд намайг бүү зүхээрэй хихи
Чамайг амьдаар чинь өрлөж хонь мэт төхөөрөх нь зүйтэй.
Novsh Zail