sonin.mn
ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний вакцин, оношлуур, эмчилгээний арга хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх “ACT Accelerator” олон улсын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд яаралтай 4.3 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа тухай ДЭМБ мэдэгдэв.
 
 
 
“Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 28.2 тэрбум ам.доллар, яаралтай 4.3 тэрбум ам.доллар шаардлагатай байна. Энэ санхүүгийн хэрэгцээг хангаж чадахгүй бол бага, дунд орлоготой орнууд коронавирустэй тэмцэх арга хэрэгсэлд хүрэх үйл явц саатна.
 
 
 
Ингэснээр цар тахал эдгээр орнуудад төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн ноцтой үр дагавар авчирна” хэмээн мэдэгдэлд дурдав. Коронавирустэй тэмцэх арга хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх “ACT Accelerator” олон улсын түншлэлийг ДЭМБ, Европын Холбоо, Франц, Билл Гейтс, Мелинда Гейтс нарын буяны сан 4 дүгээр сарын 24-нд эхлүүлсэн. Энэхүү санаачилга нь “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх аюулгүй, үр дүнтэй технологийг үйлдвэрлэх, ашиглахыг хөгжүүлэх үйл явцыг хурдасгах олон улсын түншлэл, хамтын ажиллагаа юм хэмээн ДЭМБ мэдэгдсэн билээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг