sonin.mn

Луиза! Луиза минь!
Энэ ертөнцөд бид хоёр жаргалаа эдлэж чадсангүй
Ариун сэтгэлтэн олон юм, тун олон юм
Тэдэнд ийм хувь тавилан бүү тохиолдог!
Үнэнч бүхэн хуурамчийг дийлнээ
Энүүхэнд би үхье... гээд үхэдхийн ойчив.


Фридрих Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн төгсгөлөөс


Германы нэрт зохиолч, яруу найрагч, түүхч, судлаач, гүн ухаантан Фридрих Шилер дэлхийн шилдэг зохиолчдын нэгэн юм. Гэвч түүнийг дэлхийн сонгодог байтугай шилдэг зохиолчдын нэрсийн жагсаалтаас хасаж байна.

Ер нь Германы зохиолч судлаач нар дэлхийн шударга биш дэглэм, системийг шүүмжилж байсан, ил тодоор аймшиггүйгээр гаргаж тавьж байна. Шиллер алтан дэлхий, хүн төрөлхтөн арван хар санаатны тоглоом шоглоом болж байна гэдгийг л гаргаж тавьснаараа дэлхийн шилдэг зохиолчийн жагсаалтаас хасагдаж, герман орон нэр төдий ч гэсэн оршин тогтнож байгаа учраас энэ хүнийг дурсаж байна.

Бас энэ хүнийг ЗХУ-ын үед дэвшилтэт шударга дэлхийн зохиолч гэсэн үүднээс жүжиг, яруу найргийг нь орчуулж 150 жилийг нь нэр төртэй тэмдэглэсэн билээ. Одоо мартагдагсдын жагсаалтанд орж манайд хуучин мэддэг байсан болохоороо зарим нэг дээд сургуульд жүжгийг нь үзэж байна.

Аугаа Фридрих Шиллерийн “ Эрин эргэж ирсэн нь” буюу Дэлхийн “Дээрэмчид” Монголд үүрлэсэн нь

Ф.Энгельс: Шиллерийн “Хорон санаа, янаг сэтгэл" бол германы улс төрийн чиглэл бүхий анхны жүжиг юм.


1.Агуу их Шиллерийн эрин үе аль хэдийнээ өнгөрсөн баймаар...
Дэлхийг тоносон дээрэмчид аль хэдийнээ дэлхийгээс тонилсон баймаар...
Сүнс нь хүртэл зайлсан баймаар, сүүдэр нь хүртэл устсан баймаар...
Сэтгэл санаа нь арилсан баймаар, сэг нь хүртэл устсан баймаар...
Монгол хэмээх жижигхэн орныг тоомооргүй баймаарсан
Монголчуудыг алж устгах нь тэдэнд хамаагүй баймаар
Аугаа Их Шиллерийн эрин цаг дуусаагүй... харин эргэн ирж байх шиг
Ар шилэн дээр минй хутгав тулгачихсан чамайг даа ална даа...
Түүх уг нь хөгждөг баймаарсан
Түүх яг хэвээрээ давтагдаж байх юм.

2. 1781 онд Герман улс хагарч бутарч хүнд хэцүү байх үед Даян Дэлхийн дарангуйлал харгислалыг ухаарч оюутан Шиллер “дээрэмчин” жүжгээ бичиж энэ сайхан Дэлхий ертөнцийг дээрэмчид тонож, хүн ард ядуурч, зовж байна гэдгийг өгүүлсэн.

Түүнээс хойш 200 гаруй жил улирч түүхийн шал өөр эгшинд, газар зүйн огт ондоо нөхцөлд, цаг хугацааны өөр үед амьдарч байна гэж бодсон чинь үгүй юм байна. Шеллер яаж бухимдаж, эмзэглэж, зовж байсан тэр зовлонг бид эдпэж эхэллээ.

Тийм болохоор Германы агуу их зохиолч Фридрих Шиллерийн амьдрал уран бүтээлийг эргэж дурсах хэрэгтэй болсон. Уг нь энэ оны 5 сарны 9-нд түүний нас барсны 210 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой байлаа. Гэтэл шударга хүн төрлөхтөн үгүй болж буй учир мартагдсан Шиллер мартагдах аястай л өнгөрөв.

1805 оны 5-р сарын 9-нд Германы Веймар хотод 46 насандаа эд сайхан ажиллаж, хөдөлмөрлөж, тэмцэж байхдаа учир битүүлгээр таалал төгссөн юм. 16 цаг хэтэрхий их ажиллсанаас нас барсан гэсэн тархи угаалтыг хийдэг.

Үнэхээр тэр Герман оронд ноёрхож байсан хүнд хэцүү нөхцөл үргэлжийн гачаал дутаал, хавчлага, бурангуйлалд суут найрагч, Их зохиолч, шударга ёсны төлөө цогтой тэмцэгч, нийтлэлч, жүжгийн зохиолч Шиллерийн амьдрал нэрвэгдэх болсон юм.

Манайхан 1955 онд түүний нас барсны 150 жилийн ойг тэмдэглэж нэгэн бяцхан ном гаргасан нь бараг олдохгүй шахам болжээ. Түүнийг төрж байхад Герман улс тарж бутарч, тархай бутархай 300 жижиг улс болж нэг улсыг нэг хэмжээгүй эрхт эзэн хаан ноён захирч байв.

Үүний нэг болох Вюртемберг гэдэг феодалын нэг вант жижиг улсын нутаг Марабох гэдэг жирийн хотод 1759 оны 11 дүгээр сарын 10-нд ирээдүйн их яруу найрагч мэндлэн төржээ. Түүний эцэг Цэргийн бага эмч байсан тул залуу Шеллерийг цэргийн хүн болгохоор цэргийн академид оруулжээ.

Ингэж ид залуу насандаа Германы цэргийн хүнд бэрх амьдралыг туулж, академийг төгсгөн цэргүүдийн эмч болжээ.

Академд суралцаж байх үеэсээ шүлэг бичиж, “Дээрэмчин” гэдэг анхны нэрт жүжгээ энд бүтээжээ. Шиллерийн залуу үеийн энэ зохиолуудад эрх чөлөөг хүсэн эрмэлзэж, феодалын харгислал, дур зоргоороо бурангуйлах явдлыг үзэн ядсан түүний үзэл санаа илэрхий байдаг билээ.

Вюртембергийн вант улсад түүний зохиолыг хэвлэн нийтлэх, жүжгий чь тавихыг хатуу хориглон цаазлаж байсан учраас зэргэлдээ орших ерман омгийн нэг жижиг улсад түүний жүжиг анх тавигдсан юм.

Энэ оглолтыг үзэхээр Шиллер, нууцаар хил нэвтрэн ирж байсан удаатай бөгөөд түүний зохиолыг тэр нутгийн тэргүүний хүмүүс халуун угтан алархаж байжээ. Энэ явдлыг Вютембергийн ван мэдэж хилэгнэн, Шеллерийг эмнэлгийн талын зүйлээс өөр юу ч бичиж болохгүй гэж хориглон цаазалжээ.

Ингэхийн хамт Шиллер, овог нэр, хувцас хунараа өөрчлөн ютембергээс оргож, зэргэлдээ улсын нутагт иржээ. Тэгээд яруу найрагч удаан жилээр тэнэн зүдэрч, гашуун зовлон амсаж эхэллээ. вч энэ үе бол Шиллерийн уран бүтээлийн өрнөлтийн үе байв.

Үүсч байгаа францын хөрөнгөтний хувьсгалын үзэл санаагаар зоригжиж байсан Германы их яруу найрагч тэр үед хуучныг эсэргүүцэн хувьсгалын ялалтанд итгэж:

Харших тачаал, ичгүүр сонжуураа алины нь ч тэр
Хаант засгийнхаа хүүршсэн цамцан дор нууцгааж бай!
Тэгсэн ч та нар дуучийн хоолойноос сүрдвэл таарна!
Хариу авах хурц сум өм цөм хатган сүлбэж
Хайрлахыг мэдэхгүй зүрхий чинь нэвт шаах бий! гэжээ.


Залуу Шиллер 1783 онд “Хорон санаа, янаг сэтгэл” гэдэг халуун г сэтгэлтэй хоёр залуугийн хайр дурлал, гунигт үхлийг үзүүлсэн гийг бичжээ. Энэ жүжигт ядуу хөгжимчин Миллер, түүний охин Лиуза хоёр хорон санаат сайд ордны зусар бялдууч түшмэдийн бузар явуулгаар амь хохирсныг үзүүлсэн юм.

“Хорон санаа, янаг сэтгэл” гэдэг жүжиг нь залуу Шеллерийн уран элийн оргил нь болж Фридрих Энгельс “Хорон санаа, янаг сэтгэл” Германы улс төрийн чиглэл бүхий анхны жүжиг гэж үнэлсэн юм.

Энэ зохиолдоо феодалын нийгмийн бүх ялзрал, бурангуйлал, ард түмнийг дарлаж байсан харгис хүмүүсийн бузар зан чанар ба феодалын дарлалын эсрэг гүн эсэргүүцэгч шударга хүмүүсийг зэрэгцүүлэн гаргаж иржээ.

Шиллер хэдэн жилийн турш өдөрт 14 цаг ажиллаж, маш бага цалингаар амьдарч, нэг хотоос нөгөө хотод шилжин Герман нутгаар тэнүүчлэн байв. Энэ үедээ “Дон Карлос" гэдэг амьдралыг өөрчлөх гэсэн халуун эрмэлзлэл, дарлалыгхорсон занасан үзэл санаа нэвт шингэсэн жүжгээ бичжээ.

Тэр үедээ Шиллер түүх гүнзгий судалж эхэлснээр Веймарын Иен хотын их сургуульд очиж түүхийн профессор болоод зогсохгүй Веймарын нутагт Германы өөр нэг их яруу найрагч болох Гёте оршин сууж байсан тул түүнтэй бүх насаараа уран бүтээлийн нөхөрсөг харьцаатай болжээ.

Тэдний санаа сэтгэл өөрийн ард түмний хувь заяаны тухай ихээхэн зовниж, өргөн ард түмнийг гэгээрүүлэхэд тус болох эх оронч сэтгэлийг оргилуулах, эх орноо нэгтгэх, тэр үеийн ёс дэглэмийг өөрчлөхийн төлөө идэвхтэй тэмцэх хүсэл эрмэлзлийг хүний оюун сэтгэлд шингэхүйц зохиолыг бүтээхийн тулд эрмэлзэн нэгдэж байлаа.

Шиллер Гётетой харилцан зөвлөлдөж байсны үрээр хэд хэдэн гайхамшигг зохиолоо бичжээ. Түүний “Цом”, “Ивикийн тогоруу” гэх мэт олон гайхамшгт баллад зохиолууд нь дэлхий дахинд ихэд нэрд гарчээ. Үүний дотхоос “Цом”, “Бээлий” гэдэг хоёр балладыг монгол хэлэнд хөрвүүлэн хэвлэв.

Шиллер амьдралынхаа сүүлийн жилүүдэд “Мари Стюарт”, “Орлеаны авхай”, “Вильгельм Телль” гэх мэт жүжиг бичсэн бөгөөд энэхүү жүжгүүддээ томоохон үйл явдлыг дүрслэн гаргаж үзүүлсэн юм.

“Орлеаны авхай” гэдэг жүжигтээ Английн түрэмгийлэн эзлэгчдээс эх орноо чөлөөлөх Францын үндэсний баатар охин 18 настай Жанн Д Аркийн дүрийг сайхан гаргасан ба “Вильгель Телль” жүжигтээ Швейцарийг эзлэн ноёрхож байсан Австрийн дарлалыг эсэргүүцсэн Швейцарийн ард түмний бослогыг алдаршуулан үзүүлжээ. Шиллерийн бүтээсэн Вильгельм Телл жүжгийн гол баатар домогт харваачийн дүр нь одоо үед тусгаар тогтнолын төлөө ард түмний бэлэг тэмдэг болсоор байна.

Шиллер нас барахаасаа өмнөхөн Орос улсын түүхээс сэдэв авч хуурамч Дмитрийн тухай жүжиг бичсэн нь зарим нэг үзэгдлийнх нь нооргоос үзэхэд Оросын ард түмний түүх соёлыг ихээхэн сонирхож байсны жишээ юм.

Шиллер өөрийнхөө бүтээлээр Германы ард түмний үндэсний ухамсрыг хөгжүүлэх үйлст асар их хувь нэмрийг оруулжээ. Шиллерийн зохиол Германы нутгаас халин гарч гадаад олон улс түмний дунд ихээр нэрд гарч Пушкин, Гоголь, Белинский, Чернышевский, Герцен болон бусад Оросын их зохиолч, шүүмжлэгч нар Шиллерийн чадал авъяас эрх чөлөөнд дурлагч халуун сэтгэлийг өндрөөр үнэлж байсан байна. Оросын их шүүмжлэгч Белинский, Шиллерийг “Хүн төрөлхтөнийг өмгөөлөгч”, “Энэрэнгүй сэтгэлийн яруу найрагч”, “Аугаа их гуа сайхан бүхэнд халуунаар талархагч” гэж үнэлэн бичиж байжээ. Гэрэлт сайхан ирээдүй, хүн төрөлхтөн эрх чөлөөтэй болоход итгэсэн итгэл нь түүний “Баярт" гэдэг гайхамшигт сүлд дуулалд онцгой хүч чадалтай цууриатдаг юм.

Орос орны. театруудад бүр дээр үеэс эхлэн Шиллерийн жүжиг хүндтэй суурь эзэлж ирсэн бөгөөд Октябрийн хувьсгалаас хойш Шиллерийн зохиолыг Москва болон Зөвлөлт орны орон хотын театерт тоглох болсон юм. Шиллер уран үгийн аугаа их мастер байсан бөгөөд утга зохиолын хэлний талаар үндсэний хэлийг хөгжүүлэх явдалд үлэмж зүйлийг бүтээжээ.

Үзэгч, уншигч нар Шиллерийн зохиолыгонцгой бахдан сонирхдогийн шалтгаан нь түүний зохиолын гүн ардач чанар, хүч чадалтай, гуа сайхан олон янзын зан чанартай дүрүүд, эрх чөлөөг эрмэлзэгч тэмцэл, сайн сайхан үзэл санаа энэ бүхэнд оршино. Одоо үед Шиллерийн уран бүтээл энх тайван, эрх чөлөөт нэгдэл ардчилсан Герман улсыг байгуулахын төлөө тэргүүний дэвшилт хүчний явуулж байсан тэмцэлд тусыг хүргэсэн гэж үздэг байна.

Ариун сайхан гал халуун хайраараа хүнийг хайрлан үздэг энэрэнгүй сэтгэлт энэ яруу найрагчийн цээл дуу хоолой нь болсон сайхан зохиол нь даян дэлхийн ард түмний дунд улам өргөн дэлгэр түгэн тарж, энх тайвны төлөө бүх ардын тэмцэл өрнөсөн манай энэ төрөлхтний хамт амьд явж байна.

Дэлхий дахины улс түмний тэргүүний соёлыг үнэн сэтгэлээсээ хүндлэн үздэг Монголын ард түмэн, Шиллерийн нас барсны 150 жилийг ойг бүх дэвшилт хүн төрөлхтний хамт хүндэтгэн тэмдэглэж өнгөрүүлсэн.

Ингээд Ф.Шиллерийн зохиолоос төрөлх монгол хэлэндээ хөрвөөн орчуулж нийтлэх ажлыг зохиосон байна. Энэ ойг тэмдэглэж байгаа өдрүүдэд С.Доржпалам Монголын ард түмэн Шиллерийн эх оронч энэрэнгүй үзлийг хэрэг дээр биелүүлж байгаа Германы энх тайвны төлөө тэмцэгчдийг, энх тайвныг эрхэмлэгч, тусгаар тогтносон ардчилсан нэгдмэл Герман улс байгуулахын төлөө тэмцэлдээ улам их шинэ амжилт олохыг ерөөж байжээ.

Шинэ Эрин эхлэв

Энх тайван чөлөөт ёсыг
Эрээд олох газар байна уу?
Өнгөрсөн үе будлиантайгаар дуусав
Өнөөгийн үе цусаар эхлэв
Түмэн улсын хэлхээ тасарч
Түүний хуучин хэлбэр балрав
Дайны аюулыг тасалж чадах нь уу?
Хоёр улс нэгийгээ дарахаар
Хоорондоо хямран тэмцэж байна
Газар орныг хувааж аваад
Ган жадыг зөрүүлж байна
Эзэлсэн улсаас алба татаад
Эзэрхэг франц хүнд илдээр
Эртний Бренн шиг түрэмгий авирлаж
Энэрэлт ёсны дэнсийг хазайлгав
Хумсаа сарвайлгасан харамч бирд
Худалдааны онгоцны шунхай эзэд
Өргөн далайн чөлөөт мандлыг
Өөрийн гэр шиг цоожлох санаатай
Огторгуйн хязгаар дэлхийн туйл
Очиж яваагүй газар ч алга
Арал хойг цөмийг эзлэв
Арай л диваажинг эзлээгүй бололтой
Өвөлгүй зун, өтлөхгүй залуу
Өргөн чөлөө хаа ч байхгүй
Газар дээр жаргалант орон
Ганц ч байхгүй, эрээд дэмий
Далайн жуулчин тойрч гүйцэхгүй
Даян дэлхий уужим гэвч
Аравхан хүнд жаргах газар
Алтан дэлхийд олдохгүй болжээ
Алив зовлонгоос зайлъя гэвэл
Ариун зүрхэндээ нуугдаж сууя
Сайхан юм дуунд л байна
Саруул чөлөө санаанд л байна


1801 он.

Ц.Дамдинсүрэн орчуулав.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин